2021 оны 3-р сарын 26
13 цаг 41 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон шийдвэрт хориг тавилаа

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихаа мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

“АРГА ХЭМЖЭЭ АВАХ” ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих…” бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж заасан бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 45.3-т заасны дагуу ёсчилсон хууль, тогтоолыг Тамгын газар ажлын 2 өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ”, 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож томилуулсан тул тухайн шүүх дараагийн гишүүнийг санал болгохдоо хэнийг нь чөлөөлөхийг Улсын Их Хуралд тодорхой мэдэгдэх, улс төрийн үзэмжээр хандахаас сэргийлэх, улмаар улс орны тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн зөрчил, маргаангүйгээр байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд Улсын дээд шүүхээс тодруулга авахаар хандаад байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, холбогдох арга хэмжээг авна уу” гэжээ.

37
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

37 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.59Зочин   • 2021, 3 сарын 27. 21 цаг 28 минут

Ёрөнхийлөгч зөв ажиллажээ...манынханд хүчидүүлэхгүйшүүү

64.119.20.168зочин   • 2021, 3 сарын 27. 15 цаг 36 минут

МАН ,байдаг ,чадлаараа ,аргалчих ,санаатай ,улс ,төржих ,юм. Шүүх ,засаглалыг ,их ,басамжлавал ,юу ч, биш ,болно ,гэж ,бодохгүй ,гутаавал ,ялна ,гэж ,бодвол ,том ,алдаа. Харах л ,үлдлээ. Ерөнхийлөгчийн ,сонгуульд МАН-ыг ялагдуулбал ,хэн ,хариуцлага ,хүлээх ,бол.

139.5.216.248Зочин   • 2021, 3 сарын 27. 14 цаг 55 минут

Энэ нөхөр болиосой билээ. Үнэхээр үнэнч шударга ард түмний төлөө гэсэн сэтгэл байсан юм бол хонгилын шүүгчдийн асуудлыг шийдвэрлэхгүй хууль утгаа алдаж гууль болоод явж байна. Монгол хаана ялаад байгаа юм бэ Иргэдийг хилсээр шоронд хатааж ардчиллын лидер Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл сураггүй байна ш дээ. Ард түмэн шуудайд хийсэн үхрийн эвэр шиг талцаж байна. Эв нэгдлийн бэлэг болсон ЕР хаана нь явж байна. Цэдэнбал даргаас сайн гэж юу мэдэж бичдэг байна аа

202.126.89.240Зочин   • 2021, 3 сарын 27. 14 цаг 31 минут

Battulga bol Tsedenbal dargaas ch sain erunhiilugch Harin ***** Putin iim sain agentaa yagaad hvleej avahgvi bolov oo! 1l uchir bna daa!

66.181.177.83Зочин   • 2021, 3 сарын 27. 14 цаг 13 минут

Jenko odoo bolioochee

150.129.142.149Элбэгээ   • 2021, 3 сарын 27. 12 цаг 34 минут

Энэний зөвлөхүүд гэж ямар эргүү юмнууд бнаа

59.153.87.174Зочин   • 2021, 3 сарын 27. 10 цаг 21 минут

ХЭРЭВ РЕКЕТ СПИРТЧИН ЛУЙВАРЧИН БАТТУЛГА ХОРИГ ТАВЬЖ БАЙГАА БОЛ УГ ХҮН ЯАХЫН АРГАГГҮЙ ЗӨВ ХҮН БАЙЖ ТААРНА. ЖОНХУУ БОЛ БУРУУ ЗҮЙЛИЙГ Л ДЭМЖИН ӨДӨӨЖ , УЛС ОРОН , ЗАСАГ ТӨРИЙН АЖИЛ МУУ БАЙХ ТУСМАА САЙН ГЭДЭГ ЧИН БОДОЛТОЙ ЭТГЭЭД

64.119.18.41Зочин   • 2021, 3 сарын 26. 22 цаг 49 минут

Баттулгад инпичментээс өөр юм хэрэггүй болжээ. Энэ хүн солиорсон байна .

103.212.117.185Зочин   • 2021, 3 сарын 27. 10 цаг 44 минут

Тэр нь зөв рашаан байж болзошгүй. Албан тушаалын амт, ажиллах хүсэлдээ шатаад хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болчихов уу?эс бол зөвлөхүүд,намын болон хурлын гишүүд нь будаа тээгээд байна уу?

