2021 оны 10-р сарын 4
13 цаг 19 минут

Д.Сумъяабазар: Айл өрхүүдийг түлшээр тасалдуулж байгаа нь санаатай юм уу, санамсаргүй юм уу, ямар учиртай юм бэ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын хурлаар сайжруулсан түлшний асуудлыг хэлэлцэж байгаа аж. Учир нь сайжруулсан түлш хомстолд орж, цэгүүдэд иргэд олон цагаар дугаарлаж, түлш авч байна.

Удирдах ажилтнуудын хуралдааны үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Тавантолгой түлш компанийн удирдлагуудаас асуумаар байна. Яагаад түлш тасалдаад байгаа юм бэ. Яагаад өмнөх оны үетэй нөөцийн асуудал хүрэхгүй, 25 мянга гаруйгаар дутуу байгаа юм бэ. Цэгүүдээ яагаад нэмэхгүй байгаа юм"

Тавантолгой түлш ХХК "Тавантолгой түлш дээр өнөөдөр нийт 588 ажилтан ажиллаж байна. Баруун бүсийн 1,2,3 дугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр 4 дүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэр дээр дахин боловсруулахын хоёр шугам өнөөдрөөс ажиллаж байна. Нийт 281 цэг өнгөрсөн 7 хоногоос ажиллаж эхэлсэн. Энэ долоо хоногоос цэгийг үе шаттайгаар нэмэгдүүлж 450 болгохоор ажиллаж байна. Сайжруулсан түлшний түгээлт хийж буй автомашины тоо 217 байна. Түлшний нөөц 72 мянга байна.

Нөөц тасалдах болсон шалтгаан нь Засгийн газрын өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, Зүүн бүсийн үйлдвэр рүү нүүлгэхээр шийдвэрлэсэн. Улмаар 4 сарын хугацаанд үйл ажиллагаа зогссон. Өнгөрсөн наймдугаар сарын 2-ноос ажиллаж байна"

Хотын дарга Д.Сумъяабазар "Зүүн үйлдвэрийг Баруун үйлдвэртэй нийлүүлдэг нь бодлогын том алдаа байсан. Ийм бүтэлгүй зүйл санаачилсан улсууд, Улаанбаатар хотын айл өрхүүдийг дулаан хангамжаар нь тасалдуулж байгаа нь санаатай юм уу, санамсаргүй юм уу, ямар учиртай юм бэ. Нийслэлээс санхүүжилт өгөөд байдаг. Ажилчдынхаа урамшуулал, цалингаа тавьж чадахгүй байхаар чинь наад үйлдвэрт чинь хэн ажиллах юм бэ. Хүндрээд байгаа нөхцөл байдлаа шийдвэрлэ" гэлээ.

Улмаар "Тавантолгой түлш" ХХК-нд үүсээд байгаа асуудлыг Ерөнхий сайдад танилцуулахаар болсон байна.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.91.50Зочин   • 2021, 10 сарын 5. 11 цаг 14 минут

Samhaibuzar 37 oni chekistiin setgelgeetei, daisan ereh, oldohgvi bol zohiomloor bii bolgoh ermelzleltei hvn yum uu daa !

64.119.25.96Зочин   • 2021, 10 сарын 4. 17 цаг 11 минут

Оюунэрдэнэ ажиллаж чадахгүй байна аа бантан хутгаад яваад бна

59.153.84.139Зочин   • 2021, 10 сарын 4. 16 цаг 46 минут

Шахмал түлш биш Нүүрс түлэх бодлого явж байгааг ойлгодоггүй юм уу

103.242.45.45zochin   • 2021, 10 сарын 4. 16 цаг 05 минут

manaihan gej ymiig tsagiig ni duhuulj genet uhaan ordog ulsuud daa

192.82.87.128Зочин   • 2021, 10 сарын 4. 14 цаг 04 минут

Бөхийн холбоогоо удирд. Явж үз

202.72.245.125Манай энэ бүтэхгүй ээ   • 2021, 10 сарын 4. 14 цаг 03 минут

Хүйтрэхээр гэнэтхэн нүүрс гэгчийг санав уу? Өвлийн бэлтгэл ажлыг хавраас эхэлдэг баймаар юм.

192.82.91.50Зочин   • 2021, 10 сарын 4. 13 цаг 31 минут

Ene ch chinii uuriin hiih ajil shvv dee! ***** BUHaa !

192.82.88.9Иргэн   • 2021, 10 сарын 4. 13 цаг 27 минут

Хотын дарга та өөрөө Хаалтаа нээгээд хаалтаа хаагаад огцорвол ажил сайжирна

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.