2021 оны 3-р сарын 9
15 цаг 01 минут

А.Гансүх: Би өмгөөлөгч Б.Баасанцогттой танил, намайг сайд байхад тэр МИАТ-д ажилладаг байсан

ҮАБЗ-ийн дарга А.Гансүх хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултуудад хариулт өгсөн юм.

-ҮАБЗ нь шүүх эрх мэдэлд нөлөөлөх хууль эрх зүйн орчин байгаа юу.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ таныг болон ҮАБЗ-ийг шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй гэдэг мэдээлэл өчигдөр өгчихсөн?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хэрвээ шүүхийн шүүгч нар хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйл ажиллагаа явуулбал, ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх боломжтой гэсэн хуулийн заалт байсан. Энэ одоо хүчингүй болсон. Үүнээс өөрөөр нөлөөлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн 3 гишүүн хамтраад тодорхой шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх боломжтой байсан. Одоо тийм боломжгүй байхгүй болсон. Бидний зүгээс шүүгч нарт нөлөөлөх ямар ч боломжгүй байхгүй. Бид шүүгч нарын томилогоонд ямар ч байдлаар ордоггүй. ҮАБЗ-өөс тодорхойлт ч авдаггүй юм аа. 

-Саяын айлчлал ямар зорилготой байсан юм бэ?

-Аюулгүйн зөвлөлийн гишүүд яваагүй. Манай ажлын албаны албан хаагчид явсан. Ямар шалтгаанаар явсныг хэлэх боломжгүй. Манай байгууллага албаны болон төрийн нууцыг хамгаалдаг байгууллага. Тийм учраас нууцыг зэрэглэлтэй айлчлалын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах боложмгүй. Хуулийн дагуу явагдсан гэдгийг л хэлье. 

-Өнөөдөр гарсан мэдээлэл дээр танай гурван ажилтны нэр гарсан байсан. Энэ хүмүүс танай ажилчид мөн үү. Нэг шинжээч үлдсэн гэсэн байсан. Энэ дээр тайлбар өгөх боломж байна уу?

-Хэвлэлээр гарсан мэдээлэл дээр нэр дурдагдсан хүмүүүс бол манай ажилтнууд мөн. Үүнээс өөрөөр тайлбар өгөх боломжгүй.

-Таныг шүүгч нарын бичлэгтэй нэр холбогдож байгаа өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой гэсэн мэдээлэл гарч байна?

-Б.Баасанцогт өмгөөлөгчтэй би танил. Яагаад гэвэл намайг ЗТБХБ-ын сайд байхад МИАТ-д ажилладаг байсан өмгөөлөгч хүн. Тэр хүн ҮАБЗ-д ажилладаггүй, ажиллаж байгаагүй хүн.

-Ерөнхий сайд өчигдөр мэдээлэл өгөхдөө С.Зориг агсны хэргийг удаашруулахтай холбоотой схем Б.Баасанцогт гэдэг өмгөөлөгчөөс олдсон. Үүнийг хөөгөөд явахаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх гэж хүн гүн гүнзгий холбогдсон ч байж болзошгүй гэх мэдээлэл өгсөн. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Эрүүдэн шүүхтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж байх үед би энгийн иргэн байсан. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдоогүй байсан. Энгийн иргэн Тагнуулын Ерөнхий газрын мөрдөж байгаа маш нууц хэрэгт оролцох ямар ч боломжгүй гэдгийг л хэлье. Ерөнхий сайд энэ асуудлыг УИХ-д тавина гэсэн. Би энэ үед нь УИХ-д орж тайлбар хэлье гэж бодож байна.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.55Зочин   • 2021, 3 сарын 13. 12 цаг 36 минут

Чи удахгүй байдаг газраа очино.

