2021 оны 10-р сарын 11
10 цаг 04 минут

"Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах монгол төрийн ташуур юм"

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо­ны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрбээр "Одоогоос 30 жилийн өмнө энэ танхимд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн ардын их хурлын депитатууд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нийт шүүгчид энэхүү хүндэтгэлийн танхимд цуглан Үндсэн шинэ байгууллагаа эмхлэн байгуулж буй нь тохиолдол биш. Та бүхэн энэхүү чуулганаараа шүүхийн захиргааны байгууллага дахь шүүгчийн төлөөллөө сонгоод зогсохгүй, шүүх байгууллагын ололт, амжилт, алдаа, дутагдал, цаашдын зорилго, зорилт шийдвэрлэх олон асуудалдаа үнэлэлт дүгнэлт өгч олон талаас нь шүүн тунгаан ярилцана гэдэгт би итгэж байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргаж байсан дүгнэлтэд шүүхэд авлига, улс төр, гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл орсоор буй нь шүүхийн бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн манай улсын эрдэмтэн судлаач нар дээрх дүгнэлттэй санал нийлдэг. Энэхүү асуудлыг шийдэхээр УИХ 2021 онд Шүүхийн тухай хуулийг батлан гаргасан.

Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгож, томилох үйл явц хуулийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд гацаанд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн тэргүүний хувьд эрх зүйн тодорхойгүй байдлыг эмхэлж цэгцлэн хуулийг нэг мөр хэрэгжих нөхцлийг бүрдүүллээ. Харин Үндсэн хуульд оруулсан шүүх эрх мэдлийн талаар нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэн, амь оруулах түүхэн үүрэг хариуцлага та бүхэнд оногдож байна.

Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, албан хаагчдын үр дүн, нэр төр зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёс зүйгүй, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд би туйлын харамсаж байна. Төрд зүтгэж буй хэн ч гэсэн төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж сайхан үг байдаг. Шүүгч та төрийн сүлдэндээ тангараг өргөдөг цөөн албан тушаалтны нэг юм. Өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэг ч таныг дагалдахыг санах ёстой. Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах Монгол төрийн хууль цаазын ташуур юм" гэлээ.

 

 

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

73.37.19.86Зочин   • 2021, 10 сарын 11. 22 цаг 27 минут

Mongol niigmii buzar bulai buhnii ard ene heden manangiin shuuh prokuroruud baigaa shuu.shudarga hun neg ch algaa.

66.181.181.126зочин   • 2021, 10 сарын 11. 20 цаг 20 минут

Монголын шүүх шүүх шиг шүүгч нар шударга байдаг ч болоосой

202.21.127.170Зочин   • 2021, 10 сарын 11. 11 цаг 11 минут

Шүүх, шүүгчдэд ард түмэн итгэхээ болиод удаж байна да. Ялзрал, завхруулал дээд цэгтээ хүрээд дуусаж байна

202.21.127.170Зочин   • 2021, 10 сарын 11. 11 цаг 10 минут

Шүүхэд итгэх итгэл, хуулийг үнэн зөв, шудрага хэрэгжүүлэх төрийн албан хаагч нэг ч байхгүй болсныг нийгэм дэх бухимдал, ёс суртахууны ялзарал, тэр байтугай ядуурал хүртэл бэлхэн харуулна.

122.201.31.55зочин   • 2021, 10 сарын 11. 10 цаг 18 минут

Шүүх, ялангуяа УДШ, ДЗШШүүхэд хууль журам зөрчиж орж ирсэн, дуулиант хэргүүдийг шүүсэн шударга бус, авилгажсан, бусдын нөлөөгөөр орж ирсэн шүүгчидээ цэвэрлэж байж шүүхэд шударга ёс тогтоно. Шүүх дотроо цэвэрлэгээ хийхгүй бол 1000 хуралдаад нэмэргүй

66.181.183.33zochin   • 2021, 10 сарын 11. 10 цаг 05 минут

bugd khudaldagdsan gulugnuud

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.