Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн нислэг үйлдэнэ.
Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19.00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.
Тус нислэгээр 148 иргэн ирсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай-80, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, эрүүл мэндийн шалтгаантай-13, жирэмсэн-3 иргэн байна.
Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарласан гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих