АТГ-аас зохион байгуулсан “Шинэ үе авлигыг тэвчихгүй” илтгэлийн уралдааны шилдэг есөн оролцогчийн төлөөллөөс шударга ёсны талаар тодрууллаа.
Тусгай байрын шагналт, СХД-ийн 106-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Эмүжин
-Чиний бодлоор шударга ёс гэж юу вэ?
-Шударга ёс гэдэг нь итгэлцэл гэж би боддог. Жишээлбэл, хүүхэд үнэнээ хэлж байхад нь томчууд загнах, зандрах, худал хэллээ гэж зэмлэвэл шударга байж чадахгүй болчихдог. Яг үүнээс харахад шударга ёс итгэлцэл дээр тогтдог юм байна гэж ойлгосон.
-Манай улсад шударга ёс тогтсон гэж хардаг уу?
-Шударга ёс бүрэн тогтсон гэж хэлж болохгүй байх. Яагаад гэвэл шударга ёс одоо л манай улсад тогтоод, дөнгөж хөгжөөд явж байгаа байх.
-Томчуудын зүгээс шударга ёсны төлөө юу хийх хэрэгтэй вэ?
-Ирээдүй болсон залуустаа, үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал болох хэрэгтэй юм болов уу. Магадгүй хүүхдүүдэд хэлэхгүй байсан ч үйл хөдлөл, үзэл бодлоороо ойлгуулж чаддаг байх нь чухал. Хүүхэд бол томчуудын толь. Тиймээс томчууд хийж буй үйлдэл, хэлж буй үгээ цэгнэн, үр хүүхэддээ зааж сургаж, сургасан зүйлээсээ өөрсдөө ч давхар суралцдаг байх хэрэгтэй.
-Шударга ёсыг өөртөө бий болгохын тулд юун дээр анхаарвал зүгээр гэж бодож байна?
-Бид бол шинэ үеийн төлөөлөл, ирээдүй хойч үе. Тийм болохоор одооноос эхлээд өөртөө шударга ёсны хэлтэрхийг ч болов суулгах хэрэгтэй гэж бодож байна.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Unuugiin Manai niigmees “helterhii” ch oloh hetsvv !