Өчигдөр 16:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн ЭМГ-аас аймгийн ЭМГ-т мэдээлэл өгсний дагуу Өвөрхангай аймгийн Сэмжит сувилалд амраад ирсэн 17 иргэнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авснаас 19:30 цагийн байдлаар эхний 3 иргэний шинжилгээ эерэг гарлаа.
Батлагдсан 3 тохиолдлын 2 нь Шарын гол сумын, нэг нь Дархан сумын иргэн байна. Эдгээр иргэд энэ сарын 21-22 нд шилжих шөнө Дарханд иржээ.
Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлуудыг одоогоор гэрт нь тусгаарлан нарийвчилсан шинжилгээ хийх, тандалт судалгааг үргэлжлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Нөхцөл байдалтай холбоотойгоор Шарын гол сумыг Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
МЭДЭЭЛЛЭЭ ҮНЭН БОДИТОЙ ӨГӨӨЧЭЭ? ӨНӨӨДРИЙН ЭМЯ-НЫ МЭДЭЭЛЛЭЭР ӨВӨРХАНГАЙН СЭМЖИД ХУЖИРТАД 23 ХҮН ИЛЭРЛЭЭ ГЭЭД БАЙХАД Л 3 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРЛАА ГЭЭД БАЙХ ЮМ, АЛЬ НЬ ҮНЭН ТОО ВЭ? ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО ЧИНЬ ЗӨРӨӨД БАЙНА?
Одоо хавтгайрлаа, хөдөө рүү тараад эхэллээ дээ. Хөл хориогоо тогтоогоод, шинжилгээгээ чанартай авч, вакцинжуулалтаа шуурхайлаач ээ. Цагаан сарын хөл хориог дээрх байдлаар үр дүнтэй зохион байгуулах байсан гэж бодож байна. Арай эрт хөл хориог цуцлаад хамаг үйлчилгээгээ нээсэн, одоо яагаад юу хүлээгээд байгаа юм, одоо өдөрт 200 гараад явчихлаа хангалттай юм биш үү УОК, НОК-оо. ЭМЯ чинь хэлээд анхааруулаад байна шүү дээ, мэргэжлийн хүмүүс чинь зөвлөөд байна.
ӨВ аймгийн ЭМГ-аас аймгийн ЭМГ-т мэдээлэл яаж өгдөг юм бэ
Дархан-Уулын ЭМ Газарт мэдээлэл өгсөнөө бичиж байгаа бололтой. Галзуу юм шиг л утга авцалдаагүй юм бичнэ.Бодвол сэтгүүрч /сэтгүүлч/чин байх.