2021 оны 9-р сарын 6
9 цаг 27 минут

Улаанбаатар дахь “Солонгос” орноор аяласан тэмдэглэл

     Хөдөө талд очиж, өдөр бүрийг аялал мэт өнгөрүүлдэг байсан зун цагийг маань цар тахал “хулгайлав”. Гэхдээ энэ жилийн зугаатай амрах цагаасаа алдсан ч дотооддоо Солонгос орноор аялсан мэт мэдрэмжийг авах нэг өдрийн аялалд гарах азтай боломж өөрт минь тохиов. Ямар аялал болох бол гэх сониуч бодолтой минь зэрэгцэн хүлээлт ч хэдийнэ үүссэн байв.

БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас хил гааль хаалттай байгаа энэ үед аялах дуртай хүн бүрт зориулан “Солонгос аяллыг Монголдоо” хөтөлбөрийг эхлүүлсэн аж.

Соёл урлагаар нь дамжуулан Солонгос орныг танин мэдэхийг улам ихээр хүсэх болсон залуусын хувьд заавал очиж үзэх орны нэгдүгээрт БНСУ бичигдэх болсон. Би ч тэдний нэг. Драмаг хашраадгийн хувьд соёл урлаг, танин мэдэхүй, хөгжингүйгээр өөрчлөгдөж буй их улсын хөгжил дэвшлийг ойроос мэдрэхийг хүсдэг хүсэл битүүхэндээ төрж явдгийн тод илрэл.

Хүлээлт дүүрэн аялалын өглөө. Урьд шөнө орсон борооны үнэр хэдийнэ чийг даажээ. Энгийн үед найзуудтайгаа аялалд гарахын өмнө хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг зүйлсээ цүнхэндээ хийн баглаад маргаашийг хүлээн шөнөжингөө хөрвөөсөөр хонодог байв. Харин энэ жил аялалд гараагүй учраас сэтгэл санаа минь жаахан хүүхэд шиг л тэнгэрт.

Аялалд гарахын өмнө халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих үүднээс түргэвчилсэн шинжилгээ өгч, халуунаа үзүүлж, өнөөдрийн үйл ажиллагааны маршруттай танилцав.

     Сонсохоос ч сонирхолтой хэсэг. Солонгос үндэсний хувцас болох ханбугийг өмсөж өдрийн турш аялах боломжтойг сонсох төдийд бүх аялагчдын харц хувцас солих өрөөнд эгнүүлэн өлгөсөн ханбуг руу чиглэх нь тэр. Ягаан дээр цагаан утсаар гар хатгамал хийж чимэглэсэн ханбугийг сонгон өмсөөд толины өмнө хэдэнтээ эргэлдсэнээ нуух юун.

     Аялал маань эхлэв. Аль ч үндэстний хамгийн чухал соёл нь хоолны соёл байдаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд Монголчууд олон үндэстний зоог дундаас Солонгос хоолыг сонгох болсон. Гэхдээ амтлах дуртай зоогуудаа хэрхэн хийдгийг та бидний хэн ч бүрэн мэддэггүй. Харин зөвхөн Солонгос улсад л амталж болох өвөрмөц зоогуудыг өөрийн гараар хийж үзэх нь бидний аялалын хамгийн сонирхолтой хэсэг байв.

Имунэ Панчан рестораны хоолны сургалтын танхимд ороход хүн бүрт тусгайлан бэлтгэсэн хоолны материалуудыг бэлтгэсэн байв. Харин энэ үед Солонгос үндэсний хоол, хачир зэргийг бэлдэхэд маш нарийн аргачлал шаардлагатай болохыг биеэр мэдэрч зогссон юм. Анх удаа хийж үзэж байгаа гэхэд "муугүй" тогооч болохоо ч батлаад амжив. Хоолны сургалтын дараагаар өдрийн зоогоо Солонгос үндэсний ресторанд барилаа.

