2021 оны 2-р сарын 10
9 цаг 39 минут

“Номин Холдинг” ХХК-иас мэдэгдэл гаргажээ

 

“Номин Холдинг” ХХК нь анх 1992 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 28 жилийн хугацаанд “Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхлэх, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12 охин компани, 5600 орчим  ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 гаруй тэрбум төгрөг төлж Монгол Улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг билээ.

Сүүлийн үед “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат болон Ариг банктай холбоотой  “Номин Холдинг”  ХХК-ийн  ажил  хэргийн нэр хүнд, үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы нэр төрд халдсан илт худал, гүтгэлгийн шинжтэй ташаа мэдээллийг сонин, сайт, бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсаар олон нийтэд тарааж, дээрх хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг Хан-Уул Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх 2020 оны 8-р сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоороо Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 17.3-р зүйлийн 2.2-т заасан ЗАЛИЛАХ, 18.6-р зүйлийн 2-т заасан МӨНГӨ УГААХ гэмт  хэрэгт гэм буруутайд тооцож, бусдаас залилан мэхэлсэн 20,000,000,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр, харин түүний эхнэр Д.Сэргэлэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэрэг маргаан Улсын Дээд Шүүхэд хянагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Мөн Б.Эрдэнэбат нь Ариг банкинд удирдах ажил эрхэлж байсан хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан тус банкнаас 10 гаруй тэрбум төгрөгийг хууль бусаар авсан асуудал ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газарт шалгагдаж байгаа. 

Шүүхээс “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нь Номин Холдинг ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханыг хуурч, бодит байдлыг нуун дарагдуулж, зохиомол байдал зориудаар бий болгож түүний 20,000,000,000/хорин тэрбум/ төгрөгийг 2016 онд залилан мэхлэн авч, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа, мөн мөнгө угаах гэмт  хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосны дараа   нэр бүхий этгээдүүд “Номин Холдинг”  ХХК-ийн ажил  хэргийн нэр хүндэд халдсан, Ариг банктай холбоотой илт худал, гүтгэлгийн шинжтэй ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудсуудаар  зохион байгуулалттай тараах болсон.

Дээрх худал мэдээллүүдийг Б.Эрдэнэбатын үйлдсэн ЗАЛИЛАХ, МӨНГӨ УГААХ гэмт хэргүүдийг хянан хэлэлцэж байгаа Улсын Дээд Шүүх болон хууль хяналтын байгууллагад нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттайгээр тарааж байна. Худал мэдээлэл, гүтгэлгүүдийг шалгуулахаар тус  компаний зүгээс шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж, хууль хяналтын байгууллагаас дээрх гүтгэлгүүдийг тараасан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа болно.

Иймд “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат болон Ариг банктай холбоотой сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар тарааж байгаа “Номин Холдинг” ХХК-ийн ажил хэргийн хүнд, үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы нэр хүндэд халдсан мэдээллүүд нь илт худал, үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

НОМИН ХОЛДИНГ ХХК

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА8 сар 26. 16:50С.Эрдэнийн “Фортуна” Н.Батбаяртай хамтарч хахуульд авсан 2 тэрбум төгрөгөө “Молор трейд” компаниараа дамжуулж МӨНГӨ УГААСАН хэргийг нь прокурорт шилжүүлжээ8 сар 23. 11:04Хүүхдийн оролцооны үндэсний чуулган-2023 ирэх долоо хоногт эхэлнэ.8 сар 22. 17:25Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв шийдэгдлээ8 сар 18. 16:22А.Цэрэнбат: ҮБХ-ны ээлжит хурлыг товлох бүрэн эрх Л.Гантөмөр даргад бий8 сар 18. 14:08ITF таеквон-догийн ДАШТ оролцохоор Монгол улсын шигшээ 54 хүний бүрэлдхүүнтэйгээр Астанаг зорьлоо8 сар 17. 12:16Бага насны хүүхдийн хооллолт ба сэтгэл зүй8 сар 14. 17:40ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ8 сар 10. 17:22Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж8 сар 10. 16:22"Тавантолгой түлш"-ийнхэн зарласан тендерээ гацааж, Хятадын компанид тал засав уу8 сар 9. 16:44“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ - 2023” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА8 сар 8. 17:13ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ8 сар 3. 16:49“Гамшгийн үеийн хүүхэд хамгаалал” сургалтыг Хүүхдийн оролцооны байгууллагын хүүхдүүдэд зохион байгууллаа8 сар 1. 17:26ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА7 сар 31. 17:30Б.Анар: Залуусын нэгдлийг дэмжиж, итгэсэн Шадар сайдад БАЯРЛАЛАА7 сар 31. 16:18Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутагт гарсан зөрчлүүдэд байгаль орчны байцаагч нар арга хэмжээ авч ажиллаа7 сар 26. 19:26Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүйд суралцлаа7 сар 18. 17:15Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан БШУЯ-наас дараах ЗӨВЛӨМЖИЙГ өгч байна7 сар 13. 16:22“Хүүхэд хамгаалал, хөгжил, аюулгүй байдал“ сургалтын сургагч багш нарыг бэлтгэж байна7 сар 10. 16:53Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад "Гар ариутгагч" тарааж байна7 сар 6. 21:18Ургана брэнд үерийн гамшигт гар бие оролцож байгаа алба хаагчдад “Гар ариутгагч“ тарааж байна7 сар 6. 18:06
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.