2021 оны 7-р сарын 28
12 цаг 04 минут

"Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж" төслийг 4 аймагт хэрэгжүүлнэ

    Уур_Амьсгалын_Ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл”-ийг эхлүүллээ.

Төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 оны хооронд Уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төв орон нутгийн газар ашиглалт усны нөөцийн төлөвлөлтийг сайжруулах, экосистемд тулгуурласан дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

Нээлтийн хуралд цахимаар төслийн оролцогч талууд болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн Холбоо, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, Хөгжлийн хамтрагч байгууллагууд, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл хэрэгжих 4 аймаг, сумдын засаг дарга, харьяа газрын төлөөллүүд, нийт 170 орчим хүн оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан хурлыг нээж хэлсэн үгэндээ

“Манай улсын газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж судлаачид тогтоосон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.25°С-ээр нэмэгдэж, жилийн хур тунадасны хэмжээ 8 орчим хувиар буурч, нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд орсон, малын тоо толгой сүүлийн 30 жилд 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн судалгааны дүн байна. Үүнтэй уялдуулан мал аж ахуйн салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.”

Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэхүү төсөл тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдгийг онцлоод төслийг санхүүжүүлж байгаа Уур амьсгалын ногоон сан болон хамтран хэрэгжүүлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлсэн юм.

Уур амьсгалын Ногоон сангийн Үндэсний зохицуулагч З.Батжаргал “Энэхүү төсөл нь хөрөнгийн хэмжээ, цар хүрээ, шинэлэг байдал, техник технологийн түвшин зэрэг олон үзүүлэлтээрээ онцлог, өмнөх төслүүд бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэж байсан бол энэ удаад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудал голлосон анхны төсөл юм гэдгийг тодотгоод Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран боловсруулж, Уур амьсгалын нэгдсэн санд санал болгон батлуулсан анхны төсөл бөгөөд нэг салбар, нэг яамны эрхлэх асуудлын хүрээнээс хальсан, салбар хоорондын зохицуулалт, төв орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог дээд зэргээр шаардах юм" гэдгийг онцоллоо.

“Энэ төслийг хэрэгжүүлснээр усны нөөцийн менежмент, хөдөө аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөлтөд уур амьсгалын мэдээллийг ашигласнаар тухайн салбарын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, газар тариалан, МАА-н салбарын бүтээмж дээшилж, малчдын зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх боломж нэмэгдэхээс гадна Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд тавьсан зорилтдоо хүрэхэд түлхэц үзүүлнэ гэдгийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Дэд суурин төлөөлөгч Нашида Саттар хэлсэн юм.

Хурлаар төслийн гол зорилго, зорилт, хүрэх үр дүн, үнэлэх, тайлагнах шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, оролцогч талуудын хүлээх үүрэг, хариуцлага, хэрэгжилтийн талаар харилцан санал солилцох замаар талууд нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, талууд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв.



3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.139з   • 2021, 7 сарын 28. 12 цаг 40 минут

мянга мянган жил амьдарсан нутагт нь дасан зохицуулах юм гэнээ ямар сонсогдож байна

192.82.86.206бб   • 2021, 7 сарын 28. 12 цаг 33 минут

баахан мөнгө шаах нь дээ.

103.229.120.29Санжаасүрэн   • 2021, 7 сарын 28. 12 цаг 29 минут

усны нөөц ,усан сан байгуулахад анхаарах хэрэгтэй дээ. Дорнодод бол Хэрлэн ,Улз,Халх голууд дээр,Дасан зохицно гэдэг цөлжилтөө зовшөөрч байна гэсэн үг

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.