     Солонгос зоогийг өөрийн гараар бэлтгэж, үдийн зоогоо барьсан аялагчдын дараагийн маршрут бол Солонгосын уламжлалт анагаах ухааны эмнэлэг. Монголчууд тус улс руу аялал төдийгүй эрүүл мэндийн жуулчлалаар их зорчих болсон талаар хөтөч бүсгүй хэлж байв. Иймдээ ч аялалын хөтөлбөрт эрүүл мэндийг үйлчилгээг багтаасан аж. Өвдөхөөс нааш эмнэлэг рүү зүглэдэггүй манайхны хувьд мэргэжлийн эмчээр судсаа бариулж зөвлөгөө авах болсон нь аз ч гэлтэй.

Харин дараагаар нь бид И Тэ Жүн эмчийн цэцэрлэгт хүрээлэн рүү хөдлөв. Нийслэлийн хөдөлгөөнд байнга шахуу оролцдог ч тус цэцэрлэгт хүрээлэнгийн түүхийн талаар тогтож уншдаггүй болохоо сая нэг анзаарав.

   “...Тухайн үед Монголд дэлгэрээд байсан өвчнийг анагааж 1919 онд Монгол улсаас “Эрдэнийн Очир” одонг хүртсэн билээ” хэмээн дурсгалын самбарт тэмдэглэжээ. И Тэ Жүн эмч нь 1921 онд Оросын цагаантны цэргүүдийн гарт харамсалтайгаар амиа алдсан аж. Түүний дурсгалд зориулан байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд хэсэг саатах зуурт "манай ангийнхан" дурсгалын патиараа татуулж, өөр хоорондоо яриа дэлгэн сууж амжив.

Хүн бүр аялалд явахаар төлөвлөсөн л бол хийж үзэх зүйлсийнхээ уртаас урт жагсаалтыг урамтай гэгч нь гаргадаг. Жагсаалт дундаас хамгийн сонирхолтой бөгөөд чухал хэсэг бол шоппинг хийх. Дан ялангуяа бүсгүйчүүд бид шоппинг хийхдээ хэдэн ч цагийг зориулж чадах хүмүүс. Аялалын зохион байгуулагчийн зүгээс худалдан авалтын купон бэлэглэсэн нь аялагчдад ч таатай мэдрэмжийг төрүүлснээс гарцаагүй. Дэлгүүрт ахуйн, хүнсний, гоо сайхны тэр байтугай алдарт сөжүгээ ч марталгүй худалдан авч буй аялагчид байлаа. Хэрэгтэй зүйлсээ купоноороо худалдаад авчихна гэж хэн санах билээ. Купонтой, бэлэгтэй шоппингийн дараагийн маршрут олон ч хүний хүлээлтэд байгаа нь гарцаагүй. Нууц дараагийн хэсэгт задарна.

    Маазрал дундаа “Манай энэ үнэгүй юманд нугасгүй” гэчихдэг юм биш биз. Хэдийгээр хөнгөхөн хошигнол дунд хэлдэг ч охид бүсгүйчүүдийн бусдаас сонсоход эмээдэг үгсийн нэг бол энэ. Гэхдээ хүн хэрэгтэй зүйлээсээ л хэзээ ч татгалзаж чаддаггүй. Охид бүсгүйчүүдийн хувьд байнга биш ч хааяа нэг гоо сайхны үйлчилгээнээс татгалзаж чаддаггүй. Хүүхэд чихэр идэхгүй бол хорхой хөдлөөд гэдэг шиг бүсгүйчүүдэд ч гоо сайханд орчихмоор, давраад маникюр, педикюр хийлгэчихмээр үе бий. Харин энэ занг мэдэрсэн мэт аялалын хөтөлбөрт гоо сайхны салоноор үйлчлүүлэх боломж багтсан байв.