202.126.90.47Зочин   • 2021, 3 сарын 12. 13 цаг 24 минут

Xaxaxa barigdsandaa

66.181.161.110Heden turiin ner barisan gul   • 2021, 3 сарын 10. 15 цаг 28 минут

2 gar hamt huuhendeed l yavj bdag shuu dee ulsaas terbum terbumaar ni husaad genet bayjsan hulgaichuuddaa shalgaachee neg muu ****** aimhai chatsagnuud l bsan shuu dee naiz nuhud ni bugd l medej bgaa shuu dee amisgaa

43.228.130.185Зочин   • 2021, 3 сарын 10. 11 цаг 39 минут

Энэ төрд чинь нууц гэж байна биздээ. Төрийн нууц задруулвал эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг энэ бичээч гуай нар мэддэггүй юм байхдаа.

122.201.21.223Зочин   • 2021, 3 сарын 15. 4 цаг 28 минут

Ийм болтлоо тахин шүтэх гэждээ

139.5.218.144Зочин   • 2021, 3 сарын 9. 22 цаг 56 минут

Энэ худлаа гар биздээ

139.5.216.244Б   • 2021, 3 сарын 9. 21 цаг 08 минут

МИАТ-ынх бол бүгдийг таних юм уу. Өөр олигтой тайлбар олдохгүй байна уу?

202.126.89.41Зочин   • 2021, 3 сарын 10. 0 цаг 02 минут

харин тийм энэ шүүгч нар ёстой дийлдэхгүй бнаа ямарч баримт нотолгоо байгаад хэрэг алга тэр бичлэгийг үзсэн л баймаар тэгээд яагаад гэмгүй хүмүүсийг насаар нь хориод байдаг юм болоо алдаагаа засаж болдоггүй л юм бх даа хүний амидралаар тоглочоод тоох ч үгүй юмаа

122.201.31.86Зочин   • 2021, 3 сарын 9. 19 цаг 39 минут

Japan town-ы япон өвгөнийг чи яалаа. Хөөрхий муу өвгөнийг чи хар тамхи, хүүхэн энэ тэр гэж зохион байгуулалттай хэлмэгдүүлээд барьсан байшинг нь бараг хорооллоор нь луйвардаж аваад дахиж Монголд ирэхгүй хар тамга даруулаад хөөж явуулж байсан биз дээ. тэр үеэс л чамайг зохион байгуулалттай гэмт хэрэгт гаршсан хүн юм гэдгийг чинь мэдсэн. одоо бүүр аймаар юм хийдэг болжээ муу нусгай загвар өмсөгчөө?

139.5.217.128Зочин   • 2021, 3 сарын 9. 18 цаг 41 минут

Буурал Гансүх ХХБ-ны сахал Эрдэнэбилэгийн тэжээвэр гөлөг. Тэгэхээр энэ хүн итгэж болох хүн биш, ямар ч луйвартай холбоотой байж мэднэ.

43.242.243.10Зочин   • 2021, 3 сарын 9. 17 цаг 29 минут

Хэлж болохгүй олон нууц байх юм даа. Тэгээд л эргэлзээнүүд араас нь цувна даа.

202.55.188.36Зочин   • 2021, 3 сарын 9. 17 цаг 22 минут

battulgatai niileed olon ch ger buliin amidraliig suitgesen novsh doo

66.181.188.118Зочин   • 2021, 3 сарын 9. 15 цаг 44 минут

Said bh uyeiin miatiinhniig bugdiig ni tanihnee

192.82.77.180ккк   • 2021, 3 сарын 9. 16 цаг 12 минут

Танилгүй яахав дээ. Салбарын сайд дээр ирж ажил албаа танилцуулах гээд ажил байнаа даа. Цаг цагаараа байдаггүйн жамаар хэдэн жилийн дараа Оюун Эрдэнийг засгийн газарт хамт ажиллаж байсан болон энэ цаг үед яамдын сайд ,хэлтсийн дарга нарыг гүн гүнзгийн холбоотой гээд дараагий шинэ үеийнх нь залуус яриад байж болно биздээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.