2021 оны 6-р сарын 22
10 цаг 22 минут

Дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулна

     Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв”-ийг байгуулж байна. Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар тус төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв. Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн байршлуудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүргийг Шадар сайд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өгсөн юм. Мөн төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, вакцинжуулалтын явц болон гэрээр эмчлэгдэж буй иргэдэд хяналт тавьж буй байдалд хяналт тавин ажиллав. Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16-17 насны 300 орчим хүүхэд Ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Дүүргийн хэмжээнд дөрвөн байршилд Явуулын амбулатори ажиллаж байгаа бөгөөд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг бүрэн хяналтандаа авчээ. Эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч халдвараар хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр дүүргийн эмнэлгийн ачаалал эрч буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд хэллээ.

“Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой” хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэллээ.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.46.239Зочин   • 2021, 6 сарын 22. 19 цаг 18 минут

Манай иргэдийн олонхи нь нэг хоёр тундаа хамрагдвал дархлаа тогтож халдвараас хамгаалагдана халдвар тусахгүй гэж буруугаар ойлгож иргэд халдвар хамгааллын дэглэмээ сулруулж хаа хамаагүй хүмүүстэй ойр хавьтснаас болж халдвар аваад байна. Түүнээс вакцинуудаас халдвар аваад байгаа юм байхгүй. Аль ч вакцин хүний дархлааг дэмждэг болохоос халдвараас хамгаалагч биш. Америк европ орос хятадын аль ч вакцинд хамрагдсан ч халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй.

192.82.75.239ЭЭ ХӨӨРХИЙ ДӨНГӨЖ ОДООНООСУУ   • 2021, 6 сарын 22. 13 цаг 33 минут

МАНАЙ УЛС УГ НЬ ИНГЭЖ БАРЬЦ АЛДАХ ЁСГҮЙ БАЙСАН.ЖИЛ ШАХУУ ДОТРОО АЛДААГҮЙ БАЙХДАА ЭНЭ МЭТ ҮЙЛДВЭРЭЭ АЛЬ ЭРТ БАРИАД БЭЛЭН БОЛГОХ БАЙСАН.МАШ ИХ ТУРШЛАГА ХАНГАЛТТАЙ ХУГАЦААНД ХУРИМТЛУУЛАХ АЛТАН БОЛОМЖУУДЫГ БУРХАНААС БИДЭНД ГАРГАЖ ӨГСӨН ДААНЧ АШИГЛАЖ ЧАДАЛГҮЙ ХИЙ СҮРЖИГНЭЖ ГАРААГҮЙ БАЙХАД ИРГЭДЭЭ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ХОРИОНД ХИЙЖ ЗАГВАРЧИЛЖ БАЙСААР ЯГ ХАЛДВАР ГАРААД ЭХЛЭНГҮҮТ ДЭНДҮҮ БАРЬЦ АЛДАЖ БАЙГАА.ОДОО АМИН СҮНС БСОН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР БАРИНА Ч ГЭХ ШИГ.ХИЧНЭЭНИЙГ ҮХҮҮЛЖ ХИЧНЭЭН ХАЛДВАР ИХЭСГЭЖ БАЙЖ ИЙМ ЮМ ХИЙЖ ЭХЛЭХ БОДЛОГОТОЙ БАЙСАН ЮМ БЭЭЭ.

192.82.75.239ЭЭ ХӨӨРХИЙ ДӨНГӨЖ ОДООНООСУУ   • 2021, 6 сарын 22. 13 цаг 31 минут

МАНАЙ УЛС УГ НЬ ИНГЭЖ БАРЬЦ АЛДАХ ЁСГҮЙ БАЙСАН.ЖИЛ ШАХУУ ЛОТРОО АЛДААГҮЙ БАЙХДАА ЭНЭ МЭТ ҮЙЛДВЭРЭЭ АЛЬ ЭРТ БАЙРИАД БЭЛЭН БОЛГОХ БАЙСАН.МАШ ИХ ТУРШЛАГА ХАНГАЛТТАЙ ХУГАЦААНД ХУРИМТЛУУЛАХ АЛТАН БОЛОМЖУУДЫГ БУРХАНААС БИДЭНД ГАРГАЖ ӨГСӨН ДААНЧ АШИГЛАЖ ЧАДАЛГҮЙ ХИЙ СҮРЖИГНЭЖ ГАРААГҮЙ БАЙХАД ИРГЭДЭЭ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ ХОРИОНД ХИЙЖ ЗАГВАРЧИЛЖ БАЙСААР ЯГ ХАЛДВАР ГАРААД ЭХЛЭНГҮҮТ ДЭНДҮҮ БАРЬЦ АЛДАЖ БАЙГАА.ОДОО АМИН СҮНС БСОН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР БАРИНА Ч ГЭХ ШИГ.ХИЧНЭЭНИЙГ ҮХҮҮЛЖ ХИЧНЭЭН ХАЛДВАР ИХЭСГЭЖ БАЙЖ ИЙМ ЮМ ХИЙЖ ЭХЛЭХ БОДЛОГОТОЙ БАЙСАН ЮМ БЭЭЭ.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.