2021 оны 9-р сарын 20
13 цаг 23 минут

Шинэ коронавирусийн эсрэг дархлааг давтан өдөөх тунд "СПУТНИК-V" вакциныг хэрэглэе

     Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн, Монголын Вирус Судлалын Нийгэмлэгийн дэд тэргүүн, Биологийн шинжлэх ухааны доктор (Dr.Sc), дэд профессор Ж.Оюунбилэг

Шинэ коронавирусын цар тахал БНХАУ-ын Ухань хотноо 2019 оны 12-р сараас эхлэн дэгдсэнээс хойш 2 дахь жилдээ үргэлжилж225,8 сая хүн халдвар авч, 4.6 сая хүн эндээд байна. Цар тахалтай үр дүнтэй тэмцэхийн тулд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнээс гадна, вакцинаар дархлаажуулахыг чухал зорилт болгон авч үзэж байна. Вакцин нь вирусын сэртэн уургийн эсрэг 79-96%-ийн дархлаа үүсгэж, өвчний хүндрэлээс 93-100% сэргийлж буй юм. Дархлаажуулалт нь дэлхий дахины зорилт болсон өнөө үед улс орнууд хэрэглэж буй вакциныхаа үр дүнг давтан өдөөх тун тарих аргаар дээшлүүлэхээр чармайж байгаа нь шинжлэх ухааны төдийгүй нийгмийн тулгамдсан асуудал болж байна.

Энд юуны өмнө нэр томъёог хольж хутгасныг нэг мөр болгон цэгцлэх шаардлагатай байна. Тухайлбал урьд нь сэдээсэн дархлааг дахин өдөөж, өндөр түвшинд хүргэж буй тул дархлааг давтан өдөөх тун гэвэл илүү нийцтэй болох юм. Цар тахлын үед хэрэглэж буй нэр томъёонд өөр ч олон будлиан байна. Жишээлбэл: нэр эрдэмтэн К.Линнейн биологийн ангилалын хувьд шинэ төрөл биш, шинэ зүйлийн коронавирус гэх нь зөв бөгөөд Академич П.Нямдаваа багшийн санал болгосноор албан ёсны нэр нь Амьсгалын Цочмог Халтай хамшинжийн 2-р вирус (АЦХАХ-2) юм[2].

АЦХАХ-2нь хүнд халдвар үүсгэдэг 7 дахь коронавирус бөгөөд 43, 63, 229, HKUгэж нэрлэгдэх бусад коронавирусууд Монгол хүн амын амьсгалын замын өвчлөлийн 10.9%-г үүсгэж буйг судлан тогтоожээ[3]. Ер нь коронавирусын овогт 40 гаруй вирусыг хамруулж буй бөгөөд коронавирус нь рибонуклейн хүчил агуулсан (РНХ) вирусууд дотроо хамгийн том хэмжээтэй геном буюу 30000 хос нуклеотид РНХ агуулсан вирус юм[1].

Хүмүүс нь хүн сүрэг байхаа болиод удаж буй тул байгалийн халдвар авах болоод вакцинаар үүсгэсэн дархлааг сүргийн дархлаа гэж махчилан орчуулсан нь төдийлөн зохимжтой биш байна. Иймд хүн амын буюу нийтийн дархлаа гэх нь зөв юм. Хэлний будлиан үүгээр зогссонгүй. Монгол хэл, өв соёл судлалын эрдэмтдийн анхааруулсныг үл тоомсорлон коронавирусын халдварын хавьтал гэж ярьж, хэвшүүлж байгаа нь үндсээрээ буруу бөгөөд энэ нэр энэ нэр томъёо нь бэлгийн замын халдварт хэрэглэдэг нэр томъёо юм. Үүнээс улбаалан “Дам яаж хавьтах вэ?, Та мэддэгээрээ зааж өгөөч”гэдэг шог үг гараад байна. Ер нь хавьтал гэдэг нь биеэр хүрэлцэхийг хэлж байгаа бөгөөд коронавирус нь 2 метрийн зайд халдварлана гэж бид амаа урагдтал ярьсан билээ. Иймд харьцагч, ойр харьцсан хүмүүс гэж ярьж хэвшүүлмээр байна.

