2021 оны 1-р сарын 18
9 цаг 57 минут

Ц.Нацагдолгор: Соёлын салбар "Алсын хараа-2050" баримт бичгийг хэрэгжүүлэх асар том үүрэг хүлээн ажиллаж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газрын дарга Ц.Нацагдолгортой ярилцлаа.

-Шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын бүтцэд соёлын асуудал эрхэлсэн яамыг шинээр байгуулсан нь “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг урт хугацаанд  хэрэгжүүлэх нэлээд алсын хараатай бодлого гэж ойлгож байгаа. Соёлын яам, Соёл, урлагийн газар хоёр яг ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа талаар товч мэдээлэл эхлээд өгнө үү?

– Өнгөрсөн 2020 онд  Соёлын яам байгуулагдсан нь 24 жилийн дараа соёлын асуудлыг дагнан хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай болсон түүхэн үйл явдал байсан. Төрийн соёлын бодлогын асуудал 30 шахам жил орхигдсон байсан алдааг ийнхүү засаж залруулсан нь УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн гол  агуулгыг хэрэгжүүлэхтэй шууд холбогдож байгаа. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн эрхэм зорилгод “үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо эрхэмлэн дээдэлсэн, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэсэн….” улс болно гэсэн үг бий.

Энэ эрхэм зорилгын хүрээнд юуны өмнө үндэсний нэгдмэл үнэт зүйлийг цогцлоох  ажлыг хийх ёстой. Эхний ээлжинд   төрт  ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан  үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх,  хамтын үнэт зүйлс,  эв нэгдлийг бэхжүүлэх, биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, өвлүүлж хэвшүүлэх зорилт тавьсан.

Мөн  соёл  урлагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх  заалт туссан.Тэгэхээр хөгжлийн бодлогын  баримт бичигт туссан асар том энэ агуулгыг  хэрэгжүүлэхээр томоохон  үүрэг, хариуцлага хүлээлгэж Соёлын яам болон Соёл, урлагийн газрыг байгуулсан гэсэн үг.

Салбарын яам шинжлэх ухааны судалгаанд үндэслэн бодлогоо гаргахад манай агентлаг Засгийн газрын бодлогод  туссан соёлын талаарх арга хэмжээнүүдийг зохицуулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна. Соёл, урлагийн газар   анх 2016 онд Засгийн газрын тогтоолоор байгуулагдаад 2017 оноос үйл ажиллагаа нь эхэлж, гурван жил ажилласан байсан. Салбарын яам  байгуулагдсантай холбогдуулан манай агентлагийн өмнө шинэ шинэ зорилтууд бий болж байна.

Тухайлбал, соён гэгээрүүлэх зорилтын хүрээнд нийгэм дэх бүх талын түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, соёлын салбарын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг сайжруулахад улсын болон хувийн соёлын нэгж байгууллага, хувь уран бүтээлчдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалтыг хийх, уран бүтээлийн чансаа, үр өгөөжийг дээшлүүлэхэд хүний нөөцийн асуудал , мэргэжлийн ур чадварыг сайжруулахад бодлого зохицуулалтын дэмжлэг үзүүлэх, гадаадад Монголыг сурталчлах, Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шинээр буй болж буй соёлын хүрээ тогтолцоотой уялдуулах зэргээр хийх ажил их байна.

-Гуч шахам жил соёлын бодлого алдагдсан гэж ярьдаг. Яамгүй учраас бодлогогүй  байсан гэж ойлгож болох уу?

-Үндэстэн  оршин байгаагийн утга учир болсон соёлын асуудлын чиг үүрэг төрийн бодлогод тодорхой хэмжээгээр тусгагдаад явж ирсэн.

Номын сан, музей, театр, урлагийн байгууллагууд, хувийн продакшн, хамтлагууд соёлын үйлчилгээгээ үзүүлсээр ирсэн. Гэвч соёлын салбарын тогтолцоо нь доголдсон байсан.Тогтолцоог авч явахын тулд бодлого, тогтолцоо, хүний нөөцийн чадавхи хамгийн  чухал.

