2021 оны 1-р сарын 18
10 цаг 36 минут

Н.АСРАЛТ: УХТЭ-т анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ хийлээ

   Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Н.Асралттай ярилцлаа. Тэрээр манай улсын чадварлаг залуу эмч нарын төлөөлөл бөгөөд гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй болтол хөгжүүлж чадсан гэсэн урам зоригтой үгээр яриагаа эхлүүлж байлаа. Ингээд та бүхэн түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн онд хийсэн хамгийн том мэс заслын тань талаар ярилцлагаа эхлүүлье.

-Сайн байна уу. Уншигчдадаа мөн энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн оны 10-р сард УХТЭ-т анх удаа гуяны гадна талын булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Өвчтөний хувьд хэлэн доорхи булчирхайн хортой хавдартай гэж оношлогдож, мэс засалд орсон. Хавдар нь хэлний тухайн орчинд байна уу, эсвэл тухайн орчноос хальж арьс салст руу нэгдсэн байна уу гэдгээс хамаарч мэс заслын хүрц, талбайн хэмжээ нь томордог. Тухайн өвчтөний хувьд хавдар хэлрүүгээ ороод, ясруугаа ороогүй байсан учраас бид хүзүү, эрүүгээр нь нээлт хийгээд хэлний угийг үлдээж бусад хэсгийг тайран хэлний доороос  хавдартай хэсгийг авсан. Энэ процессын дараа хэлгүй болсон хүн нэгдүгээрт авиа гаргаж чадахгүй болно. Үүнээс гадна хэлний хамгийн том үүрэг нь амаар орж ирсэн хоолыг ходоод руу шидэж өгөх үүрэг байдаг. Бүрэн хэлгүй болсон тохиолдолд тухайн хүний ходоодруу гуурс суулгаж, насан туршдаа амт мэдрэхгүй, соруулын тусламжтайгаар  хоол тэжээлээ идэж амьдрах болно гэсэн үг. Тийм учраас бид дээрх бэрхшээлийг үүсгэхгүйн тулд бид өвчтөний зүүн гуянаас чөлөөт далбан буюу арьс, эдүүд болон булчин судастай нь хамт авч, хүзүүний гүрээний салаанд судсыг нь холбосноор тухайн хэсгийг тэжээлтэй болгосон. Ингэснээр цусан хангамжийг алдагдуулахгүйгээр хэлнийх нь угт чөлөөт далбангаа холбож өгсөн.
Одоо тухайн өвчтөн хоол идэж чаддаг, бөөрөнхий ч гэсэн өөрийгөө бүрэн ойлгуулах хэмжээнд ярьж чаддаг болсон.
 -Тэгэхээр энэ мэс засал танай эмнэлэгт маш том дэвшлийг авчирсан гэж ойлгож болох уу?

-Тийм шүү. Дээрх мэс заслын онцлог нь нэгдүгээрт хүний өөрийнх нь эдээс донорын эрхтэнг авсан юм. Мөн мэс заслын олон багууд хамтран ажилласан. Үүнд УХТЭ-ийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын баг болон ХСҮТ-ийн Толгой хүзүү мэс заслын тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж эрхлэгчтэй мэс заслын баг, ХСҮТ-ийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Денис Скуратов нартай хамтран ажилласан. ХСҮТ энэ төрлийн мэс заслыг хийдэг бөгөөд  лавлагаа шатлалын Улсын эмнэлгүүдээс манай эмнэлэг анхдагч нь болон тус мэс заслыг эмнэлэг дээрээ амжилттай хийлээ.

Бид өөрсдийнхөө бүхий л нөөц бололцоог ашиглаж уг мэс заслыг амжилттай хийсэн нь бидний бэлэн байдлын түвшинг шалгасан амжилттай туршлага болсон. 
Өмнө нь бид хүзүүний хоргүй хавдар авах, гоо сайхны хамрын өндөрлөгөө, гоо сайхны бусад төрлийн хагалгаа хийх, өөр эмнэлэгт хийлгээд мэс заслын дараах хүндрэл гарсан тохиолдлууд болон хамрын нуруунд хавирганы мөгөөрснөөс авч суулгах нөхөн сэргээх гэх мэт мэс заслыг хийдэг байсан бол өнөөдөр бид хавдрын хамгийн том мэс заслыг хийдэг болсон.

- Гадаад улс оронд энэ төрлийн мэс заслыг хэдэн төгрөгөөр хийдэг вэ?

- Тус мэс заслын хувьд гадаад руу урсах валютын урсгалыг багасгаж  иргэдийн санхүүд асар дэмтэй мэс засал болсон. Эмчилгээ үйлчилгээний үнэ өртгийн хувьд улс орон болон эмнэлэг, эмнэлэг өөр өөр байдаг. Гадны олон оронд энэ төрлийн мэс заслыг хийж чадахгүй байгаа. Анагаах ухааны том цогц эмнэлгүүд л энэ төрлийн мэс заслыг хийж байна. Ер нь эмчилгээний дараах хяналт, ор хоног ороогүй зөвхөн мэс заслын үеийн зардал л Солонгост 30 сая воны өртөгтэй. Үүн дээр ор хоног, асаргаа сувилгаа, замын зардал гэх мэт олон зардлууд нэмэгдэнэ.  Манай өвчтөний хувьд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд хувь хүнээс мэс заслын нэг удаагийн багаж хэрэгслийн зардал болох 800 орчим мянган төгрөг, ор хоногийн мөнгө 72 мянган төгрөгийн зардал гарсан.  Өвчтөн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мэс заслын дараа 20 хоног хяналтад яваад 45 хоногийн дараагаас дараагийн шатны буюу хавдрын эмнэлгийн хяналтад орж хавдрын дараах нөхөн сэргээх эмчилгээндээ орсон.

