2021 оны 3-р сарын 3
18 цаг 31 минут

ЗГ: Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан вакцинд хамруулахаар болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тавдугаар сарын 01-нээс агаарын хилээ нээхээр төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ. Хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж эхлэхийг холбогдох сайд нарт даалгав. Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх юм.

Товч мэдээ

- Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ.
- Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа. Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.
- “Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер”-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм.
- “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.
- “Монгол соёл, Монгол баялаг” стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ.
- 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 66, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна. 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

86.229.100.136Зочин   • 2021, 3 сарын 3. 20 цаг 46 минут

Hyatad vaccinaa hyatad ruu gardag humuusdee hiigeeree. Oorsdiihon vaccine hiilgesen baihad jolooch nart chiregde uchruilahgui saadgui yavuulah bailgui erh bish

203.91.115.55Зочин   • 2021, 3 сарын 3. 20 цаг 33 минут

Чухамдаа. Нүдээ олсон ажил болж.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.