БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газраас долоо хоног бүр БНСУ-ын аялал жуулчлалын бүс нутгуудын талаар мэдээллийг бэлтгэхээр боллоо. Энэ удаагийн дугаараар дэлхийн томоохон хотуудын нэг болох Сөүл хоттой танилцацгаая.
Сөүл хотын түүх нь Жусон гүрний (1392-1910 он) Ханян хотоос эхлэлтэй бөгөөд 600 гаруй жилийн түүхтэй. Цаг хором тутамд хөгжин өөрчлөгдөж байгаа хэдий ч өнгөрсөн түүх соёлоо орчин үеийн өнгө төрхтэй хослуулж гайхалтай хадгалж ирсэн хот юм. 10 гаруй сая хүм амтай Сөүл хот нь олон зуун жилийн өмнө баригдсан хааны орднууд, тэнгэр баганадсан өндөр шилэн барилга, алдарт худалдааны гудамж, амтат хоолны газар зэрэг нүд хужирлаж сэтгэл сэргээх бүх л зүйлийг өөртөө багтаасан.
Гёнбүггүн ордон

Гёнбүггүн ордон
Гёнбүггүн ордон нь 1395 онд Жусон гүрний үед баригдсан анхны ордон бөгөөд Сөүл хотод байдаг 5 ордон дундаас тансаг хийц, өнгө үзэмжээрээ бусдаасаа онцгойрдог ажээ. Хааны ёслолын ордон, түшмэлүүдийн танхим, Хүвон цэцэрлэг болон хамгийн уран хийцтэй Гёнхвэру асар зэргийг эндээс үзэж сонирхох боломжтой. Мөн Жусон гүрний хаадын хэрэглэж байсан эд зүйлс, уламжлал ахуйг “Эртний ордны музей” болон “Үндэсний музей” зэргээс үзэж сонирхох боломжтой.
Гванхвамүн талбай
600 жил Солонгос улсын нийслэл байсан Сөүл хотын төв гудамж болох Сэжун-ру өргөн чөлөөнд байрлах энэ талбайд алдарт Сэ Жун хаан болон И Сүн Шин жанжны хөшөө хүндэтгэлтэйгээр сүндэрлэдэг. Мөн Сөүл хотын иргэдэд зориулсан олон арга хэмжээ энд зохион байгуулагддаг байна.
Мёндун

Мёндун
Гаднын жуулчдын хөл тасардаггүй Сөүл хотын хамгийн алдартай худалдааны гудамж бол Мёндун юм. Гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, бэлэг дурсгал, үнэт эдлэлийн дэлгүүрүүд төвлөрсөн энэ гудамжинд залуус болон жуулчдын хөл үл тасарна. Мөн амттай зоогийн газрууд нь жуулчдыг соронзон мэт татдаг байна.
Сөүлийн гудамж 7017

Сөүлийн гудамж 7017
1970 онд машин холхисон хурдны давхар зам байсан Сөүл хотын энэ хэсгийг Намсан болон Сөүл метроны буудлыг холбосон сонирхолтой аяллын гудамж болгон тохижуулжээ. Бэлэг дурсгалын дэлгүүр, аяллын мэдээллийн цэгүүд, агаарлан алхахад тохиромжтой шилэн гүүр зэргийг эндээс үзэж болно. Мөн та энэ гудамжаар алхахдаа Нам Дэ Мүн зах болон Сөүл хотын Ханян Дусан хэрмийг заавал үзээрэй.
Дундэмүн Дизайн Плаза

Дундэмүн Дизайн Плаза
Дэлхийн алдарт архитектурч Заха Хадидын сод бүтээл болсон байгууламж бол Дундэмүн Дизайн Плаза билээ. 2014 онд баригдаж дууссан энэ барилга нь Сөүл хотын билэг тэмдэг болсон газруудын нэг яах аргагүй мөн. Загварын үзэсгэлэн, дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдсэн энэ цогцолборт олон үйл ажиллагаа болдгийн нэг нь жил бүрийн 3 болон 10 саруудад зохион байгуулагддаг “Сөүлийн Загварын Долоо Хоног” юм.
Итэвон