Халдварт өвчний эсрэг дархлаажуулалтанд 2 гол ойлголт байгаа нь давтан өдөөх тун ба давтан вакцинжуулалт хийх асуудал юм. Өнөөдөр дэлхий дахинд хэрэглэж буй шинэ коронавирусын вакциныг арга технологиор нь:

1. Уламжлалт аргаар бүтээсэн идэвхгүйжүүлсэн вакцин

2. Аюулгүй болгосон амьд вирусыг зөөвөрлөгч болгосон вектор вакцин

3. Вирусын мэдээллийн РНХ-д суурилсан матрицын вакцин

4. Вирусын тусгаар уурагт суурилсан уургийн вакцин гэж 4 бүлэг болгож байна.

Эдгээр нь бүгд наад зах нь 6 сар, цаад тал нь 8-12 сарын дархлаа үүсгэж байгаа. Иймд тухайн вакцины дархлаа энэ хугацаанд хамгаалах түвшинээс доош унасан үед дахин тарилга хийвэл дахин өдөөх тун, үүнээс цааш тарилга хийвэл давтан вакцинжуулалт юм. Гэхдээ энэ бүхэн шинжлэх ухааны нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэх учиртай. Тухайн үеийн Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн (ЭЗХТЗ) орнуудын шинжлэх ухаан, технологийн хөтөлбөрийн дагуу вектор вакцин бүтээх судалгаанд манай эрдэмтэд оролцож байсан[4] бөгөөд хожмоо одоогийн коронавирусын вакцинд хэрэглэж буй үржлийн хомсдол бүхий амьд аденовирусын векторыг ашигласан аденовирус-энтеровирус 71-ийн хос цэнт вектор вакцины омог гарган авсан билээ[5]. Дархлаа дахин өдөөх тун ба давтан вакцинжуулалтыг амжилттай хийсэн мэдлэг, туршлага Монголын анагаах ухааны эрдэмтэдэд захаас аван байна. В хепатитын вакцины стандарт схем дэлхий дахинд 0,1 ба 6 сар байсныг бусад вакцинтай хавсран хэрэглэж хатгалтын тоог цөөрүүлэх зорилгоор 0, 2, 3,4 сар болгосон. Судалгаанд үндэслэн улаан бурхны дархлаажуулалтыг ДЭМБ-ын зөвлөмжөөс өөр горимоор хэрэглэж, уг вирусын нутгийн омгийн эргэлтийг бүр мөсөн таслан зогсоосон гэрчилгээг ДЭМБ-аас авсан юм.

Иймд энэхүү мэдлэг, туршлагыг үндэслэн шинэ коронавирусын эсрэг дархлааг давтан өдөөх тун, давтан вакцинжуулалтын хугацааг тогтоох бололцоотой юм. Ийм зорилгоор дэлхийд анх удаа бүртгэсэн “Спутник-V” вакциныг хэрэглэх бүрэн үндэслэл байна.

Үүнд:

1. Их Британий “Lancet” сэтгүүлд хэвлэсэн эмнэлзүйн үр дүнгээр 2800 давсанэсрэг биеийн хэмжээний бууралтыг авч үзэхэд 2 жил болохоор байгаа нь уг вакцин нь 2 жил хүртэл хамгаалнагэсэн үг юм.

2. Манайд хийсэн үнэлгээгээр “Спутник-V” вакцин бүрэн тариулсан хүмүүсийн 2.5%, Вероселл тариулсан хүмүүсийн 2.6%, Астразенека тариулсан хүмүүсийн 8.7% нь дахин халдвар авсан байсан нь тогтоогдсон байна.

3. Үржлийнх нь генийг таслан авсан амьд аденовирусыг зөөгч болгон ашиглахад интерферон зэрэг дохиоллын молекулыг нийлэгжүүлж, өвөрмөц бус дархлаа үүсгэдэг нь батлагдсан.

4. Хүний аденовирусын 5 ба 26-р хэвшинжийг хослон хэрэглэсэн тул дархлаа нь өндөр түвшинд үүсдэг нь тогтоогдсон.

5. Хэрэглэсэн хүмүүсийн 87%-д нь дархлаа үүсгэдэг уг вакцинынэг тунгаар хэрэглэх“Спутник лайт” хэрэглээнд шилжсэн.

6. Дэлхийн 67 орон, түүний дотор Европын Холбооны Унгар, Сан Марино улсуудад уг вакциныг хэрэглэж үр дүнд хүрээд байна.

7. ОХУ-ын Академич Гамалейн нэрэмжит Тархвар Судлал, Микробиологи Шинжлэх Ухааны Төв коронавирусын дельта омгийн эсрэг вакцины хувилбар бүтээгээд байна.

8. АЦХАХ-2 буюу шинэ коронавирусын эсрэг вакцинууд маш бага давтамжтай цус бүлэгнүүлж буйг мэдээлээд байгаа боловч, “Спутник-V”болон түүний түргэвчилсэн хувилбар “Спутник-Лайт”-ын хувьд ийм мэдээлэл огт байхгүй байна.

