“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг наймд шалгарч байсан Нийслэлийн Улаанбаатар чуулгын дэргэдэх “Улаанбаатар цирк”-ийн жүжигчин, мэргэжлийн уран нугараач А.Уранбилэг Канадын “Circus Life” Youtube сувгаас олон улсын мэргэжлийн циркийн жүжигчдийн дунд анх удаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн топ циркчин” тэмцээнд амжилттай оролцон шилдэг 6 оролцогчдын нэгээр шалгараад байна.
А.Уранбилэг нь 6 настайгаасаа хойш 20 гаруй жил мэргэжлийн уран нугараачаар ажиллаж, Монголдоо төдийгүй дэлхийд уран нугаралтын гайхамшгийг таниулж яваа авьяаслаг, чадварлаг бүсгүй юм.
Уг тэмцээн нь 2020 оны 6 дугаар сараас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд шүүгчдээр орон орны мэргэжлийн циркийн жүжигчид ажиллаж байна.
Монгол улсаас оролцож буй уран нугараач А.Уранбилэг одоогийн байдлаар шүүгчдээс хамгийн их санал авч 1 дүгээрт бичигдэн шилдэг 6 оролцогчдын нэг болсон.
Цар тахалтай холбоотойгоор тэмцээн онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа тул шилдгийн шилдэг оролцогчийн үзүүлбэрийг албан ёсны суваг болох Youtube/cirqueLIFE channel дээрх Like-н тоогоор шалгаруулах тул Монгол улсын нэрийг олон улсад мандуулж буй уран нугараач А.Уранбилэгийн үзүүлбэрт Youtube сувгаар нэвтэрч like дарж дэмжихийг нийт Монголчууддаа уриалж байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
гоё юмаа амжилт