Иргэд бие нь тавгүйрхэж, ханиадны шинж тэмдэг илрэнгүүт эмнэлгээр их явж байна. Тиймээс амьсгалын замын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгээр явалгүй эрүүл мэндийн байгууллагынхаа эмчтэй яаралтай утсаар холбогдох хэрэгтэй. Эмнэлгүүд ч амьсгалын замын халдвартай хүнийг яаралтай тусгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр "Эрүүл мэндийн байгууллагууд амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй ирсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд байлгаж, тухайн хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх ажилтны тоог аль болох цөөхөн байлгахад анхаарах хэрэгтэй байна.
Түүнээс гадна иргэд амьсгалын замын халдвартай байхдаа ажлаа хийх тохиолдлууд байгаа. Тиймээс хүн бүр амны хаалт зүүх, ханиад хүрсэн бол олон нийтийн газраар явахгүй, ажлаа аль болох хийхгүй байх шаардлагатай байна. Мөн эмнэлгээр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатай” гэв.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
эмнэлгүүд нь утсаа авахгүй байгаа юм уу. эсвэл корона туссан хүний синдром нь олон хүнтэй өвчнөө хуваалцах хүсэл бадардаг юм уу. корона туссан хүн эмнэлгээр тэнэх хүсэлтэй болдог шинж тэмдэг байна уу
ЭНЭ үүрэн телефоны аператар компаниуд нэг минутынхаа төлбөрийг багасгах хэрэгтэй байна даа...бүх юмыг утасаар ярьж шийддэг / хийдэг / болсон цаг үед төлбөрөө багас шаардлагатай байна ...