Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдол 71 болжээ. Тодруулбал, Энэ сарын 21-ний өдрөөс хойш аймгийн хэмжээнд коронавируст халдварын шинээр батлагдсан тохиолдол 26 болсон байна. Өмнөх батлагдсан 45 тохиолдолтой нийлээд нийт 71 тохиолдол болж байна. Өмнөх батлагдсан 45 тохиолдол эдгэрч, Дархан-Уул аймаг "Ногоон бүс" болоод байсан ч ийнхүү дахин халдвар бүртгэгдсэн юм.
Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид Дархан сумын 18 багт эргүүл шалгалтыг хийж байгаа аж.
Шалгалтын явцад хүнсний дэлгүүрүүд 0-18 хүртэлх насны хүүхдүүдэд үйлчилсэн, амны хаалтгүй, халуун хэмжих багажгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн зөрчлүүд илэрчээ.
Мөн бага насны хүүхэд хараа хяналтгүйгээр гадаа тоглох асуудал их байна.
Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаална уу гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
тӨРИЙН АЛБАНЫХАН ЭМНЭЛГИЙН ХАХУУЛЬ АВДАГ НӨХДҮҮД ӨӨРСДӨӨ ТАРААЖ БАЙГАА
odoo zasgaa ogtsruulahuu erkh chuluu ugsun