2021 оны 4-р сарын 8
11 цаг 15 минут

Г.Буянхишиг: Цагдаагийн байгууллагаас захиалга ирээгүй тул эмэгтэй элсэгч бүртгэхгүй

     Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн  элсэлтийн журам батлагдаж, бүртгэл эхлээд байна. Цагдаагийн сургуулиас ямар хөтөлбөрт элсэлт авах талаар  Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишигээс тодрууллаа.

-Цагдаагийн сургууль ямар ямар сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг вэ?

-Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын боловсон хүчнийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Тодруулбал, Гэмт явдал судлал-эрх зүй магистр, докторын, Цагдаа судлал магистрын, Цагдаагийн ажил-эрх зүй,  Мөрдөх алба-эрх зүй, Аюулгүй байдал-дотоодын цэрэг бакалаврын сургалтын хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулдаг.  Цагдаагийн ажил-эрх зүй бакалаврын хөтөлбөрийн хүрээнд Шинжээч мөрдөгч, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Цагдаа-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Эдийн засгийн мөрдөгч чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг явуулдаг нь манай сургуулийн нэг онцлог гэж хэлж болно.

-2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн сургууль хичнээн иргэнийг элсүүлэн сургах вэ?

-Манай сургуулийн онцлог нь Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар бакалаврын сонсогч, суралцагчдыг өдөр болон эчнээ хэлбэрээр  элсүүлэн суралцуулах хяналтын тоог тогтоодог.
2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагаас Цагдаагийн ажил-эрх зүй 4 жилийн сургалттай өдрийн хөтөлбөрт хөтөлбөрт 165 эрэгтэй, 2 жилийн сургалттай хөтөлбөрт дээд боловсролтой 175 эрэгтэй, Мөрдөх алба-эрх зүй 4 жилийн сургалттай хөтөлбөрт 55 эрэгтэй, Аюулгүй байдал-дотоодын цэрэг 4 жилийн сургалттай хөтөлбөрт 25 эрэгтэй иргэнийг элсүүлэн суралцуулах захиалга ирүүлсэн. Энэ хяналтын тоог баримтлан Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны А/28 дугаар тушаалаар элсүүлэн суралцуулах хяналтын тооны хязгаарыг баталсан байгаа. Цагдаагийн байгууллагаас эмэгтэй элсэгчийн захиалга ирүүлээгүй тул эмэгтэй иргэнийг элсүүлэн суралцуулах боломжгүй болсон.

-“Цагдаагийн ажил-эрх зүй”  хоёр жилийн  хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого, цагдаагийн байгууллагын хэрэгцээ шаардлагыг үндэслээд манай сургууль 2016 оноос дээд боловсролтой иргэнийг хоёр жилийн хугацаатай суралцуулаад төгсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2021-2022 оны хичээлийн жилд 6 дахь элсэлтээ авна. Энэ хөтөлбөрт өмнө нь дээд боловсрол эзэмшсэн 25 хүртэл насны иргэнийг сонгон шалгаруулж, элсүүлэн сургаж цагдаагийн байгууллагад цагдаагийн офицерийн албан тушаалд ажилладаг.

Цагдаагийн сургуулиас цагдаа, дотоодын цэргийн төрөл мэргэжлийн албадын хүний нөөцийг бэлтгэж өгөх зорилгоор аливаа сургалтын хөтөлбөр, түүний өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийхдээ захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлага, хүлээлтэд үндэслэж, санал хүсэлтийг нь хүлээн авдаг. Энэ агуулгаараа цагдаагийн байгууллагад шинээр байгуулагдаад удаагүй байгаа Экологийн цагдаагийн албаны чиглэлээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах судалгааны ажлыг эхлүүлээд байна.

-2021-2022 оны хичээлийн жилд элсэн суралцагчдад ямар шалгуур тавигдаж байгаа вэ?

-Бакалаврын хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага нь хөтөлбөрийн онцлогоосоо хамаараад өөр өөр байдаг. Цагдаагийн ажил-эрх зүй, Мөрдөх алба-эрх зүй, Аюулгүй байдал-дотоодын цэрэг 4 жилийн сургалттай өдрийн хөтөлбөрт элсэгч нь 2019-2021 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, элсэлтийн суурь шалгалт болох нийгмийн тухай мэдлэг хичээлээр 560 ба түүнээс дээш, хавсарга шалгалт болох Элсэлтийн ерөнхий шалгалтын  аль нэг хичээлээр 480 ба түүнээс дээш оноо авсан 17-25 насны эрэгтэй  байна.

