2021 оны 10-р сарын 18
16 цаг 09 минут

Х.Мөнгөн-Өлзий: Ковид 19 нь зүрх судасны өөрчлөлт, хүндрэлүүдийг үүсгэж, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй

Улсын хэмжээнд өнөөдөр коронавируст халдварын 1131 тохиолдол батлагдаж, 6146 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Гэвч халдвараар өвдөөд эдгэрсний дараа шинж тэмдгүүд нь урт хугацаанд үргэлжилж байгаа талаар эрдэмтэд судлаачид, иргэд хэлж буй юм.

Тэгвэл урт хугацааны ковид19 ба зүрх судасны өвчлөлийн талаар УГТЭ-ийн Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий "Судалгаануудыг харахад, зүрх дэлсэх гэх мэт зүрх судасны системийн талаас зовиур шинж тэмдгүүд зонхилон илэрч байна. Коронавирус нь эсийг гэмтээх аль эсвэл вирусийн үед явагдаж буй үрэвслийн улмаас үүсч буй бодисуудын нөлөөнд бие хордох, зүрх гэмтэх зэрэг асуудлыг ярьж эхэлж байгаа. Зүрх судасны талаас олон тооны өвчлөлүүдийг үүсгэж болох талаар судлагдаж эхэлсэн. Дэлхийн 20 гаруй орны 70 орчим эрүүл мэндийн байгууллагуудад ковидын шалтгаант хэвтэн эмчлүүлсэн иргэдийг хамруулсан судалгаагаар нийт эмчлүүлэгсдийн 10 гаруй хувьд нь зүрх судасны ямар нэгэн өөрчлөлт илэрсэн. Ковид19 нь зүрх судасны системийг гэмтээх боломжтой. Ингэхдээ зүрх судасны суурь өвчинтэй бол илүү хүндрэх магадлалтай гэдгийг эдгээр судалгаа харуулж байгаа. Зүрх судасны хүндрэлийн тохиолдолд хэм алдагдал, булчингийн үрэвсэл, зүрхний ишеми, дутагдал зэрэг өөрчлөлтүүд үүсч байна.

Ковид19-ийн үед дэлхий даяар зүрхний шигдээсээр эмнэлэгт хэвтэлт, судсан доогуурх эмчилгээ буурч мөн хяналтын үзлэгийн тоо буурсан байна. Суурь өвчтэй хүмүүс эмнэлэгт хандах нь буурсанаас болж илүү хүндрэх магадлалууд байгаа юм. Үүнээс дүгнэхэд, ковид19 нь зүрх судасны өөрчлөлт, хүндрэлүүдийг үүсгэж байгаа юм.

Ковид19 халдвар аваад эдгэрсэн иргэдийн дунд шинж тэмдэг, зовиур нь удаан хугацаагаар үргэлжилж байгаа талаар хэлж байна. Урт хугацааны ковидын үед маш их ядрах, амьсгаадах, зүрх дэлсэх, цээжээр өвдөх, бачуурах, бачуурах, ой санамж муудаж, анхаарал төвлөрөлт багасах зэрэг шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжлэх тохиолдол байгаа.

Энэ нь ковидын эсрэг үүссэн дархлаа нь өөрийн биеийн эд, эсийг гэмтээх асуудал байж болох юм. Аль эсвэл хэдийгээр бусдад халдварлуулахгүй боловч биед вирусийн үлдэц байгаагаас шалтгаалж байх талтай. Иймд шинж тэмдэг, зовиур нь үүсгэж болох бусад эрхтэн системийн өвчлөлийг ялган оношилж байж ковид19 үргэлжилж байгаа эсэхийг таних боломжтой" гэлээ.

Тэгвэл урт хугацааны ковид буюу эдгэрсний дараах шинж тэмдэг, зовиурын үед дараах эмчилгээг хийж болохыг зөвлөлөө. Үүнд:

-Эрүүл тэжээллэг хооллох

-Ой санамж сайжруулах дасгал тогтмол хийх

-Эрүүл мэндийн байгууллагад хандаж, шинж тэмдгийн эсрэг эмчилгээг бичүүлж авах

-Ковид тусаагүй байх үеийнх шигээ ажлын идэвхээр ажиллаж боломжгүй. Өдөр өдрийн ажлын ачааллаа аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.120зочин   • 2021, 10 сарын 20. 8 цаг 30 минут

эмч болгон дураараа хуцах юм даа, ямар ч судалгаа алга даа

75.170.115.2309999   • 2021, 10 сарын 19. 0 цаг 51 минут

ЧИ ШААГАААД БАЙГААЧ. ХЯТАД ВАКЦИН ЧИНЬ ЗҮРХ СУДАС ТӨДИЙГҮЙ ЦУСНЫ БҮХИЙ Л ТӨРЛИЙН ӨВЧЛӨЛҮҮДИЙГ БИЙ БОЛГОЖ, ТОМ БИТГИЙ ХЭЛ ХҮҮХДҮҮДИЙГ ХҮРТЭЛ ҮХЭЛД ХҮРГЭЖ БАЙГААГ ОЛОН ОРНЫ ЭМЧ НАР ХЭЛЭЭД ШҮГЭЛ ҮЛЭЭЧИХСЭН. МЭРГЭЖЛИЙН ХҮН ГЭЧИХЭЭД ИЧИХГҮЙ ХУДЛАА ШААААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ??? ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ АЛУУРЧИД. ХЯТАД ВАКЦИН ШАХАЖ МОНГОЛЧУУДЫН ЦУСААР ГАРАА УГААСАН АЛУУРЧИД. ТҮҮХ ГЭРЧИЛНЭ!!!

202.21.107.67Зочин   • 2021, 10 сарын 19. 12 цаг 28 минут

Эргүү мал хаа сайгү мөөрөх юмаа. Шинжлэх ухаан хөгжөөд байхад чам шиг малнууд дундад зууны үеийн сэтгэхүйгээр амьдраад байхад энэ улс яаж хөгжих юм бэ? Муулаад байдаг хятад вакцин чинь 50-60 жилийн өмнө хийгдэж ирсэн технологийн дагуу вирусын уургийг л тарьж дархлааны эсүүдийн ой санамжинд суулгаж өгч байгаа. Чи нялх балчираасаа өдий болтол аюулт өвчнөөр өвдөхгүй байгаа нь олон вакцинуудын ач гавьяа шүү МУДАКАА!!!

Шинэ мэдээ

СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ5 сар 30. 15:30С.Чинзориг Засгийн газрынхаа "5Ш" ажиллагааны эсрэг ажиллаж байна5 сар 25. 13:33Таеквон-до: “ЭХЛЭЛИЙН ЦОМ-2023” олон хотын нээлттэй тэмцээн эхэллээ4 сар 22. 14:26Ноён Бондгор: Улс төрч, бизесмэн, урлагийнхантай дайн зарлалаа4 сар 21. 20:05"50 тэрбумын схем үү"4 сар 11. 16:48НЗДТГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч учраас И.Баатархүү тендерээр “жонглёрдоод” байна уу4 сар 11. 8:49Хөгжлийн банкны өр “өр биш”, тендерийн хууль “хууль биш”…4 сар 10. 14:46 Б.Эрдэнэбатад Ариг банкнаас авсан 11.6 тэрбум төгрөгөө төлөх шаардлага хүргүүллээ4 сар 5. 8:45Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой”-н БЭТ-р томилогдсон Ж.Ганбат нь өөрөө нүүрсний хулгайд оролцоод байгаа юм бишүү?4 сар 4. 17:27Насанд хүрэгчид, мастер ангилалын Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ4 сар 1. 11:11Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.