2021 оны 2-р сарын 26
11 цаг 16 минут

Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослын улмаас 6 хүн амиа алджээ

Энэ сарын 22-25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд 6 хүний амь нас хохирчээ. Тодруулбал, 

        - 2021.02.24-ны шөнийн 00:50 цагийн орчимд  Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч баг /аймгийн төвөөс хойш 109 км/  асфальтан замд Grand Bird маркийн автобус, LGMG маркийн механизм, Toyota Crown маркийн автомашинууд мөргөлдөж, зорчигч 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,

- 2021.02.24-ны шөнийн 03:45 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт зорчигч мотоциклоос унаж амь нас хохирсон,

- 2021.02.24-ны өдрийн 16:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 2 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд Lifan маркийн  улсын дугааргүй  мотоциклтой онхолдож, жолоочийн амь нас хохирсон,  

- 2021.02.24-ны өдрийн 18:50 цагийн орчим Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт /аймгийн төвөөс зүүн хойш 135 км/ шороон замд Daihatsu Terios маркийн автомашин огцом өгсүүр газар хүч алдуулснаас ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онхолдож,  жолоочийн амь нас хохирсон,  

- 2021.02.26-ны шөнийн 02:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 3-р багийн нутаг дэвсгэр /сумын төвөөс баруун урагш 12км/ шороон замд мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн болон гэрэлтүүлэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.29Иргэн   • 2021, 2 сарын 26. 20 цаг 45 минут

Ер нь хот хөдөөгүй замын цагдаагийн хяналт маш сул цаашлах юм бол зарим нутагт бүр таг шдээ.Өдөрт зам дагуу явж анзаарч байхад маш олон жолооч хотын хөдөлгөөний дүрэм зөрчсөн харагддаг.Ялангуяа УЛААН ГЭРЛИЙН зөрчил маш их байдаг.Хөдөө бол бүр ч амар шүүдээ.Улсын нийслэлд дүрэмгүй бас согтуу машин барьж болоод байхад хөдөө огт хяналт байхгүй газар яаж дүрэм баримтлах вэ дээ.Хөдөө хотгүй машин,мотоцикл барьж байгаа маш олон иргэнд жолооны үнэмлэх байх ч үгүй.

103.212.119.61Зочин   • 2021, 2 сарын 26. 19 цаг 29 минут

Хөдөөний цагдаа нар орон нутгийн жолооч нараа торгодоггүй өөр аймаг хотынхныг торгож орлогын төлөвлөгөөгөө биелүүлдэг. Орон нутгийн жолооч нар архичин алуурчин болж хувирсны харгай даа.Мотоцикл унах хугацаагаа баримтлахгүй бол үхээд байхаас яахав. Ерөнхийдөө хоцрогдсон цагдаа нар амьд ажил хийдэггүйгээс УБ хотод өдөрт 50-60 согтуу жолооч хөдөлгөөнд оролцож байна. Ерөөс тодорхолй ажил хийхгүй байна. Согтуу нөхдийн тээврийн хэрэглийг устгалд оруулсан цагт арай илүү соёлтой болно.

66.181.161.43Зочин   • 2021, 2 сарын 26. 12 цаг 00 минут

Энэ чанаргүй Хятад мотоцикл монголчуудын амь нас хохироож дууслаа Хилээр ямар ч хяналтгүй задалж оруулж ирээд л буруу угсраад л тохиргоо засвар бүртгэл энэ тэр байхгүй хэн дуртай нь унаж хурдан давхиад л амиа алдаад байдаг Орон нутгийн төр захиргаа бүртгэл тоолого үзлэг шалгалт ч хийдэггүй Хурдан түргэн амар хялбарыг нь бодоод морио мотоциклээр сольсны гай гарч байна Дээр үед Оросын мотоцикл бас л байсан ингэж хоногт олноороо амиа алдаж байгаагүй хүнд зориулагдсан байсан одоо бол ***** мотоцикль нь монгол хүнийг цөөлөхөд зориулагдсан

103.57.93.107Иргэн   • 2021, 2 сарын 26. 11 цаг 52 минут

Архи, архи, архи өөр шалтгаан байхгүй, яг өвөрмонголын хойноос орж байна, монгол ялаагүй ээ жонхуурсан

202.179.25.221zochin   • 2021, 2 сарын 26. 11 цаг 50 минут

ucheed ucheed bai, uragschgui tor zasagtai archaagui uls bolod udaj bna. boon zovlon

202.9.46.16Зочин   • 2021, 2 сарын 26. 11 цаг 26 минут

Ихэвчлэн хөдөө орон нутгийн шороо нь зам дээр зам тээврийн осол гарч хүний амь нас эрсдэх юм даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.