2021 оны 9-р сарын 10
16 цаг 15 минут

Б.Одсүрэн: Замын зохицуулалтыг хиймэл оюун ухаанд суурилсан, компьютержсэн системд шилжүүлнэ

МҮОНРТ-ийн бэлтгэн хүргэдэг “Ардын үг” хэлэлцүүлэг “Замын түгжрэл ба гарц шийдэл” гэсэн сэдвээр өрнөсөн юм. Хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд энэхүү багахан талбайд улсын хэмжээний автомашины 54 хувь нь зорчиж байгаагаас түгжрэл үүсэж байгаа юм биш үү гэсэн дүгнэлтийг хөтлөгч өгүүлж байлаа. Ийм нөхцөлд  хот төлөвлөлт ямар байх ёстой вэ, анх 500 мянган хүн амд зориулж төлөвлөсөн хотын хүн ам гурав дахин өсчихөөд байгаа учир цаашид хотоо хэрхэн төлөвлөх вэ гэсэн асуултыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт тавьсан юм.

Б.Сүхбаатар: "Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2020”-ийн биелэлт 29 хувьтай байна
 
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар: -Хот төлөвлөлтийн талаар сүүлийн жилүүдэд маш их ярьж байгаа учраас бэрхшээлийн талаар иргэд сайн мэдэж байгаа. Тиймээс цаашид хийх ажил, гарц шийдлээ  танилцуулъя. Урт хугацаандаа бид дагуул, хаяа хотыг байгуулна. Хөшигийн хөндий, Шинэ Зуун мод байгуулахын зэрэгцээ Богдхан төмөр зам тавина. Хамгийн чухал зүйл бол төвлөрөл яагаад нэг зүгт байгааг судлаад, ерөнхий төлөвлөгөөндөө тусгана. Богино хугацаандаа гэвэл төвлөрөл их байгаа хотын төв болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах  зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн. “Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2020”-ийн биелэлтийг дүгнэхэд 29 хувьтай байгаа. Тиймээс бид “Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2040”-ийг боловсруулж дуустал хотын төвд шинээр барилга барихгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

-Хотын түгжрэлийн шалтаг, шалтгааныг юу гэж харж байна вэ?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Нийслэлчүүдийн машин унаагаар зорчилтын 50-аас дээш хувь нь ажилдаа явах, ажлаасаа гэртээ харих гэсэн маршрут байгаа. 25 хувь нь цэцэрлэг, сургуульд хүүхдээ зөөх зорилготой байдаг. Тиймээс ажлын байрыг задлах, тараан байршуулах асуудал сөхөгдөж байгаа юм. Мөн дагаад цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд нийгмийн байгууламжуудыг ч тараан байршуулах учиртай. Хотын нийт автомашины 54 хувь нь таван км-ийн радиус дотор их явж байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ радиуст явган болон дугуйн замыг хөгжүүлэх, машинаас өөр төрлөөр зорчих хөдөлгөөнийг дэмжих учиртай юм. 

Л.Ундаргаа: Иргэдийн хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална

-Улаанбаатар хотод зорчиж буй нийт автомашины 76.3 хувь хуучин юм байна. Ихэнх машин насжилт өндөртэй байгаа нь эдийн засаг талаасаа ямар сөрөг үр дагавартай вэ?

Эдийн засагч, доктор Л.Ундаргаа: -Шууд хэн нэгнийг буруутгахад төвөгтэй. Хуучин машин унаж байгаа нь иргэдийн эдийн засгийн чадамжтай холбоотойн дээр хуучин машины засвар үйлчилгээ, дугуйн засвар зэрэг нь зарим хүний амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж байгаа. Тиймээс шууд буруутгахад хүндрэлтэй. Нөгөөтээгүүр хотын түгжрэл нь цэцэрлэг, сургуулийн цуглах цагтай холбоотой байгаа шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд харьяа дүүрэг, хороондоо хүүхдүүдээ сургах шаардлагатай байна. Хаа байсан Хүннү моллоос 52 дугаар сургууль руу, Бөхийн өргөө рүү хүүхдүүдээ зөөхөө болих хэрэгтэй. Иргэдийн дураараа байдлаас их зүйл шалтгаалж байна. Түүнчлэн иргэддээ хувийн тооцоолол, зохион байгуулалттай байгаач гэж хэлмээр байна. Би гэхэд 25-30 км-ийн алсаас ажилдаа ирдэг. Тиймээс өглөө 05:00 цагаас гэрээсээ гарч, аюулгүй орчинд  машинаа байршуулаад нийтийн тээврээр ажилдаа ирдэг. Гадаадад ч ялгаагүй үүрийн 04:00 цагаас гэрээсээ гарч, нэг хотоос нөгөө рүү зорчин суралцаж байсан. Иргэдийн хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална гэдгийг дахин хэлье.

