Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байгаа. Эхний ээлжинд 16 байгууллагын 14 мянга гаруй ажилтныг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 6,808 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад байгаа аж.
Вакцинд хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, бие арзайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр зовиурууд 2-3 хоногийн дараа арилж байгаа бөгөөд энэ нь дархлаа тогтож буйн шинж тэмдэг гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд хэллээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Эмнэлэг эмнэлэг дээр нь хийлгэх хүний тоогоор нь хувиарилбал ингэж их удахгүй ш дээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР ДУТАГДАЖ БАЙНА!!!
Маш удаан мэлхийн алхалт