2021 оны 10-р сарын 4
14 цаг 12 минут

Г.Ундармаа: Сайжруулсан түлшний картыг ах, дүү, хамаатан садныхаа нэр дээр авч байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Өнөөдрийн хуралдаанаар сайжруулсан түлшний асуудлыг хэлэлцэв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цэг, тэдгээрийг нэмэгдүүлэхэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Өнгөрсөн долоо хоногт “Таван толгой түлш” компанийн ТУЗ-тэй уулзсан. ТУЗ-д аравдугаар сард багтаан сайжруулсан түлш борлуулах 600 цэг байгуулах шаардлагаа тавьсан. Түлшний цэг, нөөцийн талаар дүүргийн орлогч дарга нарыг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулсан. “Яндангаа хөөлье” аян үргэлжилж байгаа” хэмээв.

Харин “Таван толгой түлш” компанийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн нэг, хоёр, гуравдугаар үйлдвэр ажиллаж байна. Өнөөдөр дөрөвдүгээр үйлдвэр ашиглалтад орно. Зүүн бүсийн үйлдвэрийн дахин боловсруулалтын хоёр шугам өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Өчигдөр 1200 тонн түлш үйлдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт түлш борлуулах 281 цэг ажиллаж эхэлсэн. Энэ долоо хоногт цэгийг үе шаттай нэмэгдүүлж, 450-д хүргэхээр ажиллаж байна. 217 машинаар түгээлт хийж байгаа. Нийт 72 мянган тонны түлшний нөөцтэй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 2021 оны хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарсантай холбоотойгоор дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд асуудал үүссэн. Баруун үйлдвэр үндсэндээ таван сар зогссон. Манай компаниас шалтгаалаагүй энэ мэт зогсолт үүсдэг. Мөн иргэд түлшээ хямд үнэтэй байхад нь нөөцлөх гэдэг. 290 мянган картаас 50 мянгыг нь давхардуулж олгосон байсныг цуцалсан. Ах, дүү, хамаатан садныхаа нэр дээр карт авдаг. Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч байгаа. Түлшний цэг байгуулахаар 930 иргэн санал өгсөн ч шаардлага хангасан нь цөөн байна. Мөн тус компани борлуулалтын орлогоороо санхүүждэг тул цаашид энэ байдал удаан үргэлжилбэл үйлдвэр зогсоход хүрнэ" гэв.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг Эрчим хүчний яам хариуцдаг бөгөөд нийслэлийн зүгээс түгээлтэд анхаарал хандуулдаг. “Таван толгой түлш” компанийн хувьд өнгөрсөн жилийн мөн үед 97.500 тонны нөөцтэй байсан бол өнөөдөр 72 мянган тонны нөөцтэй байгаа юм. ­­­Энэ нь үйлдвэрийг нүүлгэх шийдвэртэй холбоотой байсан гэдгийг албаныхан онцолж байлаа.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.180Зочин   • 2021, 10 сарын 6. 10 цаг 37 минут

Худлаа яриа хаа болио.Нүүрс олдоц ихтэй бол юу гэж ингэх вэ

192.82.77.246Зочин   • 2021, 10 сарын 5. 21 цаг 10 минут

хэрэцээтэй болоол авч байгаа.элбэг болчуул юу гэж илүү дутуу нэр бариад л гүйхэв дээ. Хангалттай л зараач

192.82.76.35зочин   • 2021, 10 сарын 5. 0 цаг 35 минут

тэр тээвэр хийхээр орсон машинаа яаж сонгож авсан бэ

103.14.37.4ЫБӨАХРОЛДП654351465463521   • 2021, 10 сарын 4. 14 цаг 28 минут

гэр хороололд байгаа нийтийн байрууд ийм аргаар аргацааж байгаа шүү дээ нийтийн байрыг цэгцлэх хэрэгтэй шүү одоо бүх нүүрсний нөөц дууссан байгаа ийм үед шуудайны тоог нэмэх хэрэГТЭЙ

202.179.25.116Зочин   • 2021, 10 сарын 4. 14 цаг 14 минут

Ингээд худлаа яриад эхэлдэг юм. Хангаж чадахгүй байгаа бол чадахгүй байгаагаа хэлэх хэрэгтэй. Тэд яагаад нэмэлт карт авч байгааг судалсан юм уу. Төрийн албан хаагч нотлоогүй зүйл яривал хариуцлага хүлээдэг хуультай болох хэрэгтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.