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийн тухай хууль, Номын сангийн тухай хууль гэх мэт хууль, эрх зүйн зохицуулалт байсан. Гэхдээ эзэн биегүй болчихсон байсан гэх үү дээ . Салбарын хавсарга шинжтэй, нэгдсэн бодлого, бодлогын хэрэгжилт доголдолтой. Боловсон хүчний асуудал хаягдсан. Өндөр ур чадвартай мэргэжилтний эзлэх хувь бусад салбартай харьцуулахад маш доогуур. Зарим нэг тоо баримт дурдахад, манай салбарын  хэмжээнд эрдэм шинжилгээ судалгааны ажил сул, эрдмийн зэрэг цолтой хүн 5,8 хувь, дипломын болон бакалаврын боловсролтой нь 53 хувь байх жишээний. Мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, нарийн мэргэжлээр мэргэшүүлэх шаардлага их байна. Мөн олон нийтийн соёлын хүлээлтэд хүрч ажиллах том зорилт байна.

УИХ-аар Соёлын тухай хууль, Музейн тухай хууль, Киноны тухай хуулиуд хэлэлцэгдэж байна.  Эдгээр хуулиудаар соёлын  эрх зүйн орчныг  өнөөгийн шаардлагад нийцүүлж, соёлын тогтолцоогоо бэхжүүлж, соёлын хүрээгээ тэлэх, соёлын үйлдвэрлэл үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, соёлын бүтээлийг нийгэм эдийн засгийн эргэлтэд оруулах, хамгийн гол нь монгол хүний нийгэмшил төлөвшлийн асуудлыг онцгой анхаарах нөхцөл бүрдэх юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хувьд эдгээр зорилтыг биелүүлэхэд улсын хэмжээний зохицуулалтыг хийх үүрэг хүлээдэг юм.

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулах заалт тусчээ. Энэ талаар юу хийх вэ?  

– Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн соёлын бүтээгдэхүүний ангилал гэж байдаг. Түүнд жишээ нь, ном зохиол,  жүжиг, зураг, дуу, үндэсний агуулгатай гар урлалын бүтээл, интерьер дизайн, хувцасны дизайн, цахим контент зэрэг хүний гараар ухаанаар бүтээгдсэн бүх л зүйл багтдаг.

Засгийн газрын энэ дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтууд тавигдсан.

Манайд уран бүтээлчид хувь хувиараа уран бүтээлээ туурвиад явж буй . Зохиолч, зураач, гар урлаачид, дизайнерууд гээд. Соёлын бүтээл үйлдвэрлэгчдийн бүртгэл зохицуулалт байхгүй, тэднийг дэмжих дэмжлэгийн тогтолцоогүй байна. Үндэсний хөтөлбөр бий боловч оноосон санхүүжилтгүй өнөөг хүрсэн.  Энэ бүхнийг бүртгэлтэй, бүтээгдэхүүний ангилал, зэрэгтэй болгох, орон нутгийн түвшнээс үндэсний хэмжээнд, цаашлаад дэлхий дахинд гарахад ямар дэмжлэг үзүүлэх,  санхүү, эдийн засгийн хөшүүрэг яаж явах гэх мэт олон асуудал шийдлээ хүлээж байна. Хамгийн энгийн  жишээ хэлье.   Үндэсний онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн гэхэд л дэлхийн бусад оронд бол  асар том зах зээл байдаг. Гэтэл манайд хувь хүний сонирхол, оролдлогоос хэтрэхгүй байгаагаас чанарын хувьд өрсөлдөх хэмжээнд очихгүй, тэр ч байтугай урд хөршөөс ирсэн бүтээгдэхүүнд зайгаа тавьж өгсөн байдалтай  байгаа нь нууц биш. Тиймээс үүнд бодлогын дэмжлэг нэг талаас, нөгөө талаас бүртгэл зохицуулалт түншлэл шаардлагатай байгаа юм.

