2021 оны 10-р сарын 14
15 цаг 15 минут

"Би ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй учир МҮИС-аас уучлалт гуйх шаардлагагүй

Монголын Үндэсний их сургуулийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч, нэхэмжлэл гаргаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн талаараа мэдээллээ.

Тэрбээр "МҮИС-иас намайг ХУЛГАЙЧ гэж хэлсэн гэдэг үндэслэлээр цагдаад өгсөн юм байна. Гомдлын дагуу мөрдөн байцаагчид мэдүүлэг өглөө.

Тухайн үеийн Боловсролын сайдын 1992 оны оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийг “Монгол Улсын Үндэсний Их сургууль” хэмээн нэрлэсүгэй” гэж статусыг МУИС-д албан ёсоор олгосон.

Энэ нэр бол Монгол Улсын оюуны өмчийн газар, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газруудаар баталгаажсан МУИС-ийн өмч юм. Би Боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Сургуулийн нэрний давхардлын арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж удахгүй нэг талд нь гаргана.

Би Монголын Үндэсний Их сургууль гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм.

Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" гэжээ.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.228.130.188зочин   • 2021, 10 сарын 17. 17 цаг 55 минут

заа ямар ч байсан энэ засагт ЗӨВ ажиллаж байгаа сайд нарын нэг бол боловсролын Энхамгалан мөн гэх харж сонсож байна.... энэ хуудуутай нэрийг хуурамч архи үйлдвэрлэдэг байсан нөхөр авчихсан гэх юм билээ

66.181.186.217Зочин   • 2021, 10 сарын 17. 11 цаг 43 минут

Mongoliin undesnii irgenii agaariin teever, Mongoliin undesnii tomor zam geed mongotei etgeeduud garaad irvel adilhan l neriin davhardal bolohoor bna.

192.82.76.114Зочин   • 2021, 10 сарын 16. 10 цаг 01 минут

Сайд та тэр үед энэ нэрийг олгосон албан тушаалтнуудыг зарла мөнгөнөөс нүдээ өгөхөөс буцахгүй лаларууд энэ нэрнээс болж гадаад дотоодод ямар их хорлонтой байгааг ойлгоосой

103.80.211.104ээнээ   • 2021, 10 сарын 15. 9 цаг 14 минут

Энх-Амгалан сайдын гаргасан үндэслэл ямар ч хуулийн хүрээнд зөв. аливаа нэршлийг хэн дуртай нь авдаг юм биш. хувийн сургууль өөрсдийн эрх ашгийн төлөө нэршил давхардуулж авсан нь туйлын буруу. нэн даруй өөрчлөх ёстой. харин ч эсрэгээрээ төрөөс, төрийн сайдаас уучлал гуйх ёстой юм бишүү.эс бөгөөс энэ нь залилан луйвар болчих ба шүүхээр шүүгдэх хуультай байх гэж бодном

139.5.219.37Зочин   • 2021, 10 сарын 15. 9 цаг 11 минут

Zov

202.126.88.153з   • 2021, 10 сарын 15. 9 цаг 02 минут

зөв

150.129.141.68Зочин   • 2021, 10 сарын 15. 0 цаг 04 минут

Нэрийг нь сольж өөр нэр өгөх нь зөв.Гадаад дотоодод нэрийг нь хүмүүс андуурч ойлгодог юм шиг байна лээ. Албаар нэрээ тэгэж төстэй авсан байх.Өөрчлөх хэрэгтэй. Монгол хэл арвин баялаг үгийн сантай шүүдээ.

202.9.40.9Зочин   • 2021, 10 сарын 14. 22 цаг 05 минут

Үнэн зөвийн төлөө явж луйварчдын булхайг илчилсэн сайд яалаа гэж уучлал гуйх билээ. Харин тэр Ү сэг булаацалдаад байгаа цайчихсан луйварчид уучлал гуйх ёстой эс тэгвэл залилан луйврын хэргээр шүүгдэх нь шударга ёсонд нийцнэ.ичээчээ

103.212.118.51зочин   • 2021, 10 сарын 14. 17 цаг 34 минут

мөр цохь

103.212.118.51 зочин   • 2021, 10 сарын 14. 17 цаг 32 минут

энэ сайд шиг олон сайдтай болох юмсан

43.228.130.188зочин   • 2021, 10 сарын 14. 16 цаг 48 минут

энэ засагт үнэн шударга ажиллаж байгаа сайд учир Энхамгалан сайдыг ялна гэж итгэж байна

103.229.120.80Иргэн   • 2021, 10 сарын 14. 16 цаг 47 минут

Зөв. Үндэсний гэдэг үгийг хэн дуртай нь хэрэглэхгүй.

49.0.137.164Amjilt   • 2021, 10 сарын 14. 15 цаг 51 минут

Mash ZUV shguu Enkhamgalan Said ene Zasgiin gazartaa hamgiin sain ajiltai Said shuu ! Ard tumen medne bas Zuvlohuud ni mundag gej sonsson ! Amjilt

103.14.37.126Зочин   • 2021, 10 сарын 14. 15 цаг 44 минут

Зөв. Сайдын сайн ажиллаж байгаа.

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.