УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр ганцхан Байнгын хороо хуралдана. Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас хуралдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр төлөвлөжээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүн өргөн мэдүүлсэн юм.
Сэтгэгдэл бичих