Мөн гадаад, дотоодод соёлын өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монгол улсын соёлын өвийг бүртгэлжүүлэх, цахим болгох, эргэлтэд оруулах гэхчилэн чиг үүрэг нь манай агентлагт оноогдсон байдаг. Зөвхөн түүх соёлын дурсгалт биет өв төдийгүй, ардын язгуур авьяас, оюуны өв соёлыг  тодруулах, бүртгэх, хамгаалалтад авах, түгээн дэлгэрүүлэх, сургах сурталчлах үүрэг хүлээдэг.

Бүх нийтэд соёлын боловсрол олгох асуудал мөн Засгийн газрын хөтөлбөрт туссан байна. Соёлын боловсрол гэж юуг хэлээд байна вэ?

– Соёл гэдэгт юуг хамруулж ойлгох вэ гэхээр өмнөх нийгмийн үед  театр, урлаг, номын сан гэх мэт институчлэгдсэн хүрээгээр тодорхойлж байсан. Харин өнөө цагт дэлхий дахинд соёлыг хүний амьдралын бүхий л хүрээнд асар өргөн утгаар авч үздэг болсон. Өөрөөр хэлбэл,нийгмийн харилцааны бүхий л хүрээг хамарна гэсэн үг. Театр, урлаг, номын сан бол соёлын нэг л хэсэг нь. Тэгвэл соёлын боловсролын асуудлыг  гурван түвшинд авч үзэж болно.

Эмперик буюу ахуйн түвшинд авч үзвэл соёлын боловсрол гэдэг нь хувь хүний биеэ авч явах байдал. Дараагийн түвшинд авч үзвэл, хүн бүр нийгмийн эд эс байгаагийнхаа хувьд хүмүүс нийгмийн соёлыг дагах ёстой гэдэг үүднээс яригдана.  Энгийн жишээ хэлэхэд, хүмүүс олуулаа үзвэр үзэж байхад бохь зажлах, шүгэл үлээх зэргээр бусдыг үл хүндэтгэсэн авир ааш гаргах, замын хөдөлгөөний дүрмээ дагахгүй байх зэрэг нь соёл дутагдсаных.Мөн хэл сэтгэлгээний соёл ард түмнийг тодорхойлдог.Монголчууд эрт үеэсээ бие биесээ хүндэтгэсэн, найрсаг сайхан харилцааны соёл, ёс заншилтай ард түмэн.

Соёлын нийгэмд гүйцэтгэх үүрэг асар их. Хувь хүнийг , нийт үндэстнийг юу тодорхойлж байна гэхээр “соёл “ нь буюу хүмүүжил төлөвшил, зан заншил, үнэлэмж, үнэт зүйлс нь тодорхойлдог. Үүнийг шилжилтийн жилүүдэд бидний туулж өнгөрүүлсэн  түүх харуулж байна. Иймээс ч засаг төр маань үүнийг онцгойлон анхаарч байна.

Нийгмийн соёлыг төлөвшүүлэхэд төрийн бодлого байхаас гадна хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Жишээ нь, хүүхдэд багаас нь хөгжмийн боловсрол олгож байна гэдэг хүүхэд бүрийг хөгжимчин болгох гээд байгаа юм биш. Багадаа олж авсан тэр гоо зүйн таашаалаар сэтгэл санаагаа засдаг,урлагаас таашаал авч амьдралдаа хөг нэмдэг, өөрийнхөө амьдралын чанарт  өнгө нэмдэг  хүмүүсийг бэлтгэх бодлого явж байгаа юм.

