2021 оны 9-р сарын 20
13 цаг 58 минут

Бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хөнгөлнө

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

Хууль батлагдсанаар импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл чөлөөлөх, мөн импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлнө.

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үед татвараас чөлөөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх барааны жагсаалтад хүлэмжийн аж ахуйг нэмж тусгасан болно.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжинэ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.22.94Амь ногоо таригч.   • 9 сарын 21. 4 цаг 31 минут

Монголчууд 1,5 сарын богинохон хугацаанд тарьж байгаа ногоогоо хятадуудаас 3 дахин их дозоор борддог гэсэн нь ҮНЭН болж таарах нь. Монгол ЭКО гээд байгаа ЗАРЛАГА ногоонууд нь хятад ногооноос их бордооны агууламжтай байдаг гэдэг нь ҮНЭН боллоо л доо.

Шинэ мэдээ

Чимээгүй “ирэх” нулимс1 минут 14 секундын өмнөД.Хаянхярваа Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ2 цаг 32 минутын өмнөЁ.Баатарбилэг: Суманд соёлын төв, спорт зал, музей барьж байгаа нь үндсэн хуулийн зарчим3 цаг 11 минутын өмнөБясалгалын төвөөс алга болсон эмэгтэйн цогцост хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлт гарчээ3 цаг 57 минутын өмнөМал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.9 хувь буурчээ4 цаг 12 минутын өмнөНЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогох болсон тул ажлаа өгөхөөр болжээ4 цаг 13 минутын өмнөБ.Жавхлан: Төрийн өмчийн компаниудад дорвитой бүтцийн өөрчлөлт хийх цаг болсон4 цаг 36 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Андлалын хөшөө хуучин сэдэв болсон4 цаг 43 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугар: Би ааваараа бахархдаг4 цаг 47 минутын өмнөГ.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв5 цаг 51 минутын өмнөЛ.Мөнхбаатар: Яам салбарынхаа бодлого чиглэлийг боловсруулах ёстой байтал аж ахуйн ажлуудтай зууралдсаар байна7 цаг 15 минутын өмнөНөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат аварга Б.Бат-Эрдэнэд мэхийн хүндэтгэл үзүүллээ8 цаг 30 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Батшугарыг БСШУС-ын байнгын хорооны гишүүнээр баталлаа8 цаг 40 минутын өмнөД.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй9 цаг 4 минутын өмнөБарилгын компаниудын 70-80 хувь нь дампуурч, дараагийн шок үүсэхэд бэлэн байна9 цаг 36 минутын өмнөЭ.Батшугар, Ц.Идэрбат нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө9 цаг 39 минутын өмнөН.Алтанхуяг: МАН-аас сонгогдсон залуус буруугүй, бор халзан хонь байсан ч ялалт байгуулана9 цаг 43 минутын өмнөУИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ9 цаг 57 минутын өмнөӨчигдөр эрүүлжүүлэх байранд 200 иргэн хоножээ10 сар 21. 10:26Н.Сугар: Зайсанд барилгын ажил эхлүүлсэн компанид нийслэлээс зөвшөөрөл олгоогүй10 сар 21. 10:16ШӨХТГ: Чанарын шалгалтад хамрагдсан барилга угсралтын компаниудын цонхны 50 хувь нь шаардлага хангасангүй10 сар 21. 10:10"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"10 сар 21. 10:06Б.Төмөр: Брүүклин гурав дараалан аварга авч чадна10 сар 21. 9:24Нийслэлийн есөн дүүрэгт цэрэг татлага эхэллээ10 сар 21. 9:23Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө10 сар 21. 9:19Ардчилсан намын “хурцын тасгийнхан“10 сар 21. 9:18Улаанбаатарт 10 хэм дулаан байна10 сар 21. 9:17“Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10 сар 21. 8:37“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана10 сар 20. 15:56Г.Дамдинням: Л.Халтар сайд бидэнтэй яг л гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна10 сар 20. 15:30
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.