2021 оны 4-р сарын 8
9 цаг 36 минут

Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг төлбөртэй тусгаарлах нь хуулийн заалттай зөрчилдсөн тул төлбөрийг төр хариуцна

     УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон зарим өөрчлөлтийн талаар мэдээлсэн. Тодруулбал, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн өөрөө хүсэлтээ гаргаж,  хоногийн 50 мянган төгрөгийн төлбөрөө төлбөл тусгаарлах байранд долоо хоног тусгаарлахаар болсон гэсэн юм. 

Гэвч энэ нь холбогдох хуулийн заалттай зөрчилдсөн тул залруулга хийж байна хэмээн хурандаа Ц.Ганзориг УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр мэдээллээ. Тэрбээр "Түр журмын 2.1-д Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэх заалттай зөрчилдсөн байна.

Иймээс та бүхнээсээ хүлцэл өчиж, Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж дараах залруулгыг хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах бөгөөд төлбөрийг төр хариуцах юм" гэв.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.142.33Зочин   • 2021, 4 сарын 9. 22 цаг 59 минут

за бас яахав алдаагаа шуурхай залруулж хүлцэл өчье гэсэн л бн болж бншд тэр чигээрээ тас гүрийдгүүд л харин инээдтэй.

124.158.119.35Зочин   • 2021, 4 сарын 9. 17 цаг 25 минут

Бүтэн нэг жилийн турш маш их ачаалалтай, хариуцлагатай ажилласан Ууганбаяр даргад талархаж байна, маш эмх цэгцтэй, сайн ажиллаж байсан

103.14.36.6Иргэн   • 2021, 4 сарын 9. 9 цаг 27 минут

Шуурхай штабын дарга ийм юм яриад сууж байж болох уу.....

124.158.64.239Зочин   • 2021, 4 сарын 8. 20 цаг 20 минут

Ажлаа мэддэг Ууганбаяр хурандааг буцаад ажилд нь түргэн оруулах хэрэгтэй болсныг харуулж байна. Шуурхай штабын дадлага туршлагагүй хүний хийдэг ажил биш гэдгийг УОК-ын даргадаа ойлгуулах хэрэгтэй дээ. Арвинбуян генерал гуай.Шахааны хүмүүс төрийн ажилд томилогдоод байгаа юм болов уу.

202.55.191.194ЗОЧИН   • 2021, 4 сарын 8. 15 цаг 22 минут

ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА ГЭЖ ЭНЭ НӨХӨР УРАГШАА ЯВАХ ЭКСПОРТЫГ ХОРИГЛООД АЛБАН БИЧИГ ГААЛЬ РУУ ЯВУУЛААД НӨГӨӨДҮҮЛ НЬ ХИЙЖ ӨГӨХГҮЙ БАЙНА. ЭНЭ ХЭЦҮҮ ҮЕД ЭКСПОРТ ХИЙГЭЭД МӨНГӨ МОНГОЛД ОРЖ ИРВЭЛ САЙН САН. ХУУЛЬ ЖУРМАА МЭДЭХГҮЙ ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮД ЯАЖ АЖЛАА ХИЙДЭГ ЮМ. ХОЛБОГДОХ ХҮМҮҮС НЬ ДАРГА НАР НЬ ЗАСААД ЯВУУЛААЧ ЭЭ.

202.9.46.11ццц   • 2021, 4 сарын 8. 14 цаг 13 минут

Йшш яааваа даанч түр журмаа мэдэхгүй байгаа дарга яаж тусгаарлах ажлыг зохион байгуулж хянаж сайн байлгах билээ

37.228.242.218Зочин   • 2021, 4 сарын 8. 12 цаг 48 минут

Лаларууд ииймл малнууд улсад ажиллаж байна

43.242.243.98Зочин   • 2021, 4 сарын 8. 11 цаг 56 минут

Hed hedend yanzaar iu iu geed hutsaad bnaa

64.119.20.187Зочин   • 2021, 4 сарын 8. 11 цаг 56 минут

Хүн биш товчлуур дархаар ажилладаг машин болоод хувирсан юм шиг энэ хэдэн албаныхан

203.91.115.55эгш   • 2021, 4 сарын 8. 10 цаг 48 минут

БАЛАЙ ТЭНЭГ МАЛНУУДЫГ ДЭЭРЭЭ ЗАЛЖЭЭ БИД

66.181.185.210Зочин   • 2021, 4 сарын 8. 10 цаг 42 минут

Төр бодлогогүй болсноо олонд зарлаад байх юмаа. Урд нь сайн бодож ядаж хуулиа уншаасай билээ...

202.9.47.62Зочин   • 2021, 4 сарын 8. 10 цаг 23 минут

эхнээсээ сайн уншиж судалаад нэг мөр шийдвэр гаргачээ. бие биеийнхээ амыг харсан дараа ингэх вий тэгэх вий гэснээс эргэж буцаад. дээрээс нь төрд ажиллаж байгаагүй улс төрчдийн хүмүүс гарснаас хойш төрийн ажил эрс муу болж байна шүү дээ.

192.82.65.120Зочин   • 2021, 4 сарын 8. 10 цаг 14 минут

ЭНЭ ЯМАР УЛСУУДААР ТӨР БАРИУЛЖ БАЙНА АА НЭГ Ч ЗӨВ ШИЙДЭЛ ГАРГАСАНГҮЙ ДАНДАА ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭРҮҮД ТӨРД МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРТАЙ ХҮН АЛГА БОЛЖЭЭ ДАНДАА ЦҮНХ БАРИГЧ ТҮГЖИЛҮҮД ГАРСАНЫ ГАЙ Л ЭНЭ Л БАЙХ

203.91.112.130Зочин   • 2021, 4 сарын 8. 9 цаг 46 минут

НЭГ ШИЙД ГАРГААД АХИАД ӨӨРЧИЛЖ БАЙГАА ЧИНЬ АЖИЛ ШИЙД ГАРГАЖ байгаа чинь та Нарын чадвар муу

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.