2021 оны 4-р сарын 1
14 цаг 52 минут

Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна

     Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны  А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргаж байгаа. Мөн гуравдугаар сарын 26-ны УОК-ын 10 дугаар хурлын тэмдэглэлээр Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцохоор зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас олгоно. Бусад аймгийн хувьд НОК болон аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот руу орох иргэдийн хөдөлгөөний хувьд ногоон бүс буюу халдвар илрээгүй бүс нутгаас ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн аймгуудаас иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Учир нь улаан түвшинд шилжсэн аймгууд ПСР-ын шинжилгээ авах лабораторигүй.

Харин нийслэлийн ойр орчмын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийг иргэний үнэмлэхийн гэрийн хаягийг үндэслэж нэвтрүүлнэ. Мөн аж ахуйн нэгжийн байгууллагын ажилчдыг тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, тухайн ажилтны ажлын үнэмлэхийг үндэслэж, асуумжаар нэвтрүүлж байгаа.

-Иргэд баталгаатай бус замаар нууцаар зорчих асуудал гардаг. Үүнд хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоос гадна хотын эргэн тойрон дахь баталгаат бус маршрутын зам дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Иргэд хөдөө, орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Оршуулгын үйл ажиллагаанд явах иргэдийн хяналтыг сайжруулж, тухайн орон нутгийн зөвшөөрлөөр иргэдэд зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж байгаа. Буяны ажлын хүрээнд орон нутаг руу, тэр дундаа халдварын улаан бүс рүү явж байгаа иргэдийг зөвхөн хоёр автомашинтай, 5-7 хүний бүрэлдэхүүнтэй явах зөвшөөрөл олгоно.

-Хот хооронд нийтийн тээвэр явж байгаа юу?

-Хот хооронд явах нийтийн тээврийн үйл ажиллагаа зогссон. Хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэд хулгайгаар зорчихоос гадна иргэдийг тээвэрлэж байна. Бид энэ чиглэлээр “Драгон”, “Лавай”, “Тэнгэр” худалдааны төвүүд дээр байнгын хяналт тавьж, тэндээс иргэд тээвэрлэж байгаа жолооч нарыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр зогсоож, буцаах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.29Зочин   • 2021, 4 сарын 1. 22 цаг 06 минут

Дээр нь суудлаа олохгүй бол доод хэд нь гүйдлээ олохгүй.

203.217.139.240Иргэн   • 2021, 4 сарын 1. 16 цаг 24 минут

Гонгноод байхын оронд хатуухан арга хэмжээ аваач.

103.212.117.185Зочин   • 2021, 4 сарын 1. 16 цаг 11 минут

Хос морьтой уул хоорондуур,тал газраар явж болно биз дээ. Заавао машинтай зэрэгцэж энхэл донхол засмал байдалтай замаар явах уу?

64.119.20.88з   • 2021, 4 сарын 1. 16 цаг 00 минут

одоо УОК-ын даргаасаа эхлээд бүгд л халдвар хамгааллын дэглэмээ зөрчиж байгаа ш дээ

43.242.243.11Зочин   • 2021, 4 сарын 1. 16 цаг 00 минут

Хот, аймаг хоорондын хөдөлгөөнийг хорьж байна гэх мангар юмаа болимоор юм. Хорьсон хориогүй Монгол орон даяар корона тарсан байна. Хөл хорьж байна гэж ярьж байж ногоон бүсрүү халдвар тараасан буруутан болов.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.