Шивээ хүрэнгийн боомтод нүүрс тээврийн жолооч кабиндаа нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 14 буюу өчигдөр 13 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн уурхайгаас БНХАУ-руу хил гарахаар ээлжээ хүлээж байсан “Говийн нар” компанийн нүүрс тээврийн жолооч машиныхаа кабинд нас барсан байна.
Хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарт квот тогтоосноос хойш 100 гаруй жолооч олон хоногоор оочирлож машиныхаа кабинд хонож байжээ. Өчигдөр МАК-аас дугаарласан жолооч нарыг тусгаарлах байранд аваачихаар автобус ирэх зуурт уг харамсалтай хэрэг болсон аж. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад авч, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Түүнийг хүчээр нүүрс тээвэрт дайчилсан хүн байдаг юм болуу.Эсвэл...
МАН ҮЕД ОЛОН ХҮН ... үйлийн үр ум маани бадма хум
zoomnoos hurdan urzdeg huzaanuud tonilbol taarna
Arai ch dee
төмөр замаар зөөхгүй хүн тамлаад байх юм
боол заяатай монголчууд гэж мэдэх үү?