Монголчууд бүсгүй хүний тэдэн  шинж гээд ярьдаг. Үйлэнд уран байх  шинж гэхэд л хийж буй уран үйлээрээ дамжуулан үндэсний хувцасаа дэлгэрүүлэх, өвлүүлэхийн зэрэгцээ уран хатгамал, зээгт наамлыг хийгээд төвлөрөөд сууна гэдэг бясалгалын нэг хэлбэр байж. Нүүдэлчдийн соёлд амнаас ам дамжиж явдаг ардын аман зохиол, ард түмнийхээ философийг үр хүүхдүүддээ өвлүүлэхэд үгэнд цэцэн эмэгтэйчүүд томоохон үүрэг гүйцэтгэдэг байжээ. Гэтэл бид уламжлалаасаа холдсоор  л байгаа.Манай хүүхэд, залуучуудын хэдэн хувь нь өнөөдөр зүйр цэцэн үгээр ярьж байна вэ? Уран тансаг үг  хэллэг гэдэг   сэтгэхүйг  хөгжүүлж байдаг шүү дээ.

-Нийгмийг соён гэгээрүүлнэ гэхээр соёл, урлагийн байгууллагуудаар дамжуулж гэгээрүүлэхийг хэлээд байна уу, арай өөр утгаар хэлээд байна уу?

-Соёл, урлагийн байгууллагуудаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлнэ гэдэг нэг л утга нь. Өргөн утгаараа бүх монголчуудын амьдралын чанар, сайхан амьдрахтай  холбоотой асуудал юм. Сайхан амьдралын тухай ярихаар  хүний эрх, үүрэг, хариуцлага гэсэн гурван зүйл дээр очдог. Энэ нийгэмдээ сайхан амьдрахын тулд Монголын нийгмийнхээ онцлогт тохирсон эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Бид Америк, Солонгос, Япон хүмүүс биш. Тэгвэл  Монгол гэсэн өөрийн өвөрмөц онцлогтой нийгэмдээ  яаж амьдрах вэ? Нийгэмд хэрвээ зөрчил гарвал  өөрсдийн өвөрмөц онцлогоор яаж даван гарах вэ,олон соёлын нөлөөнөөс өөрсдийн соёлоо яаж хамгаалж үлдэх вэ зэрэг асуултын хариу бидний баялаг өв уламжлалд бэлэн байгаа.

Соёлын бодлого гэхээр  өв, уламжлал дээр суурилсан бодлого юм байна, тэр өнгөрсөн баларсан юм хэрэггүй гэж хэлэх хүн ч байдаг нь нууц биш. Гэтэл үндэстнийг тодорхойлдог хэдэн ойлголт байдаг.Монголчуудын амьдрах ухаан буюу аж ахуйгаа авч явах арга хэлбэр, хэл, соёл, түүх, ёс заншил нь дэлхий дээрх бусад үндэстнээс биднийг ялгадаг зүйл. Хөрсөн доороо асар их баялаг өвтэй, нэг хэлтэй, нэг үндэстний  ард түмэн. Монголчуудын өв, соёлын түүхийг дэлхий биширдэг. Дэлхийд манайх шиг долоон удаа бичиг, үсэг зохион хэрэглэж байсан ард түмэн байхгүй. Гагцхүү энэ бүхнээ мэдэж,  суралцаж, соён гэгээрэх л шаардлагатай.

Монгол гэдэг үндэстэн үеийн үед оршин байсны баталгаа нь бидний сэтгэлгээний дархлаанд л байсан. Сэтгэлгээний дархлаа соёлоор хамгаалагддаг. Ард иргэдээ соён гэгээрүүлнэ гэдэг нь монгол үндэстний хэл, соёл, сэтгэлгээний дархлааг  бий болгох л юм. Үүний тулд олон салбар түншлэн ажиллах шаардлагатай. Энэ түншлэлийг манай агентлаг хариуцаж хийхээр стратеги бодлогоо гаргаж байна.

 -“Цахим орчинд соёл түгээе”, “Цахим орчинд хөг нэмье” гэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Эдгээр нь Засгийн газрын хөтөлбөрт туссан “Цахим соёл” арга хэмжээний хүрээнд хийгдсэн үү?

