2021 оны 10-р сарын 4
12 цаг 20 минут

Ерөнхийлөгч “Ойн агентлаг“-ийг сэргээн байгуулах чиглэлийг Засгийн газарт өгчээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн. Энэ үеэрээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн.

Тиймээс уг ажлаа хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргажээ. Зарлигт "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэхэд "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр стратеги гарган ажиллахыг чиглэл болгож байна" хэмээсэн байна.

Мөн ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулах, төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулахыг чиглэл болгожэээ. Энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Улсын төсвийг өргөн барихдаа ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ойн агентлагтай байхыг төсвийн дагалдах хуулиар оруулж байгаа.

Ойн аж ахуйн нэгжийн сан бүрдүүлж, түүнийг улсын төсөвт бүртгэж авах, мод тарьж ургуулахад шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, гадаргын усыг говийн бүс нутагруу шилжүүлэх, мод тарьж ургуулах орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхийг чиглэл болгон өгсөн. Мөн бүх шатны боловсролын байгууллагт экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулахыг үүрэг болголоо” гэв.

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.53Зочин   • 2021, 10 сарын 11. 12 цаг 08 минут

си даргынхаа даалгаварыг биелүүлж яваа амьтан хөөрхий дөө

103.212.118.12Зочин   • 2021, 10 сарын 7. 8 цаг 03 минут

Бас төрөөс цалин авдаг хэдэн хүн нэмэгдэнэ.тэнд нь нөгөө ажил мэргэжил үгүй ам нь хөдөлдөг МАН бэ хэдэн хүн сууна.

103.14.36.6сувд   • 2021, 10 сарын 5. 11 цаг 11 минут

Зөв шийдвэр ч хүн амынхаа эрүүл мэндэд дорвитой шийдэл гаргахгүй бол бүгд суурь өвчтэй, бүгд ковид туссан, ямар өвчний үлдэгдэлтэй болж байгаагаа мэдэхгүй мананд төөрөлдсөн дийнэг боллоо. Модноос чухал эрүүл мэнд өнөөдөр маш ихээр түгшээж байна.

203.98.76.100зочин   • 2021, 10 сарын 5. 10 цаг 09 минут

Өмнө нь нэг байгуулаад юу ч хийлгүй татан буугдсан шүү одоо арай өөрөөр хийх юм байгаа биз дээ

64.119.25.96Зочин   • 2021, 10 сарын 5. 5 цаг 28 минут

ойн аж ахуй яам байгуулмаар юм бна даа

166.205.141.31Зочин   • 2021, 10 сарын 5. 0 цаг 33 минут

Алгаа тоссон гуйлгачингуудаа ажиллуулаарйа

166.205.141.31Зочин   • 2021, 10 сарын 5. 0 цаг 32 минут

маш том шийдвэр сайн байна

192.82.83.225Монгол хүн 2   • 2021, 10 сарын 4. 20 цаг 19 минут

Мод тарих аян өрнүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь маш зөв, тулгамдсан асуудлын шийдэл мөн. Эх дэлхий газар шороогоо хамгаалахаас илүү чухал ажил юу байхав. Тэнд л амьдрал тогтон хөгжинө. Модгүй болохоор цөлжинө, усгүй болно, гандана, сөнөнө. Эсэргүүцээд, дургуйлаад байгаа зарим нэг хүн дэмжихгүй, оролцохгүй бол хуцалгүй дуугүй бай. чамтай чамгүй эх газраа, элгэн нутгаа гэдэг Монголчууд хийчихнээ.

192.82.76.147   • 2021, 10 сарын 4. 20 цаг 19 минут

garaar mod tariad barag urgadaggui yum,mash ih archilgaa 10,20 jil zardal orno,baigalaasaa urgaa modig tairah bol heden zuun zil urgasan modig ustagaj baigaatai adilhan,ingeed bodood uzeh heregtei.

66.181.186.218иргэн   • 2021, 10 сарын 4. 16 цаг 49 минут

Модноос өөр чухал ажлуудаа хийгээчээ.Монголын хөрөнгийн биржээр монголын иргэний агаарын тээврийг оруулж нэг хэсгийг хувьчлах гээд ...

23.254.104.70Зочин   • 2021, 10 сарын 4. 16 цаг 07 минут

1 тэрбум мод!!! Дөнгөж төрсөн хүүхдээс авахуулаад гадаад дотоодод байгаа бүх монголын иргэн бүр 3 сая мод тарих хэрэг гарна. Баримжаатай үлгэр ярих хэрэгтэй

92.124.204.32Зочин   • 2021, 10 сарын 4. 15 цаг 38 минут

Хийж байхаа ядсан хүний үйлдэл юм даа гэхдээ энэ ажлынхаа үр дүнг үзээрэй хийж байсан бүх ажил чинь дан тоглоом болоод байга шүү.

202.72.245.125Монгол хүн   • 2021, 10 сарын 4. 13 цаг 55 минут

Ой модыг тарьж ургуулахыг дэмжиж байна. Үүнээс өмнө хийх маш чухал ажил нь одоо байгаа жаахан ойн сангаа хамгаалах асуудал. Юуны өмнө хуш модны самарыг экспортонд гаргахыг бүр мөсөн хориглох ёстой. Болдогсон бол төрийн 3 өндөрлөгт хушан ойг самарчид хэрхэн сүйтгэж, устгаж байгааг харуулахсан.

202.55.191.194Монгол   • 2021, 10 сарын 4. 13 цаг 24 минут

Маш зөв шийдвэр гаргажээ, ойн санг хамгаалж арвижуулна гэдэг том ажил том буян, үүнтэй уялдуулаад ойн санг хамгаалах гэдэг нэн чухал асуудал үүсээд байна, Хуш модны самар экспортод гаргахаа яаралтай зогсоохгүй бол өнгөрсөн жилээс их хэмжээгээр гаргаж эхэлсэн самарын экспортоос болсон ойн их сүйрэл 2-5 жилийн дараа болох гэж байна, Элэг бөөрөө хатуу модон дөшөөр хэмх няц нүдүүлсэн үй олон хуш моднууд шим шүүсээ цусаа юүлүүлэх мэт асгаруулсаар аажмаар үхэж эхлээд байгааг олон түмэн тэр болгон мэдэхгүй байгаа,,,

66.181.185.224зочин   • 2021, 10 сарын 4. 18 цаг 07 минут

хуш модны самраа боловсруулах уйлдвэртэй болох хэрэгтэй тэрбум мод тарих ажлыг нийслэлээс эхлэх хэрэгтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.