2021 оны 3-р сарын 16
11 цаг 50 минут

“Херо”-гийн Б.Баатар бичлэг задалж, тагнаж, чагнаагүй нь тодорхой болж, Б.Хурцад холбогдох шүүх хурал товлогджээ

“Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатарыг нэр бүхий улстөрчдийг тагнаж, чагнасан, мөн бичлэг задалсан гэх мэдээлэл цацагдсан. Тухайн үед түүнийг нийгмээрээ үзэн ядаж, харлуулж байсан ч тэрбээр ямар нэг тайлбар өгөөгүй. Үнэн мөнийг нь тогтоолгохоор ТЕГ-т хандсан тухайгаа олон нийтийн сүлжээнд бичиж байв. Тэгвэл тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, удаан хугацааны туршид шалгалтын үйл ажиллагаа явуулсны дараа “хариу” нь гарчээ.

Уг гүйцэтгэх ажиллагааг тухай үеийн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж асан Б.Хурц хийсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс хийсэн нийтлэлд баримтаар баталгаажуулжээ.

Үйл явдлын утсыг он цагийн дарааллаар нь хөөж үзвэл:

-2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна.

-“2014 оны арванхоёрдугаар сарын 8. Тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь УИХ-ын нэгэн гишүүнтэй уулзаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар ярилцсан.

-2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.

-2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.

-2015 оны нэгдүгээр сарын 6. Тусгай мэргэжлийн ажилтнууд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэгийг ТЕГ-ын дарга Б.Хурцад хүлээлгэж өгсөн.

-2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

-2016 оны нэгдүгээр сарын 11. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар алдагдсан бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийв.

-2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан.

Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.

2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн” гэжээ.

Ийм нөхцөл байдал илэрч, холбогдох хууль хяналтын байгууллагаас Б.Хурцыг байцаах шаардлага бий болжээ. Түүнийг хоёр удаа байцаалтад дуудсан ч очоогүй байна. Тиймээс хуулийн дагуу албадан баривчлах нөхцөл үүссэн гэдгийг эх сурвалж тайлбарлаж байгааг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн нийтлэлдээ дурджээ.

Ямартай ч үнэн мөн нь илчлэгдэж, Б.Хурцад холбогдох шүүх хурал товлогдсон байна. Түүнийг мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэргээр шүүх аж. Б.Хурцын холбогдсон эрүүдэн шүүсэн хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 17-нд прокуророос анхан шатны шүүхэд очжээ. Шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу маргааш товлосон байна.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.61Зочин   • 2021, 9 сарын 1. 16 цаг 41 минут

Юм гэж мөн хачин байна аа. Мэргэжлийн тагнуулч хүн одоо нэг муу залинаас өөр юмгүй бараг мэргэжилгүй шахам гэж хэлж болох Баатартай зэрэгцэх нь арай ч дээ гэмээр зөрүүтэй асуудал байна. Энэ Баатар гэгч нь эцэг нэг гэх Оюун Эрдэнэтэйтэй нийлж, Баттулгын хамааралд бас орсноор их өндийж үзэж байна даа. Боловсрол муутай хүн нэг ундахдаа их хэцүү вм болох байх даа.

202.21.108.17Зочин   • 2021, 3 сарын 17. 3 цаг 46 минут

Hurelsuh ene Hero 2 buzar humuus dee.mongoliig hamgiin ih samarch hujaad ugch 2 humuus.mongolchuud t1 bn daa.buzar humuusiin tald orj uls ornoo ustgah geed zutgeed baidag

192.82.73.136zzz   • 2021, 3 сарын 16. 22 цаг 58 минут

ene hvn ymar ih nvgeltei hvn be

202.9.40.150Зочин   • 2021, 3 сарын 16. 23 цаг 33 минут

ёстой нэг болохгүй бүтэхгүй болгонд нэр холбогдож явдаг хүний оронцог юм даа.хог шаар бузар булай гай хөө л энэ хүнээс гарах юм даа.

202.9.47.32зочин   • 2021, 3 сарын 16. 22 цаг 25 минут

маф нь хамгаалаад баллуурдаад юу ч биш болгоод өнгөрнөө. - 2-3 хүнийг буудахаас нааш шударга ёс монголд тогтохгүй....

202.70.34.70Irgen   • 2021, 3 сарын 16. 16 цаг 49 минут

Elbegdorj, Hurts nart yal onoohod Mongold shudarga yos togtono.

202.126.89.67Зочин   • 2021, 3 сарын 16. 14 цаг 40 минут

Энэ Хурц гэж хүн арай л юмаа

43.242.242.134зочин   • 2021, 3 сарын 16. 14 цаг 08 минут

болж дээ.Хурц их олон гэм зэмгүй айлыг самарсан.

202.126.90.69Зочин   • 2021, 3 сарын 16. 13 цаг 45 минут

Энэ даварсан хууль зөрчигчиыг хурдан нэг талд нь багтааддаггүй юм байх даа

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.