     Далайгаар хүрээлэгдсэн, чийглэг дулаан уур амьсгалтай орноор аялахаар очихоос ч өмнө охид, бүсгүйчүүдийнх нь чийглэг, толигор арьсыг биширдэг нь нууц биш. иймдээ ч Солонгос дахь аялалын жагсаалтад бичигдэх заавалчгүй ангиллын маршрутад гоо сайхны салон багтана. Бүтэн бие, нүүр, гар, хөл арчилгаа массаж, маникюр, педикюрт сууж алжаалаа тайлах нь тааламжтай байхаас аргагүй. Ажил гэр гэх машрутаар өдөр бүрийн амьдралаа завгүй хэмнэлд өнгөрөөдөг манайхны хувьд нэг өдрийн аялал дундаа алжаал ядаргаагаа ч тайлж буйдаа баярлаж суугаа нь энэ.

    Агаарын хилээ нээсэн хэдий ч цар тахлын гэнэтийн эрсдлээс эмээж гадагшаа аялахаа түр хойшлуулаад байгаа хүмүүст боломж тасраагүй байна. Виз хөөцөлдөж, мөнгөө хуримтлуулж, төлөвлөгөөгөө гаргаж байх зуурт гэр бүл, найз нөхдөөрөө дотооддоо эрсдэлгүйгээр сонирхолтой аялалд гарах ч боломжтой болсон үе. Төлөвлөгөө түүндээ зориулах цаг байхад л 21 аймгийн үзэсгэлэнт газар аль эсвэл дотоод дахь "гадаад орноор ч" аялаж болох юм.

Өдөр шөнийн алинд ч к драмаг “хашраадаг” залуус Солонгост очиж кино дээрх үйл явдлын мэдрэмж бүрийг бодитоор авахыг хүсдэг нь нууц биш. Ер аялалд ажлын найман цаг хангалттай гэдэг л ийм учиртай. Ханбуг өмсөж, цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, солонгос зоогийг өөрийн гараар бэлтгэж, амталж, сонирхолтой шоппинг хийхдээ аялалын оролцогч бүрийн цахим хуудсан дахь стори дүүрснээс гарцаагүй.

Хүн бүрийн аялалд гарах шалтгаан өөр өөр. Зарим нь дэлхий ертөнцтэй танилцах тэмүүллээс аялалаа эхлүүлж байхад алжаалаа тайлж, чимээ шуугиантай стресс ихтэй орчиноос хэсэгхэн зуурт холдох шалтгаан нь аялал байж болох. Эрүүл мэнд, ажлын томилолтоор гадаад орныг зорих иргэд ч бий. Гэхдээ өөрт зориулах багахан цагийг ч үр бүтээлтэй, эргээд бодох дурсамжтай мөчүүдээр дүүргэдэг байвал аялалаас авч болох хамгийн том хөрөнгө оруулалт билээ. Энэ мэт бодлыг өнөөдрийн аялалын турш бодож байв.

Аялалын эхлэлд бие биенээ танихгүй шахуу автобусанд сууцгаасан нөхдүүд аялал тарах алдад "ангийнхан" нэртэй болцгоов. Өдөржин хөөрөлдсөн “манай ангийнхан” дараагийн аялалд цугтаа хэмээн уриалсаар үлдсэн юм.

"Солонгос аялалыг Монголдоо" нэг өдрийн аялалыг урьд өмнө нь олон улс дахь төлөөлөгчийн газрууд дундаас Лондон дахь төлөөлөгчийн газар зохион байгуулж байсан аж. Харин энэ удаад Солонгос улсад зохион байгуулагддаг нэг өдрийн тойрон аялалын адил соёл уламжлалтай танилцаж, хоолны соёлд суралцаж, шоппинг хийж алжаалаа ч тайлаад амжив. Хил, гааль хаалттай энэ үед Улаанбаатар хотод байгаа хэдий ч Солонгост аялаж буй мэт мэдрэмжийг авсан аялалын тэмдэглэлээ энд дуусгая. Чухамхүү энэ аялалаас хойш би жил бүр боломж гаргаад аль нэг шинэ газар луу аялаж байхаар өөртөө ам гараад амжсан.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.41.17666   • 10 сарын 12. 10 цаг 49 минут

muusai solongos hujaanuudiig mongoloos bugdiig ni huuj gargaval taarna;;ed nariin hereg gej uy baidgiin be.solongsiin hurungu oruulagch ner zuusen solongos lalruud....davarcan lalruud mongol ohiduudiig solongos juulchdad zardag shaacan.. lalriin ene zochid buudal baar restaron ene teriig ni bugdiig ni haaj mongoloos huuj gargah tsag ni bolson...mongol uls chin hun hudaldaalah sadar samuuniig horigloson huulitai oron shuudee..buur aij emeeh umgui bolchihson muu solongos lalruud mongolchuudiig ih doromjilj baigaa shuu...bugdiig ni zaluul..