Цагдаагийн ажил-эрх зүй  хоёр жилийн сургалттай хөтөлбөрт элсэгч дээд боловсролын  бакалаврын дипломын сурлагын голч дүн төрийн өмчийн сургууль 2.5, төрийн бус өмчийн сургууль 3.0 ба түүнээс дээш оноотой, 25 хүртэл насны эрэгтэй  байх бөгөөд эзэмшсэн мэргэжлийн тухайд ямар хөтөлбөрт суралцахаасаа хамаараад өөр өөр байна. Тухайлбал Шинжээч мөрдөгчийн чиглэлээр байгалийн шинжлэх ухаан, биологи, физик, хими, экологийн чиглэлийн дээд боловсролтой иргэнийг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр механик инженер, авто инженер, замын инженер зэрэг инженерийн дээд боловсролтой иргэнийг, Эдийн засгийн мөрдөгчийн чиглэлээр эдийн засагч, нягтлан бодох бүртгэл, банк санхүүгийн дээд боловсролтой иргэнийг, Цагдаа-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил чиглэлээр социологич, статистикч, математикч, сэтгэл зүйч зэрэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнийг элсүүлэн сургана.  

Элсэхийг хүсэгч нь Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн шалгалтын журамд зааснаар элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай юм. Үүний дараа бүрэн дунд боловсролтой иргэдийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, дээд боловсролтой иргэдийн хувьд голч онооны буурах эрэмбээр эрэмбэлнэ. Тэнцсэн иргэд эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн шалгалт өгөхөөс гадна цэргийн хэргийн бэлтгэлийн сургалтад хамрагдах учиртай.

-Эмэгтэй элсэгч бүртгэхгүй гэсэн мэдээлэлбүртгүүлэхээр бэлтгэсэн эмэгтэй элсэгчдийг их гонсойлгож байна. Төлбөрийн хувьд ямар байдаг вэ?

-Ярилцлагын эхэнд би хэлсэн. Манай сургуулийн хувьд захиалагч байгууллагаас ирүүлсэн захиалгын дагуу элсэлт авдаг. 2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хяналтын тооны захиалгад эмэгтэй иргэнийг авах талаар ирүүлээгүй тул бид дур мэдэн эмэгтэй иргэнийг элсүүлэх боломжгүй юм.

Боловсролын тухай хуульд цэрэг, цагдаагийн дээд боловсрол олгох сургалтын зардлыг төр хариуцахаар заасан тул манай бакалаврын түвшний сургалтууд үнэ төлбөргүй байдаг. Харин элсэгч нь элсэлтийн журмын 11.1т заасан эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, гэнэтийн ослын даатгалын төлбөр, цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал, гадаад хэлний хөтөлбөрийн сургалтын төлбөр, сургалтын программын ашиглалтын төлбөрийг хариуцна. Үүнээс бусдаар ямар нэгэн сургалтын үйл ажиллагаатай холбоотой төлбөр авдаггүй.

Ярилцлага өгсөн танд баярлалаа 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.165.91Зочин   • 2021, 4 сарын 8. 14 цаг 47 минут

Энэ сургууль алсыг харсан бодлого байдаггүй юм байна. Зөвхөн захиалгаар дарга нарын хүүхдүүд сурдаг бололтой. Жирийн иргэдийн эмэгтэй хүүхэд тэр захиалгад юу л гэж оров гэж. Төгсөлт 3-4 жилийн дараа болдог байх энэ хугацаанд хүний нөөц ихээр өөрчлөгдөж, жендерийн асуудал гарч ирдэг л байх.

202.55.188.88Зочин   • 2021, 4 сарын 8. 22 цаг 59 минут

Оффист суух ардын эмэгтэй хүн дүүрсэн. Одоо цагдаагийн ажил хийх хүн хэрэгтэй. Ядаж эргүүл гарахдаа бие засах асуудалгүй. Хүүхнүүдийг багш эмч рүү явуула. Хулгайч нартай бөгс мөөмөөрөө өрөлдөх гэж байгаа биш.

66.181.179.141Зочин   • 2021, 4 сарын 8. 12 цаг 39 минут

ЖЕНДЕР БУДАА

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.