Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 206 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 144 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, 2021.02.10-ны өдөр 01.12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ХУД-ийн ЗДТГ-ын хойд замд Doosan SD300N авто ачигч /ковш/ маркийн автомашин Mitsubishi Delica, Toyota prius маркийн автомашинуудтай мөргөлдөж, Toyota prius маркийн автомашины жолооч Э-н амь нас хохирсон.
2021.02.09-ний өдөр 16.00 цагийн орчимд Баян-Өлгий аймаг Толбо сум 2-р баг “Багийн төв” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 13км/ асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, зорчигч Т, Г нарын 2 хүний амь нас хохирсон.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Covid-r uheegui zam teeberiin osol-r 3 1 7 honogt. Sard 12 hun dundjaar zam teeberiin osoloor. Tsaana ni arhi uuj zodoldood biye biyenee alna. Osgoj uhene. Amia horlono, usand jivne. Sard 100 -gaad hun. Daraa ni Elegnii Zirrhose, Elegnii habdar. Boornii dutagdal, Tarhind zus harvah geed toochood baramgui. 1 sard Mongold yer ni hedii heriin dundaj naslalt-tai heden hun uheed bna. Dandaa 40-50 doosh nasnii humuus. Huuhed zaluus.