2021 оны 1-р сарын 13
13 цаг 44 минут

Ж.Гомбожав: Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе

Одоогоос 29 жилийн тэртээ БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат 76 хоног хуралдаж, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт баталсан билээ.

    Монгол Улсын Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, тэдний гэр бүл, үр хүүхэд, нийт иргэд та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе.

    Монгол Улсын Үндсэн хууль бол эх орондоо иргэний хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, Монгол Улсад эрх зүйт төрийг төлөвшүүлэн тогтоох, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хамгаалах, эдийн засаг, улс төр, нийгмийн тогтолцоонд үндсэн өөрчлөлт хийх, эрх зүйн шинэчлэлт хийх зэрэг хууль зүйн үндсийг тогтоосон,  манай ард түмний оюуны үнэт өв, баялаг төдийгүй дэлхийн жишигт нийцсэн, эрх зүйн дээд хүчин чадвартай түүхэн баримт бичиг билээ.

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд “дордуулсан” долоон өөрчлөлтийг оруулж, 2008, 2011, 2012, 2015 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд өргөн баригдаж байсан боловч хэлэлцэгдээгүй юм.

    Улсын Их Хурал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт нь парламентын ардчиллыг гүнзгийрүүлэх, гүйцэтгэх засаглалыг илүү төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 40 гаруй хуулийг батлахаас Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Төрийн аудитын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай зэрэг суурь хуулиудыг батлаад байна.

    Үүний үр дүнд парламентат ёс бэхжиж, зөвхөн хууль засагласан, шударга ёс, хариуцлага сахилга бат бүх шатанд төлөвшсөн, байгалийн баялгийн өгөөж иргэддээ тэгш шударга хүртэгдэж, хүний хийгээд нийгмийн хөгжлийн сайн сайхан ирээдүйг цогцлоох болно.

    Монгол Улсын Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд, иргэддээ амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

             Мэдэгтүн, сахигтун!

АРДЫН ИХ ХУРЛЫН ДАРГА АСАН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ ТОГТООГЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ГОМБОЖАВ

Улаанбаатар хот

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.183Зочин   • 2021, 1 сарын 14. 12 цаг 33 минут

Хууль ярисан улс байх юм монголын баялаг ард түмний өмч гэж хуулчилсан юм бол хуулиа дагаад оюутолгойг 49%51 хувь болго өөр асуудал алга уул уурхайн мэдлэггүй юм бол эрдэнэтийн жишгээр явуул ,

192.82.76.12Зочин   • 2021, 1 сарын 14. 1 цаг 14 минут

Svvgvi vnee svjirheg gej Ene odoo yahanavdee !

122.201.22.72Зочин   • 2021, 1 сарын 13. 19 цаг 41 минут

үндсэн хууль зөрчиж байгаадаа ичээд огцорч зайлах ёстой доо.

66.181.161.19сандаг   • 2021, 1 сарын 13. 18 цаг 01 минут

Үндсэн хуулийг нэг ,хоёр намын үзэмжээр ,санал авсан дүр эсгэж баталдаг буруу ш дээ. Гомбожав даргаас эхлээд одэлд олон ахмад төрийн хүмүүс хоёр танхимтай АИХ байгуулагдахаас нааш төр ард түмний мэдэлд ирэхгүйг хэлсээр байна. одоогийн үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.энэ их хурал бол эрхээ хэтрүүлж буй бага хурал буюу доод танхим шүү дээ.

192.82.77.239Зочин   • 2021, 1 сарын 13. 14 цаг 20 минут

Энэ өдрийг тэмдэглэх эрх байхгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байгаа татвараа тушаагаад яваа хууль дүрмээ биелүүлээд хүмүүс н зөв явсанаараа хохироод харин тушаагаанүй хүмүүст татварыг н авахгүй хууль батлаад зээл авсанд 6- н сая төгрөг өгөөд аваагүйд н одоо нэг юм 5 - н сард нэг сая төгрөг өгнө ч гэх шиг тэгвэл 18 .19 20 онд зээл авсан хүмүүс зургаан сая авсан бол мөн адил 18.19.20.21 оны 5 сар хүртэл амьд байсан бүх хүмүүст н өгөх ёстой ....ялгаварлан гадуурхагч фашист үзэл нийгэм фашизмыг дэлгэрүүлж БАЙГАА новшнууд сөнтүгэй

202.9.46.246Зочин   • 2021, 1 сарын 13. 13 цаг 48 минут

Ардчилсан орнуудад Үндсэн хуулиа ард түмнээрээ батлуулдаг бол Монголд Чимэд, Лүндээ мэтийн хэдэн комуунистууд, авилгач нар батлаад ард түмэнд тулгасан. Наад Үндсэн хууль чинь ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөөгүй.

89.2.74.61Зочин   • 2021, 1 сарын 14. 7 цаг 43 минут

Яг хэллээ. Балтуушны ардчилсан үндсэн хууль. Дарга нарт зориулагдсан үндсэн хуулиа шинээр өөрчлөх хэрэгтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.