-Мэс засал хэчнээн цаг үргэлжилсэн бэ?

- Мэс засал нийт 6 цаг 32 минут үргэлжилсэн. Хамгийн гол нь энэ мэс заслыг хийхийн тулд гурван баг ээлжлэн орсон. Мэс заслын багийн бүх гишүүд  гадны улс орнуудад суралцаж, сурсан мэдсэнээ ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө амжилттай гаргаж чадсан нь л том дэвшил юм аа.

-Таны хувьд мэргэжил хаана хаана дээшлүүлсэн бэ?

- Миний хувьд Малайз улсад Толгойн хүзүү мэс засал, Солонгос улсад чих хамар хоолойн чиглэлээр мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлж суралцсан.

-УХТЭ-ийн хувьд толгой, хүзүүний хэчнээн төрлийн мэс заслыг хийж байна вэ?

-Манай эмнэлгийн хувьд толгой, хүзүүний бүх төрлийн хавдрын мэс засал, чих хамар хоолойн бүх төрлийн мэс засал, мөн гоо сайхны мэс засал болох арьс татах, зовхи татах, хамар, уруулын гоо сайхны мэс заслыг хийж байна. Чихний хувьд хэнгэрэг нөхөх, гадна суваг нээх, чихний хэлбэр засах,  дунгийн суулгацын мэс заслуудыг хийж байна. Хамрын хувьд хамрын хугарал гэмтэл, амьсгал сэргээх, хортой, хоргүй хавдар авах, хамаргүй хүнд хавирганы мөгөөрсийг нь ашиглаж хамар хийх, гэмтлийн улмаас толгойн хүзүүний хавсарсан гэмтлийг гоо сайхны нөхөн сэргээх мэс засалтай хослуулах гэх мэт маш олон төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.  
Манай багийн хувьд энэ мэс заслыг манайх хийж чадахгүй, гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй  болтол хөгжсөн.
-Танай тасгийн хувьд жилд дунджаар хэчнээн өвчтөнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?

- Манай тасаг дөрвөн эмчтэй. Жилдээ бид  500 төлөвлөгөөт мэс заслыг хийж байна.  Үүнээс гадна яаралтай мэс заслуудад ороод явж байна. Бүсчлэл нэмэгдсэнээр яаралтай мэс заслын тоо хоёр дахин нэмэгдэж байна. Манай тасгийн хувьд харьцангуй залуу тасаг. УХТЭ-ийн захиргаанаас дэмжиж бид бүхнийг төрөлжсөн ажлаа хийх боломжийг олгон шинэ тасаг байгуулж, орон тоогоор хангаж өгсөнд баяртай байгаа. Хэдий дөрөвхөн эмчтэй ч гэлээ жилд 500 гаруй мэс заслыг хийж байна гэдэг нь бидний хувьд том амжилт юм. Миний хувьд энэ том хамт олны нэг хэсэг болж, тасгийнхаа түүхийг нээн бичилцэж яваадаа баяртай байдаг. 

- Баярлалаа Та бүхний ажилд амжилт хүсье.
9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.132Зочин   • 2021, 1 сарын 18. 13 цаг 27 минут

Өө аймаар мэс засал байна. Амжилт хүсье эмч нарт. Өвчтөнд эрүүл энхийг хүсье.

202.179.25.162zochin   • 2021, 1 сарын 18. 12 цаг 56 минут

Bayar hurgie.Mundag yumaa.

202.131.234.194Зочин   • 2021, 1 сарын 18. 11 цаг 57 минут

Үнэхээр гайхамшигтай юм аа

202.126.90.71Зочин   • 2021, 1 сарын 18. 11 цаг 50 минут

Бахархаж байна..амжилт хүсье чадварлагэмч нартаа

66.181.178.74Www333   • 2021, 1 сарын 18. 11 цаг 41 минут

Amjilt, eruul enkh sain saikhan bukhniig khusye!

202.9.41.9Зочин   • 2021, 1 сарын 18. 11 цаг 33 минут

За гайхмаар мундаг юмаа. Баяр хүргэе.

66.181.161.1з   • 2021, 1 сарын 18. 11 цаг 27 минут

мөнгийг нь төлөх хэрэгтэй

139.5.219.88Иргэн   • 2021, 1 сарын 18. 11 цаг 20 минут

ИЙМ ОЛОН ЭМЧТЭЙ БОЛООРОЙ ЭНЭ ЭМЧИД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЁ .ШАГНАЛЫГ ГАР ТАТАХГҮЙ ӨГӨӨРЭЙ ЦАЛИН ХАНГАЛТТАЙ ӨГӨӨРЭЙ ХЭДИЙГ ӨГСӨН БОЛНО

202.131.243.186Зочин   • 2021, 1 сарын 18. 11 цаг 17 минут

ХЭЛТЭЙ БОЛГОНО МУНДАГ ЮМАА

Шинэ мэдээ

Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ8 сар 25. 11:00С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Баянмонголын нүхэн гарц үерийн усаар дүүрч байгаа асуудлыг шийдвэрлэх үүднээс цахилгааны тэжээлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо8 сар 23. 10:57Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.