Итэвон
1950 онд АНУ-ын цэргийн хуаранг дагаж хөгжсөн худалдааны гудамж болох энэ газрыг хүмүүс “Солонгос доторх ертөнц” гэж нэрлэдэг байна. Энэ газар бол орон орны жуулчид цугладаг аялал жуулчлалын онцгой бүсийн нэг юм. Итэвоны Гённидан гудамж дагуу газар газрын амтат хоолтой уушийн газрууд, ресторанууд байрладаг ба Хамилтон зочид буудлын орчимд байх дэлгүүрүүдээр эртний эдлэл, барууны тавилга зэрэг сонирхолтой худалдаа наймаа дэлгэгдсэн байдаг.
Хундэ

Хундэ
Залуусын гудамж гэдгээрээ алдартай Хун Дэ нь Хун Иг Их Сургуулийн ойр байрладаг ба орчин үеийн залуусын сонирхол, сонсдог хөгжим, стиль, загварын чиг хандлагыг эндээс л үзэх боломжтой. Солонгос залуус энэ гудамжинд чөлөөтэй хөгжим тоглож, клубээр орох ба Хундэ гудамжны загварлаг бэлэн хувцасны дэлгүүрүүд нь хотын залуусын орох дуртай газруудын нэг юм.
Ёо И Ду дахь Хан мөрний цэцэрлэгт хүрээлэн

Ёо И Ду дахь Хан мөрний цэцэрлэгт хүрээлэн
Солонгосын Үндэсний Ассамблейн Ордон болон санхүүгийн фирмүүд байрладаг Ёо И Ду бол хотын иргэдийн амарч зугаалах дуртай газруудын нэг юм. Ёо И Ду дахь Хан мөрний цэцэрлэгт ирснээр Хан мөрөн дээгүүр усан онгоцоор аялж, хаврын улиралд сакура цэцэг дэлгэрэхийг харж болно.
Лотте Ворлд Цамхаг

