2021 оны 11-р сарын 4
11 цаг 58 минут

“Чингисийн одон“-г энэ жил ОЛГОХГҮЙ

Маргааш Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөр тохионо. Монгол бахархлын өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” одонг жилд нэг хүнд олгодог уламжлалтай. Гэтэл энэ жилийн Монгол бахархалын өдрийн хөтөлбөрт одон гардуулах үйл ажиллагаа багтаагүй байна.

Тодруулбал,

  • 09.00 цагт Төрийн далбаа мандуулах
  • 10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
  • 11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

Эндээс харахад, энэ жил Чингисийн одонг гардуулахгүй юм байна. Гэхдээ 2020 онд цар тахлаас үүдэн энэхүү одонг гардуулаагүй хэдий ч энэ оны гуравдугаар сард Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад нөхөн олгосон.

Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож яваатай ч холбоотой байж магадгүй.

Ерөнхийлөгч эх орондоо ирж, дараа нь "Чингийсийн одон"-гардуулахыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч олгох ёстой өдрөөсөө хойшилж буй бололтой, хөтөлбөрт тусгагдаагүй байгаа юм.

Манай улсын хувьд 2005 оноос "Чингис хаан" одонг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг тус одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон аж.

Тус одонг хүртсэн эрхэмд төрөөс дараах урамшууллуудыг олгодог байна. Үүнд:
Одон хүртэгч Монгол улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:
1. 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2. 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
3. 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
4. 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
5. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
6. 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
7. 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
8. 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
9. 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
10. 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
11. 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
12. 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
13. 2021 онд Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
14. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.113.88Иргэн   • 2021, 11 сарын 24. 22 цаг 56 минут

Ардчилсан гэдэг хүмүүс нь америк ах нараасаа бензин, дизель авахгүй юу. Эсвэл америк ах нараасаа ногоо ба ойрын хэрэгцээний юмсаа авахгүй юу.

31.131.193.235Зочин   • 2021, 11 сарын 7. 15 цаг 53 минут

Намсрай академичаас бас буцааж ав

192.82.83.247ЗОЧИН   • 2021, 11 сарын 7. 7 цаг 12 минут

СҮ ,БАТБОЛДДОО ӨГӨӨЧ ЭЭ ИЙМ ХУЛГАЙЧ ЭНЭ ЗАВСАРЫН ЕРТӨНЦӨД ДАХИН ТӨРӨХГҮЙ Ш ЛЭЭ

122.201.19.99зочин   • 2021, 11 сарын 6. 11 цаг 21 минут

академич Н.Баасанжав эмчид өгчихгүй дээээ

64.119.23.230Зочин   • 2021, 11 сарын 6. 10 цаг 49 минут

Bugs ariunbaataraas butsaaj avah heregtei

64.119.21.157иргэн   • 2021, 11 сарын 5. 10 цаг 22 минут

Чингис хааны одонг жилд нэг хүнд олгодог , зарим жилд олгодоггүй нь хавтгайрсан их шагналын эсрэг одонгийн үнэ цэнийг хадгалж байгаа үйлдэл мөн гэж иргэн би үзнэм.

202.9.46.241Зочин   • 2021, 11 сарын 4. 20 цаг 00 минут

эмнэлэгийхэнд өгөөчээ УОК НОК гэсэн тэнэгүүдээс цалингий нь хасаад эмч нарт өг

207.244.89.161Зочин   • 2021, 11 сарын 4. 16 цаг 27 минут

АМАРТҮВШИНД ӨГВӨЛ ДЭЭР ДЭЛХИЙН ДУУРИЙН УРЛАГИЙН ШИЛДЭГ БАРИТОН БОЛСОН ХҮН ДЭЭ

192.82.67.226ы   • 2021, 11 сарын 4. 15 цаг 23 минут

Түвшинбаяр, Ариунбаатар нар бол энд илүү гарууд байна.

66.181.161.39Зочин   • 2021, 11 сарын 4. 15 цаг 20 минут

boldsaikhan emchid ogchihooch dee garaas ni garz unah gd bgaa ium bhdaa

202.9.40.44Зочин   • 2021, 11 сарын 4. 15 цаг 02 минут

Тэрхүү одонг жил бүр олгох хэрэггүй.

122.201.24.80Зочин   • 2021, 11 сарын 4. 14 цаг 37 минут

Алуурчин Түвшинбаяраас хурааж авах хэрэгтэй

66.181.165.189зочин   • 2021, 11 сарын 4. 14 цаг 12 минут

Болдсайхан эмч,Сэргэлэн эмч нарын нэгэнд өгчихгүй дээ.Гэхдээ энэ хүмүүс одон,цол хэргэмийн төлөө ажиллаагүй,өгөхгүй бсан ч ёстой тоохгүй.

203.91.112.130Зочин   • 2021, 11 сарын 4. 14 цаг 08 минут

хурааж авах хүн байна багабонд

192.82.73.233Зочин   • 2021, 11 сарын 4. 13 цаг 30 минут

Угаасаа олгох хүн байхгүй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.