142.93.90.236зочин   • 2021, 3 сарын 26. 22 цаг 49 минут

Ардчилсан намын Ерөнхийлөгчөөс салья даа. Өмнөх ерөнхийлөгч нар намчирхдаггүй ЕРӨНХИЙЛӨГЧ шиг л ерөнхийлөгч байж дээ. Яагаад энэ Баттулга ерөнхийлөгч дандаа хууль зөрчсөн үйлдэл хийлгэх гээд байдаг юм болоо, Ойлгох ухаан хайрлаач бурхан минь, Уг нь төрийн алба хаах насны дээд хязгаар 65 гээд байхын тэгэхээр 65 тай хүнээ солихгүй гээд байхын. Ийм ерөнхийлөгчтэй ч байх гэж дээ. Ой гутчихлаа

203.91.115.48Зочин   • 2021, 3 сарын 26. 21 цаг 35 минут

Энэ хүнд Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох чин хүсэл байгаа нь үнэн юм байна. Хорхой хүртэл биенд нь хүрэхээр атирдаг шүү дээ. Гэхдээ ард түмний эрх ашгийг умартаад байгаа л болов уу гэж олон юм дээр харагдаад байх юм. Хэт шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг дээ. Ард түмнээ байнга л талцуулж ирлээ дээ. Намын эрх ашиг гэж байхгүй шүү намчид аа.

192.82.91.166Зочин   • 2021, 3 сарын 26. 20 цаг 00 минут

Ээ эрхэм Ерөнхийлөгч минь ээ хориг тавьж яах нь вэ? Хайран сайхан нэр нүүрээ барахын нэмэр дээ. Таны зөвлөхүүд гэж ёстой нэг хоолны савнууд байна даа

202.126.89.240Зочин   • 2021, 3 сарын 27. 14 цаг 27 минут

Envvnd vhsen elentsgiin “saihan ner nvvr” baihavdee dee !

202.126.88.188Зочин   • 2021, 3 сарын 26. 19 цаг 00 минут

17 чингэлэгт спиртын зэрэг маш олон хар хэрэгт холбогдсон нөхрийг ард түмэн эрх мэдэл өгсөн шүү дээ

192.82.86.200Зочин   • 2021, 3 сарын 26. 18 цаг 42 минут

Монголд ерөнхийлөгч шиг хэрэггүй албан тушаал алга, хөшөөнд цэцэг өргөөд, хүнд шагнал өгөөд байхыг хэн ч чадна шүүдээ

103.57.94.87Зочин   • 2021, 3 сарын 26. 18 цаг 34 минут

Нас нь ондор бсон тэтгэвэрт нь гаргах нь зов

103.57.94.87Болд   • 2021, 3 сарын 26. 18 цаг 33 минут

Женко одоо болоо ч дээ наназаддорж, туулхуу,гээд оорийн 3 хунээ тавиа биз дээ тэгээд оороо очоод хумууст нь нолоолоод бсан биз одоо бол чамайг ард тумэн мэдэж бгаа шуу

183.177.99.230Зочин   • 2021, 3 сарын 26. 17 цаг 34 минут

***** nohor b na,aij uhlee,gemt hun gelbelzene gej ene de.

202.126.89.219Иргэн   • 2021, 3 сарын 26. 17 цаг 13 минут

Энэ хориг ч арай хэтэрнээ. Монголын Парлиаментын ажлыг мөрөөр нь хийлгэж үз.

49.0.156.20Зочин   • 2021, 3 сарын 26. 16 цаг 55 минут

Ерөнхийлбгч өөрийн эрх ашгийн төлөө ингэж хурдан ажиллаж бна шүү

103.229.123.117дд   • 2021, 3 сарын 26. 16 цаг 22 минут

Хугацаа нь дууссан, тэтгэвэрийн нас шүд нь болчихсон гишүүдийг чөлөөлөхөөс ямар шалтгаанаар Е-ч татгалзаад байна аа. Бас л улс төр үү. Энэ хүн шинэ бас болосролын хувьд ч боломжийн хүн биш үү. Заавал өөрсдийн хүнээ томилуулах ёстой юм уу.

64.119.19.30Иргэн   • 2021, 3 сарын 26. 16 цаг 18 минут

АН ын бүлэг завсарлага авч Баттулгтай зөвшилцөөд орж ирээд хуралдаанд оролцсон нь тодорхой байна Баттулга ҮХЦ д нөлөөлөх санаархал нь илэрхий байна

66.181.185.97darjaa   • 2021, 3 сарын 26. 16 цаг 10 минут

Нэг намын дарангуйлал тогтохын эсрэг зогсч байгаа энэ Ерөнхийлөгчийг дэмжихээс өөр сонголт Монголчуудад үлдээсэнгүй энэ коммунист МАН.

