2021 оны 2-р сарын 26
10 цаг 47 минут

Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Сүүлийн үед автомашины зөөлөн яндан буюу хүмүүсийн хэлдгээр нүүрсэн янданг хулгайлах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгдэх болсон. Нийслэл хотын хэмжээнд л гэхэд сүүлийн гурван жилийн байдлаар Тоёота приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах 700 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн.

Энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбогдуулан уг хэргийн талаар тодруулахад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 29-ний хооронд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгуудтай хамтарч хэсэгчилсэн арга хэмжээ зохиож приус автомашин гол төлөв “Приус-20” маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг этгээдүүд болон нүүрсэн яндан худалдан авдаг 4 бүлэг 28 этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Нийслэл хотод өдөрт дунджаар 100 орчим приус маркийн автомашины нүүрсэн яндан худалдан борлуулдаг тооцоо судалгаа гаргажээ. Үүний 80 орчим хувийг иргэд өөрсдөө зарж борлуулдаг бол 10 орчим хувийг авто машин борлуулдаг иргэд, 5 орчим хувийг засварын газрын ажилтнууд, үлдсэн 5 орчим хувийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр зарж борлуулдаг гэсэн судалгаа гаргасан байна.

Мөн түүхий эд худалдан авдаг газрууд нүүрсэн янданг их хэмжээгээр  төвлөрүүлж эрэлтийг бий болгон эргээд хоёроос гурав дахин нэмж зарж байгаа нь энэ төрлийн хулгайг улам өөгшүүлж байгаа юм.

 Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд өөрийн автомашиндаа дохиолол суурилуулж, харуул хамгаалалттай газар автомашинаа байрлуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хэрэв энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-д зааснаар “240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” хуулийн хариуцлагатай ажээ.               

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.188.253тэнэгүүд   • 2021, 2 сарын 27. 23 цаг 54 минут

яалтай билээ мулгуу цагдаа тэнэг удирдагчтай улс шүү дээ

66.181.161.19Иргэн   • 2021, 2 сарын 27. 21 цаг 27 минут

Нүүрсэн яндан өндөр үнээр худалдаж авна гэсэн зар байнга тавьж бөөн мөнгө харуулдаг этгээдүүдийг даруй шалгаж арга хэмжээ авах шаардлагатай байна.

203.91.115.47Зочин   • 2021, 2 сарын 26. 20 цаг 10 минут

Одоо тэгээд яах юм. Оройд хунлятартайгаа хамт яндангаа тайлж оруулж байх уу?

103.26.195.210зочин   • 2021, 2 сарын 26. 19 цаг 47 минут

Тэнэг юм.Зүгээр л наадахаа хилээр гаргахаа больчих тэгвэл хэн хулгай хийхийн.

202.21.108.33Зочин   • 2021, 2 сарын 26. 16 цаг 50 минут

Arai denduu shu aldchihaad soliod l ter shunu ni dahiad aldsan shu muuhai buzar hulgaichuud meddeg yum bna lee. tsagdaa narch gesen mashin dooroos hulgaichiin hayasan bichig barimtig uguhud odoo hurtel tag shu.belen barimt uldeegd yavsan bhad,

202.126.88.64Зочин   • 2021, 2 сарын 26. 13 цаг 52 минут

Чанаргүй, стандартын бус шатахууныг оруулж ирдгээрээ алдартай Петровисын гайгаар нүүрсэн яндан бөглөрч эвдэрдэг шүү

66.181.190.140Зочин   • 2021, 2 сарын 26. 11 цаг 53 минут

eniig odoo tsegtselmeer bnaa, er ni ene UB utaa mashinaas ih garch bgaag bid medlee, tegtel nuursen yandag ni hulgailaad bhaar chin niitiin eruul mendiin esreg mash tom gemt hereg gesen ug biz dee.

202.21.107.113Зочин   • 2021, 2 сарын 26. 11 цаг 32 минут

Facebook -ийн Prius машины группуудээс хайгаад үзээч. Тэнд хулгайч нар их пост оруулдаг.

202.21.108.27Зочин   • 2021, 2 сарын 26. 12 цаг 25 минут

Цагдаа нар наадахыг чинь мэдэж байгаа. Гэхдээ хайхгүй, барихгүй. Яг л цахимаар тоглоом мөрийтэй тоглоом зохион байгуулж болохгүй гэснээ нэгийг нь ч барьдаггүй шиг.

202.179.26.19Зочин   • 2021, 2 сарын 26. 10 цаг 52 минут

Болдог бол араваас дээш жилийн ял өгөх хэрэгтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.