2021 оны 2-р сарын 24
8 цаг 46 минут

"Тусгай албаны тусгай алба хаагчид"

Нийслэл хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан үед төрийн байгууллагууд ч мөн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллажээ. Төрийн байгууллагын тусгай албаны алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, баяр амралтын өдрүүдэд хайртай бүхнээ умартан бидний төлөө хичээсэн. Би ч бас чадах ядахаараа хичээхдээ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг хараад төрсөн сэтгэгдлээ товчхон хуваалцъя.

Энэ цагийг эзэлсэн эгэл баатрууд минь та бүхэндээ баярлалаа.

“Эх орон” гэдэг үг иргэн бидний амнаас урсах энгийн нэг үг бус Монголын минь нэгээхэн хэсэг болсон цэрэг, цагдаа, хүчний байгууллагын эрэлхэг аавын хөвгүүд, эрхэмсэг ээжийн охидын зүрхэнд нь амь болж цохилж, амьдрал нь болж цалгилж яваа сэтгэлийнх нь оч, итгэлийнх нь гал гэдгийг анзаарлаа.

Тэсгэм хүйтэн хасах гучин градус, төөнөж шарсан нэмэх гучин градуст ганц үг ган хийдэггүй тэд бол тэвчээрийн туйлууд аж. Гар хоосон, хөл нүцгэн ч цаг гэдгийг яс баримталж үймсэн цагийг эмхтгэж, тулсан цагт туйлдалгүй, тулах цөвүүнд няцалгүй, ядарлаа гэж ялархаагүй, явгарлаа гэж цухалдаагүй цовоо борхон аавын хүү, цог нь бөхдөггүй ээжийн охид юмаа тэд.

Энд нэг нь муу хэлж, тэнд нэг нь муухай харж, цагаан захтаны бууны нохой гэж цалгин дэвэрсэн сэтгэлийг ээдүүлэх нь уйтай. Гэвч тэд бидэнтэй л адилхан хүн. Цагаан сүүгээр амалж, ногоон тал дээр гүйж, бор гэрийнхээ хойморт эрхэлж борхон амьдралаас ургасан хүн цэцэгс. Ээжийн зөөлөн үгэнд нялхарч, эцгийн дөлгөөн харцанд ухаажиж, хатуу үгэнд гомдож, хахир үгэнд энэлэх зүрхтэй, амь ижил хүн билээ.

Төрийн хүнд албыг тэд хүсэл сонирхлоороо сонгосон ч гэлээ энэхэн биеэ эх орон, ард түмнийхээ төлөө зориулж, түмэн олны амар амгалангийн төлөө түүртэж няцалтгүй зүтгэж яваа уудам эх орныхоо уул, ус, газар шороо, ургамал амьтан, хүн зон олныхоо төлөө өдрийн нарыг шөнийн сартай холбож, өвдөг сөхрөлгүй зүтгэж яваа өнөө цагийн нэргүй баатрууд юм.

Муу хэлүүлсэн ч шүд зуун тэсэх юм, магтан сайшаасан ч үл хөөрцөглөх юм. Тэдний тэсвэр хатуужил, гайхам ур чадвар, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж байгааг хараад хүндлэхгүй, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхын аргагүй.

Та бүхний гэгээн их хүсэл, гэрэлт орчлонг гийгүүлж, үнэн зөвийн өнгөт орчлонд өөдлөн дээшилж, баатарлаг үйлс бүр тань бахдам амжилтаар дүүрэн байг. Тэд бол яахын аргагүй тусгай албаны ТУСГАЙ АЛБА ХААГЧИД юм байна. Баярлалаа баатрууд минь бахархахгүй байхын аргагүй билээ.

 

 

 

 

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.90.135Зочин   • 2021, 2 сарын 24. 21 цаг 07 минут

Do yamnii ugshiltai amitad ingeed l uursdiigee umuu ruud, magtuulaad baidagiim. Odoo mudhun turiin tusgaigiihan geed duu ntr garganadaa,harjaagaarai!

103.10.23.87Өвөө   • 2021, 2 сарын 24. 20 цаг 42 минут

Зарим нь ажил албаа мөнгө олох арга болгосон Харьцааны соёлгүй болохоор бусдынхаа нэр төрийг гутаадаг юм л даа

192.82.68.102зочин   • 2021, 2 сарын 24. 17 цаг 23 минут

Ийм учраас тусгай,хангамж ,байдаг юм. 20 жил ажиллаж тэтгэвэрт гарч энгийн газар ,10 ,ажиллаад ,дахиад ,тэтгэвэр ,тогтоодог ,юм. Дээрхэн ,үед ,хагас ,сайн гэж ,байдаггүй ,байлаа. Одоо ,ээлжээр ,үүрэг ,гүйцэтгэдэг.асуудалгүй.

103.26.193.66Энхээ   • 2021, 2 сарын 24. 16 цаг 17 минут

Ер нь хүн бүхэн бие биедээ эелдэг харьцаж баймаар шүү. Хөгшчүүл нь эелдэг харьцаад байвал залуус ижилхэн дагаад суралцана даа.

112.72.6.58Зочин   • 2021, 2 сарын 24. 15 цаг 06 минут

"Цагдаа"-гүй байна гэдэг миний ойн тоонд буухгүй, бусдад ямар байдгийг мэдэхгүй. Та нарт ажлын амжилт хүсье.

202.126.92.99төөмөө   • 2021, 2 сарын 24. 14 цаг 25 минут

баярлалаа монгол улсынхаа төлөө зүтгэе

122.201.23.226Зочин   • 2021, 2 сарын 24. 14 цаг 05 минут

Сая хамтдаа 12 хоног гадаа зогсоход цагдаа нар ямар хэцүү дарамтанд ажилладгийг өөрийн биеэр мэдэрлээ. Манай ахмадууд, дунд орчим насны эмэгтэйчүүд ямар муухай авиртай юм бэ барьж авч зодох нь ээ. Цагдаа нарын ааш эвдэрдэг нь аргагүй юм байна гэж бодогдсон. Тэд ч бас хүн учраас илүү цаг өгдөг болчихвол гэж шүүрс алдан зогсоно лэ. Илүү цагийн мөнгө өгдөг болох болтугай.

202.126.89.48Зочин   • 2021, 2 сарын 24. 12 цаг 47 минут

Үнэн шүү

203.91.112.62Зочин   • 2021, 2 сарын 24. 11 цаг 18 минут

Эх орон, ард түмэн биднийгээ сахин хамгаалах цаг наргүй хүнд хөдөлмөр хийдэг цагдаа, онцгой, дотоодын цэргийн бүх албан хаагчид та нартаа үргэлж баярладаг шүү.

64.119.19.147Зочин   • 2021, 2 сарын 24. 11 цаг 05 минут

Цагдаа, дотоодын цэргийн албан хаагчид энэ өвлийн ** хүйтэн өдрүүдэд гадаа олон цагаар ажиллаж байгааг харахад хэцүү, өрөвдмөөр байсан. Оффисд сууж, дулаан өрөөнд тухлан, кофе уунгаа ажиллахаас эрс өөр. Цагдаа нартаа талархаж байна.

103.140.10.222сүрэн   • 2021, 2 сарын 24. 9 цаг 50 минут

Та бүхэндээ баярлалаа

202.9.46.116oogii   • 2021, 2 сарын 24. 9 цаг 28 минут

Tsagdaa muu geed baidag yaasan

64.119.24.96Зочин   • 2021, 2 сарын 24. 9 цаг 14 минут

ed nar sain ajillasan bugded ni bayarllaa

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.