202.9.46.92зочин   • 2021, 3 сарын 26. 16 цаг 10 минут

Хориг тавихаас өөр юм мэдэхгүй. Ямар асуудалд хориг тавих эрхтэй ямарт нь эрхгүйгээ ч мэдэхгүй. Ерөнхийлдөгч хориг тавьж болдог шагнал гардуулдаг гэсэн хоёрхон зүйл л цээжилсэн юм шиг байгаа юм

203.91.112.133Зочин   • 2021, 3 сарын 26. 16 цаг 59 минут

хамаг эрхийг нь хаачихсан байхад өөр яах вэ дээ

64.119.22.47   • 2021, 3 сарын 26. 15 цаг 23 минут

Цэцэд нөлөөллөө үзүүлж байсан ерөнхийлөгч гуай та шударга байл да. Хонгилын шүүгчдийн асуудал усанд хясан чулуу шиг алга болчихлоо. Хэн ч билээ дээ лифтэн дотор номер үзүүлээд байсан шүүхийн байгууллагаасаа эхлээд цэвэрлэгээ хийгээч өөрт тань холбогдолгүй бол зоригтойгоор эхэл. Шийдэх асуудал толгойтой үснээс их байна. Ардчилсан нам яагаад хуваагдчихав. Элбэгдорж гэж хүнд загнуулж байсныг бодоход түүнээс дор рейтинг нь уначихсан юм уу. Шинээр томилогдох цэцийн гишүүнээс юунд жийрхэнэ вэ

192.82.70.139иргэн   • 2021, 3 сарын 26. 15 цаг 20 минут

Ишш, Монгол улсын ерөнхийлөгч шиг зангарагтай байгаач дээ. Ингэж нэр нүүрээ барж яана вэ

192.82.88.42Зочин   • 2021, 3 сарын 26. 15 цаг 18 минут

Баттулга минь хэдхэн хоноод, сонгууль болж дараагийн ккк Еэээ ,болох хооронд ингэж амьтаны ****** идэж нүдний булай болж юу хийнэ.ТГ-ын дарга нтр нь бодвол толгой сийрэг хүмүүс баймаар.

202.9.46.135Зочин   • 2021, 3 сарын 26. 14 цаг 45 минут

Battulga Jenco eserguutseed baival harin ene huniig demjmeer baih chini ee

192.82.85.172зочин   • 2021, 3 сарын 26. 14 цаг 23 минут

Хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь дэндүү тэнэг ийм ямарч чадваргүй боловсрол мэдлэг гэж авах юмгүй энэ хүн дунд сургуулийн хүүхдээс долоон дор зөвхөн мөнгө үнэртдэг луйварчин чөтгөр юмаа

202.126.90.12Зочин   • 2021, 3 сарын 26. 14 цаг 18 минут

Яацан Еөк бэ. Хүкийн Монголыг самрахыг зөвшөөрөхгүй ээ... гэж үнэн хэлжээ. Улс орныг минь талцуулж самрах юм байна. Хэдэн долдой нар нь сая хэд хоногийн өмнө жагсаал хийгээд ухаанаа алдан улайрч байна лээ дээ

192.82.85.172зочин   • 2021, 3 сарын 26. 14 цаг 15 минут

Хориг тавихаас өөр юу ч хийхгүй юм 12 дахь хориг үүнийг хүлээж авахгүй нь тодорхой баттулга цэц дээр очиж цогтоод хатуу даалгавар өгсөн тэр нь эзэндээ үйлчлэхээр ам өгсөн нь ийнхүү талаар боллоо намаа үймүүлнэ цэцийг дарамтлана шүүхийг бас бантан болгосон гээд хамаг муу муухйг эрээ цээргүй үйлдэж буй дэндүү боловсролгүй даан ч дэ

192.82.89.44Зочин   • 2021, 3 сарын 26. 14 цаг 03 минут

үгэнд нь орохгүй гэж байгаа юм уу харин ч зөв хүн тавигдсан байна лээ дээ

43.250.126.130Иргэд   • 2021, 3 сарын 26. 14 цаг 03 минут

Нэг их хориг тавьсан хүн. ҮХЦэц дээр байн байн гүйж очиод бөөн бантан хор хутгаж хаячихаад бас хориг тавих. ҮХЦэцийн гишүүдийг ерөөс бүгдийг нь Баттулгын хүмүүсээр томилуулчих аа яршиг зүгээр ядаргаатай юм.

202.179.2.18Зочин   • 2021, 3 сарын 26. 14 цаг 01 минут

Үхэхдээ үхэр буу тавина гэж. Мэргэжлийн ёс зүйтэй хүн, үгэнд нь орохгүй хүн байна гээд айж дээ. Баттулгын төлөө саналаа өгсөн МОЯА-чуудаа хар даа энэ сүгээ

192.82.67.221🤣   • 2021, 3 сарын 26. 13 цаг 56 минут

Эвий чааваас, энэ нөхөр өөрөө боловсрол мэдлэг нимгэн байж олигтойхон зөвлөх хажуудаа аваад, зөвлүүлээд байж болдоггүй л юм байх даа. Дандаа л "мордохын хазгай" гээч шахуу л юм хийж байхын.

192.82.66.41Галт   • 2021, 3 сарын 26. 13 цаг 49 минут

Цэцэд цэвэр мэргэжлийн хүн очих нь энэ ерөнхийлөгчид ерөөсөө таалагдахгүй байгаа юм байх даа!

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.