АШУҮИС Мэргэжил дээшлүүлэх институтын харьяа 707 резидент эмч өнөөдрийг хүртэл цалингаа аваагүй учир 2021.03.02-ны өдөр жагсаал зохион байгуулж, шаардах юм байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 47-р зүйлийн дагуу тус хуулийн 25.4 дэхь зүйл хэрэгжихээр болж нийт резидент эмч нарын цалин хөлсний зардалд 2021 оны улсын төсвөөр 18 тэрбум төгрөг баталж ЭМЯ-ны төсөвт суулгажээ.
Гэтэл Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1200 резидент эмч нарт нэг, хоёрдугаар сарын цалинг олгосон боловч АШУҮИС-ийн 707 резидент эмч нарт өнөөдрийг хүртэл цалинг нь олгоогүй байна. Мөн хэзээ цалинг нь олгох асуултанд ЭМЯ-ны харъяа холбогдох мэргэжилтэнгүүд нь өдийг хүртэл хариу өгөхгүй байгаа учир цалингаа аваагүй 707 резидент эмч нар жагсаал зохион байгуулахаар болжээ.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
эд нарын мөнгийг өгчихгүй яасан өөдгүй юм бэ
Дарга нарын хүлээтэй Land машинуудыг зарж ,эмч нарт цалин болгож өгмөөр байна.
дарга нар нь дээгүүрээ хуваагаад идчихсэн байгаа
MANdaa sanaalaa uguud bai khohi ni
МАН-д саналаа өгөхгүй гээд бид хайчих юм бэ? АН чинь тарж бутраад дашийшог болсон биздээ.