-Статистик мэдээлэлд тулгуурлан гарсан судалгаагаа та бүхэнд танилцуулъя. Нийслэл Улаанбаатар хотод 1.499.140  хүн амьдарч байгаагаас 953 мянга нь машин жолоодох эрх нь бүрдсэн буюу 18 насанд хүрсэн хүмүүс. Гэтэл нийслэлд 473 мянган суудлын автомашин байна. Эндээс насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь автомашинтай гэж харагдаж байгаа юм. Тэгвэл нийт өрхийн тоо 414.292, үүнээс автомашинтай өрхийн тоо 205 мянга. Эндээс харвал нэг өрх 2-3 машинтай болох нь харагдаж байна. Тэгэхээр эндээс ямар гарц шийдэл гаргаж болох вэ. Автомашины хэрэглээг бууруулах чиглэлд татварын болон өөр ямар арга хэрэглэж болох вэ?

“Гранд ай ти” ХХК-ийн захирал, хиймэл оюун ухааны доктор Ц.Түвшинтөр: -Хотын түгжрэлийг багасгахын тулд гурван үндсэн арга замаар явж байна гэж харж байгаа. Үйл ажиллагаа, менежмент, зам гүүр барих, алгоритм ашиглаж шийдэх гэсэн аргуудыг ашиглаж байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд замын байгууламжууд нь хангалттай баригдсан байдаг учир гурав дахь арга буюу алгоритм, дата ашиглах замаар түгжрэлийг сааруулахыг зорьдог. Тиймээс хамгийн түрүүнд Улаанбаатар хотын замын вертуал бүтцийг хийж байгаа. Хиймэл оюун ухааны томоохон алгоритмыг ашиглан, түгжрэлийн шалтгаан, түгжрэл сарниулах зэрэг судалгааг гаргадаг. Хэрэв зам, гэрлэн дохиог уялдуулан зохицуулж чадвал түгжрэлийг сарниулж чадна. Хүн оролцоотой математик тооцооны аргууд хоцрогдож байна.

А.Мөнхжаргал: Уулзварыг өргөтгөх тусам түгжрэл нэмэгддэг

Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын орлогч дарга А.Мөнхжаргал: -Манай өнөөгийн нөхцөлд замын уулзварыг тооцоолдог суурь хангалттай биш. Зам гэдэг өөр өөрийн функцтэй. Гол замаас гадна хороолол доторх зам, туслах зам гээд өөр өөр үүрэгтэй.  Улаанбаатарын “артер” болсон Энхтайваны өргөн чөлөөний зам л гэхэд маш олон уулзвартай, орц гарц, зам дагуух зогсоол олонтой. Энэ бүхэн чинь хөдөлгөөн сааруулж, түгжрэлд жижиг жижгээр нэмэр болж байдаг. Хөгжилтэй орнууд таван жил тутамд зорчилтын судалгаа хийж, түүндээ үндэслэн бодлого боловсруулдаг. Уулзварыг өргөтгөвөл замын түгжрэл буурах уу гэсэн асуулт гарлаа. Хүмүүс бүгд тэгж боддог ч уулзварыг өргөтгөх тусам түгжрэл нэмэгддэг. Явган зорчигчоо гаргах үүднээс уулзвараа өргөтгөчихөөр автомашины хувьд бөөгнөрөл үүсдэг тал бий. Тиймээс тооцоо, судалгаанд тулгуурлан уулзваруудын зохицуулалт хийнэ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Улаанбаатар хотын иргэдийн төвлөрөл хаана байна, иргэд хаанаас хаашаа голчлон зорчиж байгааг нарийвчлан гаргах суурь судалгааг эхлүүлж байгаа. Мөн тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох олон давуу талтай ажлыг эхлүүлнэ. Ингэснээр юун түрүүнд тээврийн товчоод, зогсоолуудад “галын хайч” бариад зогсож байдаг хоцрогдсон байдлыг хална. Зорчилтыг иж бүрэн бүртгэж, түгжрэл хаана байгааг гаргах боломжтой болно.  Нийслэлийн 32 уулзвар, 7000 машинд туршилт хийж байгаа. Ирэх жилээс хиймэл оюун ухаанд суурилсан, компьютержсэн системд шилжинэ.

