Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн нутагт орших Холбоо нууранд нэг том хүн, нэг хүүхэд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат 21 настай эрэгтэй Е, 12 настай эрэгтэй Н нарыг эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 27-нд эхлүүлсэн. Тухайн иргэдийн цогцсыг долдугаар сарын 27-ны өдрийн 08:21 цагт Холбоо нуурын найман метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн талаар албаныхан мэдээллээ.
2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ум ма ни бад ми хум.Ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд усанд сэлэх,живсэн хүнд анхан шатны тусламж үзүүлэх зэрэг сургалт нэмж оруулах боломж байдаггүй л байхдаа.
Ум ма ни бад мэ хум.