2021 оны 10-р сарын 21
14 цаг 38 минут

Г.Амартүвшин: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв

     УИХ-ын өнөөдрийн чуулганаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг нэмж байгуулахыг хэлэлцэхийг дэмжив.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.

-Эдийн засгийн хүнд хэцүү үед шинэ яам байгуулах нь зөв, буруу гэсэн шүүмжлэл их байна. Эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь зөв. Эдийн засгаа өсгөх, экспортын урсгалаа нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс энэ бодлогийг Засгийн газрын түвшинд нэг яам базаад, хариуцаад явах нь зөв. Харин бүтцийг нь эргээд харах хэрэгтэй. Учир нь эдийн засаг ийм хүнд байхад нэг яам байгуулаад, данхар бүтэцтэй, зардал нь нэмэгдээд байвал утгаа алдана. Дөрвөн шинэ агентлаг байгуулах асуудалд эсрэг байр суурьтай байгаа. Цагаа олоогүй шийдвэр үү гэж харж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам яг одоо хэрэгтэй юу, үгүй юу. Хариуцах ажил, асуудал нь юу байх юм. Бүтэц, эрх мэдэл нь ямар байх вэ гэдгийг нарийн судлах хэрэгтэй. Аль болох зардлаа танах чиглэлд анхаарах хэрэгтэй байна.

Төсвийн нөхцөл байдлыг харахад 2015 оноос хойш төсөвт суугдсан хэрнээ царцсан маш олон төсөл байна. Түүнийгээ 2021 онд 300 гаруй тэрбумаар өртгийг нь нэмэгдүүлээд оруулаад ирж байна. Ийм байдлаар төсвийн алдагдлаа нэмэгдүүлэхээр учир дутагдалтай байна. Жишээ нь, манай ХУД-т 2, 3 цэцэрлэг хэдэн жил царцчихсан балгас байдалтай байна.

-Дөрвөн агентлаг байгуулахад нэг агентлагийн жилийн төсөв нь 15 тэрбум төгрөг байна гээд гишүүд шүүмжлээд байгаа?

-Би санал нэг байгаа. Төрийн өмчит даатгалын санг удирдах корпораци гэж байгаа. Энэ ямар шаардлагатай юм. Бүхэл бүтэн Даатгалын салбар байхад төрийн өмчит даатгалын санг ямар зорилгоор байгуулж байгааг ойлгохгүй байна. Өчнөөн олон төрийн өмчид компани байна. 2022 оны төсөвт 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэсэн төсөөлөл орж ирж байна. Үүнийг би боломжгүй гэж харж байна. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит компаниуд тийм ашиг гаргаж чадахгүй. Тиймээс зардлыг нь танах хэрэгтэй. Компани болгон том удирдлагын багтай, данхар бүтэцтэй байх шаардлагагүй.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.106Зочин   • 2021, 10 сарын 26. 13 цаг 32 минут

Яам байгуулаад л хөгжчихдөг юм бол нэмээд нилээд хэдэн яам байгуулчихвал болох юм биш үү. Ууж идэхээс өөр шидгүй ухаанд нь ухна үхсэн новшнууд...

64.119.20.163Зочин   • 2021, 10 сарын 21. 22 цаг 54 минут

Хөрөнгө оруулалтын хуулийн ард байгаа ориг санаачлагч, хумсаа нуусан буужгай даа

192.82.73.4Зочин   • 2021, 10 сарын 21. 17 цаг 15 минут

Их дөлгөөхөн ярьсан байх чинь сайдад санаа байна уу дэмий биздээ. Ер нь бизнес бодол мөнгө үржүүлэх арга зүйтэй улс төрийн ажил хийж чадахгүй ээ

192.82.65.120Зочин   • 2021, 10 сарын 21. 15 цаг 48 минут

Идэж ууж хулгайлж ханаж цадхаа байсан мангасууд уу 60ямаанд 100 ухна гэдэг болжээ

66.181.165.93Зочин   • 2021, 10 сарын 21. 15 цаг 02 минут

Тэндээс чи цуслах нуу новшоо

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.