-Хил гаалиар орж ирсэн импортын тээврийн хэрэгслийн тоо яг хэд байгаа вэ. Сүүлийн таван жилийн байдлаар хэлж болох уу?

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэдээллийн технологийн хэлтсийн дарга И.Нэргүй:  -Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 76 мянга гаруй тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Өмнөх онд 90 мянга орчим, 2019 онд 100 мянга орчим, 2018 онд 98 мянга, 2017 онд 67 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байдаг. Эдгээрийн 50-55 хувь нь нийслэлд үлддэг гэсэн статистик бий.

-Есдүгээр сарын 1-нээс түгжрэл ихэсдэг гэдэгтэй Тээврийн цагдаагийнхан маань санал нэг байна уу. Цагдаа зохицуулахаар түгжрэл бүр нэмэгддэг гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? 

Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат: -Есдүгээр сарын 1-нээс хойш хүмүүсийн  хөдөлгөөн нэмэгдэж, авто замын ачаалал өсдөг нь маргаангүй. Манай тээврийн цагдаагийнхан төдийгүй Цагдаагийн байгууллага бүхий л хүчээр ажиллалаа. Бид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах талаар хичээн ажиллаж байгаа ч дүрэм журам зөрчдөг нь цөөнгүй. Зам тээврийн осол аваар, хуучин машин унтарч зогсох зэргээс шалтгаалсан түгжрэл бас бий.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.130Зочин   • 2021, 9 сарын 12. 18 цаг 21 минут

Бид өөрснөө машин үйлдвэрлэдэггүй болохоор машиныг хөгшин, залуу гэж ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй байх. Бид Японыг л их дуурайх маягтай юм уу даа. Америкийн бүх машинуудын 25% нь 16 настай гэнэ. Гүүгэлдээд олчихно биз дээ. Автомашины эх орон Германд Фолксваген машины 26 жил, Мицубиши, Хонда-22, Тойота-19 жилгэх мэтчилэн ашиглагддаг байна. Тэнд машины гүйлт бол манайхаас их байж таарна. Манайд хүн дундчаар жилд 10000 км л явж байгаа байх. Тэгэхээр засвар,үйлчилгээгээ зөв аваад явбал Америз, Европын дайтай ашигдаж болох нь.

192.82.83.91Зочин   • 2021, 9 сарын 12. 9 цаг 05 минут

HUDLAA SHAAHAA BOLIOOOOO HOTIIN TUGJRELIIG BUURALAHAD ENE OLON HULHINII IH DEED SURGUULIUUD, BARAA, HUNSNII ZAHUUDIIG HOTOOS GARGAAD HUDUUNIII SHILJILTIIG ZOGSOOHOD L BOLOOD YVCHINA TERNEES UHSENIIH N HIIMEL OYUN UHAAN AMID OYUN UHAAN CH BAIHGUI MALNUUDAAAAA

59.153.86.82Монгол   • 2021, 9 сарын 11. 8 цаг 53 минут

Нэг машиныг зөвхөн НЭГ хүн л унадаг байхаар хуульчил. Нэг айлд байгаа 1 машныг тэр айлын бүх хүн унаж байна. Тэгэхээр тэр машин бараг 24 цаг хотод хөдөлж байна. Ийм байхад түгжрэл буурахгүй. Хүн болгон машинтай байх боломж Монголд байхгүй. Бас дээр нь буруу рультэй машиныг ИХ ТОЙРУУГААС дотогшоо оруулахаа больчих.Энэ тохиолдолд түгжрэл буурна

103.212.116.100Зочин   • 2021, 9 сарын 11. 7 цаг 20 минут

том том жийп 10 аас дээш жилийн наслалттай машинаас татвар ахиу аваад шах л даа

64.119.29.110Зочин   • 2021, 9 сарын 10. 17 цаг 09 минут

end tend ochij shaagaal yavna ene

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.