– Хэдийгээр бид  ковидын амаргүй нөхцөлд ажиллаж байгаа ч хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулсан.  Соёл, урлагийн газар  хуулиар хүлээсэн чиг үүргүүд, Засгийн газрын  тогтоолыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ  Ерөнхийлөгчийн захирамжийг мөн хэрэгжүүлдэг.  Өнгөрсөн есдүгээр сард Бүх нийтийн номын баярыг Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу  зохион байгуулсан. Монгол үндэстэн ном соёлын асар баялаг өвтэй ард түмэн.Номын баярын хүрээнд уран сайхны судлал, шүүмжийг дэмжих, өрх бүр номын сантай болоход уриалах зэргээр  ном, соёлын өвөө дэмжих ажлуудыг хийсэн.  Дараа нь  Монголын Хөгжмийн Зохиолчдын холбоотой  хамтран “Бүх нийтийн хөгжмийн баяр”-ыг нэг сарын хугацаатай зохион байгуулсан. “Цахим орчинд хөг нэмье” онлайн фестивалийг энэ хүрээнд хийсэн нь өргөн олныг хамарч чадсан.  Ер нь хүмүүс урлаг, соёлын үйлчилгээгээр цангасан байгааг өнгөрсөн хэдэн сар хангалттай мэдэрлээ. Том хэмжээний хөгжмийн бүтээлийг   шалгаруулж, улсын санд худалдан авах  Засгийн газрын  тогтоолын дагуу Мэргэжлийн уран сайхны зөвлөлийг сэргээн байгуулж, энэ жилийн улсын санд худалдаж авах бүтээлийг энэ зөвлөлөөр шалгаруулсан.  Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн “Төгөлдөр хуур, чавхдаст хөгжмийн найралд зориулсан гурван ангит бүтээл” шалгарч, улсын санд худалдан авах ажлыг хийсэн.

Манай уран бүтээлчид авьяас  чадвараараа  тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон гайхамшигт бүтээл, туурвил хийдэг ч  бүртгэл, судалгаагүй өдий  хүрсэн. Тиймээс уран бүтээлчдийнхээ бүртгэл, судалгааг хийх, дэмжлэг үзүүлэх гэх мэт ажлыг  хийх шаардлагатай. ЮНЕСКО-гийн өмнө манай хүлээсэн үүргүүд ч  байдаг.

-Баярлалаа. Амжилт хүсье.

 

 

Эх сурвалж:
7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.97Зочин   • 2021, 1 сарын 25. 15 цаг 56 минут

Соёлын яам байхад энэ газраар үлийгээ хийнэ вэ.

192.82.77.175Зочин   • 2021, 1 сарын 24. 15 цаг 28 минут

Соёлын газар гэж төсөв үрэхээ боль. Соёлын яам байхад бодлогоо бариад л явна ш тээ.

202.9.40.26Boliochee tatan bulgaachee   • 2021, 1 сарын 24. 11 цаг 17 минут

soelin yam l gene, soelin gazar l gene boliochee odoo. tegeed ene nacagdolgor chin yu hiisen yasan iisen hun yum. ardin namin emegteichuudin yadag yadag holboo geed uvchignuud yavdag butelgui avgai l bsan yum

66.181.187.48зочин   • 2021, 1 сарын 20. 16 цаг 13 минут

Бүхэл бүтэн яам байгуулчихаад .... соёлын газрын дарга ч гэх шиг, ард түмний татварын мөнгийг битгий дэмий юманд үрээд бай. Нэг л их гоё ярьсан, худалч,чадваргүй цүнх баригч нар зайлаа

192.82.68.84Зочин   • 2021, 1 сарын 19. 14 цаг 48 минут

ЯАМ БАЙХАД ГАЗАР БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ?

64.119.26.155Зочин   • 2021, 1 сарын 19. 11 цаг 45 минут

Салбарын яам байгуулчихаалгаа гэсэн худлаа байна

64.119.27.135Зочин   • 2021, 1 сарын 18. 18 цаг 43 минут

Ene odoo bas haanaas garaad irev. Neg ih hudlaa tsetserhsen hyn baisan ym, tegshiigeed surag tasarsan baisan chin bas neg darga bolchihoj, eoooo

Шинэ мэдээ

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ3 сар 13. 19:40СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.