2021 оны 10-р сарын 1
10 цаг 45 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.

Мэндчилгээнд:

“Олон улсын Ахмадын баярын өдөр эрхэм хүндэт ахмад буурлуудынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна.

Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн “Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр даруй 30 дахь жилтэйгээ золгож байна.

Тэртээх 1931 онд эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцсэн ардын хувьсгалын ахмад партизануудын амьдрал ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор анх Партизаны хэрэг эрхлэх комисс нэртэйгээр үндэс сууриа тавьсан Монголын ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна. 1968 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, 1988 онд Монголын ахмадын холбоо болон өргөжин тэлж, өнөөгийн нэршлээ авсан тус байгууллагын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчдэд болон Монголынхоо нийт ахмадуудад их ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Одоо ажиллаж байгаа хийгээд гавьяаныхаа амралтад байгаа ахмад буурлууд маань өнгөрсөн XX зуунд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан баталгаажуулж, хоцрогдлыг арилган хүн ардаа соён гэгээрүүлж, нэгдэл хоршоолол, сангийн аж ахуй байгуулж, үйлдвэр завод, аж үйлдвэрийг цогцлоосон билээ. Зах зээлийн шилжилтийн үед хувийн аж ахуйг бий болгож, эдийн засгийг сэргээн сорилт бэрхшээл, хямралт үеийг даван туулж, үр хойчдоо шинжлэх ухаанжсан, орчин үеийн хөгжил дэвшилтэй эргэлт буцалтгүй хөл нийлүүлсэн улс орныг хүлээлгэн өгч, өнөөгийн бидний гарт боломж бүрийг атгуулжээ.

Өтгөс буурлаа өргөж, ахас ихсээ хүндэтгэж, идэр залуусаа дэмжиж, хүүхэд нялхсыг асардаг нь эртнээс улбаатай эрхэм ёсон мөн. Энэ ёс өнөө цагт “Монгол хүн – Монголын баялаг” хэмээх үзэл санаан дор төрийн бодлогын төвд зангидагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ахмадуудын насны хишиг, нийгмийн хамгаалал, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн “Ахмадын хотхон”-ууд байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгч ажиллана. Ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулж, тэдний туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх бодлогыг ямагт дэмжих болно.

Идэр залуу насныхаа эрч хүчийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө өргөж, өнөөдрийн орчин үеийн Монголыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Төрийн тэргүүний хувиар гүн талархал, хүндэтгэлээ илэрхийлье.

Төр түмнийхээ түшиг болсон азай буурлууд, ахмад настнууддаа энх тунх, эрүүл энхийг хүсэж, эртний сайхан ерөөлөөр урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе” гэжээ.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.124Зочин   • 2021, 10 сарын 4. 10 цаг 37 минут

gbntlm

66.181.178.124Зочин   • 2021, 10 сарын 4. 10 цаг 37 минут

Ахмад настныг өөрийнх нь хүсэлтээр ажиллуулна гэнэ үү, ажиллаж байсан газраа тэтгэвэртээ гарчаад ажиллая гэсэн ахмадын хүсэлтийг хүлээж авч ажиллуулахуу, хаалгатай нэг нь л сайдын зөвлөх энэ тэр намын даргын зөвлөх гэж л ажилладаг байх, харин ахмадууддаа коронагийн энэ хүнд үед хэдэн цаасны дэмжлэг өгч болдоггүй юм уу

66.181.178.124Зочин   • 2021, 10 сарын 4. 10 цаг 33 минут

Уг нь гадаадын орнуудад бол ахмадууд нь гадны орнуудад юм үзэж, аялж их сайхан амардаг юм билээ, Харин манайд бол эсрэгээрээ цайны сүүний мөнгө хүүхдээсээ харж сард ганцхан удаа буух 300-350 мянган төгрөгөө аваад ардаа нахуу урдаа наахуу өрөвдөлтай байдаг. Ядаж тэтгэвэрийнх нь доод хэмжээг төр зөсөг нь 500 мянган төгрөг болгоод өгчмөөр байгаа юм. ЖДҮ гишүүд нь аваад болоод байдаг тэтгэвэрээ нэмэхээр болохгүй болчоод байдаг, амласнаал биелүүлчдэг худлаа ярьдаггүй болчмоор байгаа юм

66.181.178.124Зочин   • 2021, 10 сарын 4. 10 цаг 26 минут

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ АХМАДУУД ЧИНЬ ТЭР ХОТХОНЫГ ЧИНЬ ХҮЛЭЭХГҮЙ КОРОНАГААР БАС БУС ӨВЧНӨӨР, БАС ТЭТГЭВЭР НЬ БАГА УЧРААС СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР ГЭЭД ӨЧНӨӨН НАС БАРЖ БАЙНА АА, ХОТХОН ЭНЭ ТЭР ГЭЖ БАЙХААР ӨНӨӨДТӨӨ ТЭТГЭВЭРИЙГ НЬ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР НЭМЭЭД ӨГЧӨӨЧ ЭЭ, АХМАДУУД ӨВДӨНӨ СУВИЛУУЛНА ЭМ ЭМЧИЛГЭЭ ГЭЭД ТЭТГЭВЭРИЙН ХЭД НЬ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ, ЯДАЖ КОРОНА ГЭЭД СҮҮЛИЙН 2 ЖИЛ АМРАЛТ СУВИЛАЛД Ч ЯВЖ ЯАДААГҮЙ, АХМАДУУДАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ТЭТГЭВЭРИЙГ НЬ Л НЭМЭЭД ӨГЧИХ, ИХЭНХ АХМАД САРД 300-350 МЯНГАН ТӨГРӨГ Л АВДАГ. ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЬ 500 МЯНГА

202.126.92.194Зочин   • 2021, 10 сарын 2. 1 цаг 37 минут

асрамжийн газар дээр. мөнгө угаах арга

122.201.26.14Зочин   • 2021, 10 сарын 1. 21 цаг 16 минут

би ч гэсэн нэг чиглэл өгчихэе

64.119.25.125Зочин   • 2021, 10 сарын 1. 12 цаг 11 минут

Ahmaduudiig ih nud uzuurlej ajlaas huuj tuuh yum daa

203.98.77.49зочин   • 2021, 10 сарын 1. 11 цаг 03 минут

ЕС байхдаа андлалын хөшөө босгож байхын оронд ганц орон сууц бариад хэдэн хөгшнийг оруулаагүй байж ,одоо худлаа попрохоод баярынх нь өдөр ядхаж хуурахын оронд хоосон баярын мэндчилгээгээ дэвшүүлээч

49.0.137.164Anhaaral handuulaad heregjuu   • 2021, 10 сарын 1. 10 цаг 52 минут

Ahmadiin hothon mash ih heregtei shuu tulgamdsan asuudliin neg !!! MONoosoo MON

192.82.74.202Зочин   • 2021, 10 сарын 2. 7 цаг 28 минут

Юу хийсэн болоод орон сууц авах гээд байгаан? Ахмадуудад зориулж асрамжийн газар л барьдаг болохоос төлбөрөө төлөх чадваргүй хүмүүст хэзээ орон сууц барьж баярхаж байсийн. Эсвэл барих гэж байна гэж дундаас нь мөнгө хулгайлах гэж байгаамуу

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.