Лотте Ворлд Цамхаг
2016 оны 12-р сард ашиглалтанд орсон энэхүү 123 давхар, 555 метр өндөр барилга нь Солонгос дахь хамгийн өндөр барилгад тооцогдох ба өндрөөрөө дэлхийд тавдугаарт бичигддэг. Цамхагийн хамгийн дээд давхараас (117–123 давхар) Сөүл хотын үзэмжийг тольдон суухад тохиромжтой бөгөөд энд л сэтгэл хөдлөм дурсамж үлдээх нь гарцаагүй. Мөн энэ байгууламжид худалдааны төв, татваргүй барааны дэлгүүр, зоогийн газар, кофе шоп хурлын танхимууд байрладаг байна.
"БНСУ-ын аялал жуулчлалын талаар илүү дэлгэрэнгүйг KTO Ulaanbaatar фэйсбүүк хуудсаар зочилж буюу энд дарж авна уу"
41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Хөл хорио 7 жил үргэлжилнэ гэж судлаачид үзэж байгаа.Аялах нь байтугай идэх хоолгүй болох вий
солонгос вирус яавал гэж.
Хөл хорионд байгаа байж бас аялах санаатай
хорионы дараа болдын бгааздээ
Ковид 7жил үргэлжилнэ гэж судлаачид үзсэн Аялах нь бүү хэл идэх хоолгүй өлбөрч үхэх байхоо
Халдварын нөхцөл байдал хэр бгөөн бол
СОЛОНГОС ВИРУСАА ДИЙЛЭХГҮЙ САНДАРЧ БАЙХАД СОЛИОРСОН ЮМ УУ? АРД ТҮМНИЙГ ЮУНД ТУРХИРААД БАЙНА ВЭ? ХЭДЭН ОРК. ЭНЭ ОРКУУД БАЙГАА ЦАГТ МОНГОЛ ӨӨДЛӨХГҮЙ НЬ.
Чацга царайлсан юм чэн өнөөдрөөрөө л төсөөлөх юмдааа
чи л явахаа больчихооч
хаана яаж захиалга өгөх вэ
харин тэр мэдээлэл нь алга бх юм.
Нээх гоц гойд үзэх харах юмгүй шивдээ
энэ яг ямар учиртай юм бээ аялалын компани юм уу мэдээлэл бна ууу. дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна
Mungugui bhad yun aylal juulchlal. budaanii ulsad yugaa uzdiin
Монолчууд гишүүд маань сая сая доллараар солонгост казино тоглоод алдаж байна . Тэрбум төгрөгөөр хурдан морь аваад уяж байна . Мориндоо өдөрт 10 сая төгрөгийн жүүс ундаа витамин өгч байнаа . Мөнгө байнаа зөндөө их мөнгө байна .
Иргэдийнхээ халаасыг шулах гээд бна уу. тэрэн дор бол монголоороо аялж, мөнгөө монголдоо үлдээ малуудаа
Монголчууд бид асар баян улсаа . Офшорт 17 тэрбум доллар байна . Газрын харсөн доороо 80 гаруй төрлийн баялагтай. Иргэн бүр долларын саятан шүү дээ . Ийм байж битгий сүржигэ нарийлаад бай .
Очиж үзэе ээ .
мэдээлэл илгээлээ гээд яадгийн виз өгдөггүй биздээ?
виз олгодымуу
Жангумын өргөөг үзье. хоолны мэдээлэл оруулаачээ
Заавал идэж үзэх ёстой ямар хоол бдаг вээ.
Нээрээ хоолны ямар алдартай газар бдгын бол
Эхлээд энэ компаний талаарх мэдээллийг өгч болох уу.
энд дарна уу гэдэг дээр дарахааар пэйж нь гарч ирж бна лээ
За Хундэг онцлоод бгаарай хаха. өөр үзүүлэх юм алга уу
Будааны орныг битгий магтан дуул тэнэгүүдээ.
энэ итовен нь сөүлд бдаг юм уу. яг хаахна бдаг юм бэ. Нэг мартрутаар энэ бүх газрыг үзэх юм уу. Өөр юу юу үзэхий.
Сөүл 7017 нь яг бодит зураг уу.
Үхсссс, эхлээд та нар монгол улсаа тойроод үзээч. гадаад гэхээр сүнсээ өгчих гээд балай юмнууд
Дараагийн 7 хоног дээрэээ Бусааныг мэдээллийг оруулаад өгөөөч
Тэгээд энэ аялвал хэд болох уу. Одоо захиалга авч бгаа юм уу. БНСУ-ын халдварын нөхцөл бдал хэр бгаа вэ. Делта???
Жежүд очиж үзэх боломжтой газруудын мэдээллийг ингээд оруулж болох уу.
Кинон дээр ядуучуудын зорьж очоод бдаг Дундэмүн зах чинь ийм супер газар юм уу. Эсвэл өөр юм болов уу. Тэр кинон дээр гардаг алдарт Дундэмүний тухай мэдээлэл оруулаач.
Ямар гоё юм бэ. Ингээд улс улсын тухай мэдээлэл өгчдөг бол очих газраа сонгоод очихдоо юу үзэж харахаа мэдээд амар юм бна даа.
Энэ алдарт хан мөрөнг нь үзэхсэн. Ёстой олон хүний сүнс бдаг бх даа ккк.
Лотте Ворлд цамхаг ёстой гоё шүү. Өмнө нь нэг удаа очиж бсан. Гэхдээ яаааруу явсан болохоор шилэн давхарт зураг авахуулаад л өнгөрсөн. Дахиж очиж бүх давхарыг нь сонирхмоор бна. Шилэн давхар нь ёстой эвгүй юм билээ шүү.
Коронаг дуусахаар шууд БНСУ-г зориноо. Хоолны соёл, харилцаанаасаа авахуулаад нээх гоё улс шиг санагдаад байгаа юм. Очиж үзмээр бна. Очихоор бол энэ КТО гэдэг компани руу холбогдоод явчих юм бна гэж ойлголоо.
Аялахаар бол энэ компанитай холбогдоод мөнгөө төлөөд явна гэсэн үг юм уу. Маршрут гэж бгаа юу. Зүгээр л шууд явмаар санагдчихлаа
Тэгээд яг яана гэсэн үг юм бол. Энэ жуучлалын компани юм уу.
Ямар гоё юм бэ. Солонгос руу очиж үзмээр бна