Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоог хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс завсарлага хүссэн тул 12.00 цаг хүртэл уг асуудлыг түр хойшлуулаад байна. Харин үргэлжлүүлэн байнгын хорооны дарга, дэд дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Мөн
- Дэлхийн шуудан холбооны дүрмийн аравдугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Бусад,
- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Занданшатар 5 хоног хүлээж чадахгүй, яараад ,даарч эхлэв дээ. Илт ,улс ,төржихөд сонгогчид ,л дургүйцэх ,юм ,даа. Тангараг өргөх,ёслол ,дээр ,эрх ,тушаалаа ,ашиглавал ,цээрлүүл ,гээд ,хэрэг ,хийсэн ,хүн ,уншиж ,байгаа нь ,намаа ,булшилж ,байгаатай ,агаар ,нэг ,байлаа.
huraldaa suugaachee
Энэ Ардчилсан намынхан ааш муутай авгай шиг аяглах юм Бодлого яриач дээ , завсарлага энэ тэр солиорч байхаар
An bvleg erh ashgaa bish yls ornoo bodooch. Hyraldaa suu l daa