2021 оны 10-р сарын 21
10 цаг 06 минут

"Дарханы замын хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангийн хөдөлгөөнийг нээнэ"

Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас авто зам, төмөр замын бүтээн байгуулалт, ажлын явц, тээвэр ложистикийн салбарт гарсан хүндрэл, нүүрс тээврийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр 2021 онд авто замын салбарт хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар ЗТХЯ-ны авто, замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Оюундэлгэр "2021 онд авто замын салбарт нийт 95 төсөл арга хэмжээний 1702,7 км авто зам, 15 байршил дахь 1336,6 төмөр бетон гүүрийн барилга угсралт шинэчлэлийн ажлыг улсын төсөв, гадаадын зээл тусламж, төр хэвийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллалаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол Их тамир чиглэлийн 63 км авто замын барилгын ажил 65%, Багануур Мөнгөнморьт чиглэлийн 60 км автозамын ажил 71,3%, Даланжаргалан Бор-өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын ажил 80,9%, Чингис хот Далан сум чиглэлийн зам 80 хувийн гүйцэтгэлтэйгээр он дамжин хэрэгжиж байна.

Гадаадын зээлийн хөрөнгө оруулалтаар Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 67 км автозамын ажил 95%, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар Дархан чиглэлийн 204 км автозамын өргөтгөл шинэчлэлийн ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр эхлүүлсэн Дархан чиглэлийн шинээр хийж буй хоёр эгнээ автозамын ажлын гүйцэтгэл 41.5 хувьтай үргэлжилж байна" гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын талаар мэдээллийг тодруулж өгсөн юм. Ингэхдээ "Азийн хөгжлийн банкны журмаар хэрэгжиж буй Дархан чиглэлийн замын таван багцын ажлын санхүүжилтийн өртгөөр 60, ажлын гүйцэтгэлээр 70 орчим хувьтай хэрэгжиж байгаа юм. Дөрвөн эгнээ болгож өртгөтгөх ажлын хүрээнд гүүр хоолой, хиймэл байгууламж, суурь хучилтын ажлыг бүхэлд нь 2022 оны 10 дугаар сард бүрэн дуусгаж нээхээр төлөвлөсөн. 1,3,5 дугаар багцын хэсэг болох 113.5 км, 2,4 дүгээр хэсгийн хуучин асфальтат хучилтаар 53.5 км, хучилт хийгдээгүй 37 км үндсэн замын шороон далангаар хөдөлгөөн нээхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" гэлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хүрэхгүй хувь нь л хөдөлмөр эрхэлдэг9 цаг 20 минутын өмнөД.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай адил хөдөлмөрлөж, эх орондоо баялаг бүтээгч болж чадна9 цаг 25 минутын өмнөАмьд явмаар байна11 сар 30. 13:22З.Цэвээндорж: Нийтийн тээврийн салбарт туршлагатай жолооч дутмаг байна11 сар 30. 11:45ТАНИЛЦ: Уртасгасан цагаар болон богино эргэлтээр иргэдэд үйлчилж буй автобусны чиглэл, цагийн хуваарь11 сар 30. 11:31ЭМЯ: 393 тохиолдол шинээр батлагдаж, 8 хүн нас барлаа11 сар 30. 11:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бидэнд хөрөнгө мөнгө бага байсан ч Соёлын яам байнга ажлаа явуулж байх ёстой11 сар 30. 10:52Магдалена Андерссон долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа Шведийн Ерөнхий сайдаар сонгогдлоо11 сар 30. 10:42ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Шинэ мутаци хувилбартай тэмцэх хоёр л СТРАТЕГИ байгаа11 сар 30. 10:29“Оюу толгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж, 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталжээ11 сар 30. 10:28Б.Ууганбаяр: Гадаадад явж байхад тухайн улс нь хилээ хаавал тус улсдаа хязгаарлалтад орох эрсдэл үүснэ шүү11 сар 30. 10:26О.Батнайрамдал: Үе үеийн ЗГ-ын “толгойны өвчин“ болсон шатахууны үнийг одоо төр биш зах зээл тогтооно11 сар 30. 9:17Г.Амартүвшин: Соёлын салбарын хөгжлийг тодорхойлоход мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно11 сар 29. 17:30Б.Бямбадорж: III тунгийн дархлаажуулалтын идэвхи сэргэж байна11 сар 29. 13:45Турк улсаас ирсэн Украин иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа11 сар 29. 13:44“Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна“11 сар 29. 13:41Д.Ганбат: Чөлөөт бүсийн тухай хуульд тодорхойгүй зүйл олон байна11 сар 29. 13:40Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна11 сар 29. 13:39Нийслэл ирэх онд 1 их наяд 642.4 тэрбумын орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна11 сар 29. 11:31Б.Мөнхбаяр: Эзэнгүй нохдын тоо толгой өсөж байгаа нь иргэдийн ухамсар муу байгаатай холбоотой11 сар 29. 11:11ЭМЯ: 190 шинэ тохиолдол илэрч, 5 хүн нас баржээ11 сар 29. 11:02ДЭМБ: PCR оношлуур Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна11 сар 29. 10:32ЗТХЯ: Төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Боомтын зөвлөл хуралдана11 сар 29. 10:30Зарим төрийн нарийнуудыг сэлгэн томилж, 5-6 жил ажилласан агентлаг, ТӨҮГ, ТӨК-иудын дарга, захирлуудыг солино11 сар 29. 9:13Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ11 сар 28. 23:59Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:30Мутацид орсон шинэ вирус 500 дахин хурдтай тархаж байна11 сар 27. 1:25ТАНИЛЦ: Маргааш ажиллах худалдааны төвүүдийн ЦАГИЙН ХУВААРЬ11 сар 25. 15:29Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:21Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:29
© 2008 - 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.