Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн.
Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Тодруулбал, өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 5 хүртэл шинжилгээний цэгийн тоог наймаар нэмлээ. Ингэснээр 14 байсан шинжилгээний цэгийн тоо 22 болж нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 3-4 шинжилгээний цэг иргэдэд үйлчилж байна.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хөдөөний малууд яг малаасаа дор байх юм аа цаг аваагүй байж л дайраал оочирлоол номооро өгч байгаа хүмүүст гай болж байна.
Энэ заваарсан ажилаа хэзээ болих юм бэ