Өөр өөр төрлийн вакциныг хавсран хэрэглэсэн үед АЦХАХ-2-ыг саармагжуулах эсрэг бие 37 дахин, дархлааны өвөрмөц Т эс 4 дахин өндөр таництай үүсч байжээ[6]. Астразенека компаны саналын дагууСпутник-V баАстразенека вакциныг хавсран хольж хэрэглэсэн судалгааг Азербайжан улсад явуулж үр дүнтэй болохыг баталсан байна. Иймд ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Пфайзер вакцин хийсний дараа дархлаа өдөөх тунгаар Спутник-V вакциныг хэрэглэхийг санал болгожээ.

Спутник вакциныг хэрэглэсэн үед вируст халдвараас эдгэрэх, дархлаа тогтоход чухал үүрэгтэй эсийн дархлаа үүсч буйг мөн судлан тогтоосон байна. Спутник-V вакцин нь шинэ коронавирусийн мутаци болсон янз бүрийн хувилбар, түүний дотор дельта омгоос сэргийлж буйг төрөл бүрийн аргаар судлан тогтоосон байна. Дельта омгоос сэргийлэхэд эсрэг биеийн хэмжээ өндөр байх нь ач холбогдолтой гэдгийг нотолсон тул шинэ корона вирусийн халдвараас сэргийлэхэд “Спутник-V” вакцин ба түүний нэг удаа тарьдаг хувилбар “Спутник-Лайт”-ыг хэрэглэх нь ач холбогдолтой болж байна.

Ном зүй

1. Fundamental Virology., 1996, editors-in-chief Bernard N.Fields, David M. Knipe, Peter M. Howley, Lippincott -Raven Publishers, Philadelphia, PA 19106

2. Амьсгалын цочмог хам шинж өвчний заналхийлэл., П. Нямдаваа, Бүрэн бүтээлийн товчоон, Дөрөвдүгээр боть, х 445-453

3. Монгол улсад 2010-2020 онд вирусын шалтгааны амьсгалын замын халдвар үүсгэгчдийн тандалт судалгаа, 2020., Ц.Наранзул, Анагаах ухааны докторын зэрэг горилсон диссертаци

4. Конструирование плазмид для получение рекомбинантных вирусов осповакциний экспрессируюших гены поверхностных антигенов вируса гепатита В., 1988., Ж.Оюунбилэг, Л.Ф.Лидеман, Р.А.Гибадуллин., Тезисы докладов 5-ой научно- практической конференций “Актуальные вопросы вирусологии”

5. Монголд ялгасан энтеровирүс 71 омгийн молекул тархвар судлалын онцлог ба биотехнологийн бүтээгдэхүүн гарган авах судалгаа Ж.Оюунбилэг ,

Ч.Н.Ли, О.Дуламсүрэн, П.Сувд, И.Х.Яао, Б.Чинг, С.И.Чанг, З.Сайнжаргал,

Б.Энхтуяа, П.И.Хунг, Халдварт Өвчин Судлалын Монголын сэтгүүл, 2013 №6 (55).

6. Nature, Vol 596,2021,p344-345

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.209Зочин   • 2021, 9 сарын 20. 20 цаг 56 минут

та нар юу мэддэг болоод эрдэмтэдийг муулна вэ орос чанар гэж байдаг юм шүү хүн муулж л тайшаал авдаг юмнууд өөрсдийгөө хаяа нэг хянадаг болоосой үгүй бол чанар муутай хямд вакин оруулж ашиг олоход чинь саад болж байна уу

64.119.26.109зочин   • 2021, 9 сарын 20. 15 цаг 49 минут

ОХУ иргэд өөрсдөө татгалзаад бгаа вакцин шүү

103.57.92.156Зочин   • 2021, 9 сарын 20. 15 цаг 30 минут

дэлхийн байгууллага зөвшөөрөхгүй хүмүүс хийлгэе гэхээр оруулж ирэхгүй байхад юунд уриална вэ шал авцалдаагүй байх юм даа

192.82.80.247иргэн   • 2021, 9 сарын 20. 14 цаг 58 минут

Анхнаасаа спутник вакцинийг зохиосон эрдэмтэн энэ талаар маш тоймтой юм ярьдаг.Бусад вакцины зохиогчид нь хананы цаана байдаг болохоор манай эмч нар учраа олохгүй байна уу даа гэмээр.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.