1.231.177.4Зочин   • 9 сарын 24. 12 цаг 42 минут

солонгосууд өөрсдийнхөө юм болгоныг сайн рекламдаж чаддаг. реклам болгонд итгээд байвал инээдтэй биз дээ

1.231.177.4Зочин   • 9 сарын 24. 12 цаг 41 минут

солонгост ирээд үзвэл гоё юм байхгүй. гэхдээ тав тух байдаг ч айлын байрнууд үнэхээр тухгүй муухай бохир хаалганууд нь дандаа муухай бор

169.57.33.126Зочин   • 9 сарын 14. 4 цаг 39 минут

Өмхий кимчинүүдийг хөөж явуулах хэрэгтэй,

172.58.141.98zochin   • 9 сарын 13. 21 цаг 03 минут

Bas solongosuud 70 jiliin umnu gehed gedesnii haldvart uvchin ihedsenees, horiig horoor gedeg ulamjlalt emchilgeenii arga bolgoj jorlongiin өттэй shingen baas idej baisniig n ih huraliin gishuun baisan ahmad uls n tur ch solongosiin tv eer yarij baisaniig n medeh yum.Gehdee ted ungursun ueiin baraan tuuhee ali boloh nuudag ner turuu erhemledeg ard tumen.Getel mongolchuud ali barasn tuuhee solongosuudad uursduu taraadag n emgeneltei.UB ih surguuliin bagsh nertei garuud uund ih oroltsson.Mongol outan bags naraaraa tuuhiin arhiv bulsh uhuuldag

172.58.141.98zochin   • 9 сарын 13. 20 цаг 54 минут

bogd haanii tembuug n emchilsen geed mongoliin erdemten nertei hulgaichuud solongoduudad zusardsanaas bolj solongosoos irsen hun bolgon ehleed mongolchuudiig tembuunii uurhai gesen oilgoltiig ehnii uduruu sonsood baahan tohuurhan ineeldeh yum bilee.Estegeeree solongosuud bol mui muuhaigaa tas nuudag ard tumen.70 jiliin umnu mongolchuud eruul mendiin huvid eruuljsen baisan bol solongosuud esregeeree tembuunii uurhai, huuhduud n egch eejiigee americ tsereguuded avaachin ugch hiam laazalsan mahaar bieiig n uneluuldeg baisan barimt bii.

139.5.218.51chinatown   • 9 сарын 6. 13 цаг 32 минут

ni hao

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн АТГ-ын даргад шалгуулах хүсэлт өгч байсан АЛБАН БИЧИГ1 цаг 13 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим1 цаг 52 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ2 цаг 37 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ2 цаг 52 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ2 цаг 53 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон3 цаг 17 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон3 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг3 цаг 27 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв4 цаг 32 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна5 цаг 55 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ7 цаг 11 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа7 цаг 20 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй7 цаг 44 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна8 цаг 16 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө8 цаг 19 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана8 цаг 23 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ8 цаг 37 минутын өмнөӨчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ8 цаг 43 минутын өмнөН.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй8 цаг 53 минутын өмнөШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй8 цаг 59 минутын өмнө"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"9 цаг 4 минутын өмнөБ.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна9 цаг 45 минутын өмнөНийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ9 цаг 46 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө9 цаг 50 минутын өмнөАрдчилсан намын “хурцын тасгийнхан“9 цаг 52 минутын өмнөУлаанбаатарт 10 хэм дулаан байна9 цаг 52 минутын өмнө“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10 сар 20. 12:41
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.