Боловсролын зээлийн сангийн 2008-2016 онд хөнгөлөлттэй зээлээр сурч төгссөн төгсөгчдийг ирэх арваннэгдүгээр сарын 15-ний дотор төлбөр болон төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулаагүй тохиолдолд дипломыг өгөхгүйгээс гадна Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгч ангилалд оруулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сангаас зээл авч, их, дээд сургууль төгссөн 13650 оюутан зээлээ төлж, дипломоо аваагүй байгаа аж. 1993-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд суралцаж байсан оюутнууд дипломоо барьцаанд тавьдаг байсан бол гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьж. зээл авдаг байсан ба энэ хугацаанд 40 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 30 орчим оюутанд олгосон байдаг аж.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Ямар сургууль нь ТЭРБУМ төгрөгийн төлбөртэй байдаг юм болоо.(30 гаруй оюутан 40 тэр бум гэхээр.)
30 тэрбум ыг 40хөн хүн авсан гэж үү арай ч дээ жирийн иргэдийн хүүхдүүд лав бишээ.
Зээлээгүй бас төлөөгүй??
зөв зөв хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг улсаар төлбөрөө төлүүлчихээд сууж байдаг малнууд дандаа л томчуудын хүүхдүүд байгаад аа
30 хүнд 40 тэрбумыг өгсөн юм уу?????