Энэ сарын 11-нд буюу өчигдөр Нийт шүүгчийн анхдугаар хуралдаан болж, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгосон. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т "Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно” гэж заасан. Энэ дагуу анхдугаар хуралдаанд Сахилгын хорооны шүүгч гишүүнээр УДШ-ийн шүүгч Г.Цагаанцоож, Өвөрхангай аймаг дахь ЗХАШШ-ийн ерөнхий шүүгч Б.Сугар, ЗХДЗШШ-ийн шүүгч О.Номуулин, Нийслэлийн ИХДЗШШ-ийн шүүгч С.Энхтөр нар тус тус сонгогдсон байна.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Энэ цагаанцоож, номуулин 2-ийг чинь зориг элбэгээ нарын хүмүүс гэцгээдэг биш билүү, элбэгээ зориги нарын гар хөл олон байгаа болтой
цагаанцоож, номуулин ч гэх шиг. өөрсдөө шударга биш байж яаж бусдыг шүүх юм
шүүхэд шударга хүн байгаалдаа шударгыг гаргаж чадсан уу үгүй юу л гэхээс
Манай авилгач шүүгч нар яг нэгнийгээ шүүмжилж, хариуцлага тооцож, сахилгын шийтгэл оногдуулж харагдаач. Ажиллахгүй ийм байгууллагаар яах ч юм билээ. УИХ-д ёс зүйн хороо гэж байдаг. Тэр нь юу ч хийдэггүй. Гишүүд нь хүчин хийсэн байхад л ёс зүй ярьж чаддаггүй байхад худлаа ингэж элдэв зөвлөл, хороо байгуулж ард түмнийг хуурах хэрэггүй.