2021 оны 11-р сарын 9
14 цаг 42 минут

Монголын хосгүй үнэт "21 Дара эх" тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр Гэгээн Занабазарын мутраар бүтээгдсэн Хорин нэгэн дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн өнөөдөр Дүрслэх урлагийн музейд боллоо.

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулган болгож анх удаа дэлгэн толилуулж байгаа үзэсгэлэн энэ сарын 11-ний өдрийг дуустал үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, УИХ-ын гишүүн П.Анужин, болон Б.Жаргалмаа, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөллүүд оролцлоо.

Үзэсгэлэнг нээж Соёлын сайд Ч.Номин үг хэллээ. Тэрбээр, "Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд болж буй сонирхол татам арга хэмжээний нэг бол “Дара эхийн чуулган” хэмээх энэхүү үзэсгэлэн юм.

Монголын дүрслэх урлагийн ноён оргил Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын урлал, Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орсон, цутгуур урлалийн Цагаан, Ногоон дар эх тэргүүтэй дара эх бурхадыг ямар нэгэн шил, хаалтгүйгээр олон нийтийн хүртээл болгож байна.

Өндөр Гэгээн Занабазар нь нэгэн үеийн Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн төдийгүй уран зураач, уран барималч, уран барилгач, соён гэгээрүүлэгч юм. Өөрийн уран бүтээлийг туурвиснаас хойш үеийн үед түүний бүтээлүүд дахин давтагдашгүй, Монгол хүний урлаг гоо сайхан, сэтгэлгээний онцлогийн гоц илэрхийлэл болж дэлхийн хэмжээнд үнэ цэн нь өсөж олон нийтийн анхааралд байсаар байна.

Өндөр Гэгээн Занабазарын мутрын урлалууд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей зэрэг томоохон музей, Гандантэгчэнлин хийд, Шанхын хийд зэрэг шашны төвүүдэд эх төрхөөрөө хадгалагдаж байна.

Түүний бүтээлүүдийн судалгааг өргөжүүлэх, олон нийтэд илүү сайн таниулах, дэлхий нийтэд сурталчлах ажилд ихээхэн ач холбогдол өгөх шаардлагатай гэж Соёлын яамнаас үзэж энэхүү аян хүрээнд 21 дара эх бурхны бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Соёлын яамны Соёлын өвийн газар, Өндөр гэгээний бүтээсэн эдгээр дара эхүүдийг ийм хэмжээнд нэг дор зохион байгуулж байгаа анхны тохиолдол болж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Монголын түүх, соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, тэдгээрийг дагасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгаа шинжилгээг шинэ түвшинд гаргах, Ази төдийгүй, дэлхийн улс гүрнүүдэд сурталчлан таниулах нь та бид бүхэнд адилхан тулгарч байгаа асуудал билээ.

Энэ үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжиж тусалж ажиллаж байгаа Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголбанк болон дүрс бичлэг, гэрэл зураг, баримтжуулах үйл ажиллагааг өндөр түвшинд хийж байгаа байгууллага, хамт олон, Соёлын өвийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейн удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье” гэлээ.

"Хорин нэгэн Дара эхийн чуулган" үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд:

  • 11-р сарын 9-ны өдөр 11:00-12:00, 14:00-16:30
  • 11-р сарын 10, 11-ний өдөр 10:00-12:00, 14:00-16:30 цагийн хооронд болно.

Монголын хосгүй үнэт “21 дара эх”-ийн тухай мэдээлэл:

Г.Занабазар нь монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн бөгөөд олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан тэрээр уран баримлын нэрт бүтээлээрээ монголын урлагийн түүхэнд мөнхөрсөн юм. Занабазарын эдгээр бүтээлүүд нь XVII зууны монгол цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болж чадсан юм.

Өндөр гэгээн Занабазар өөрийн бүтээлүүддээ нүүдэлчдийн гоо зүйн болон гоо зүйн мөн чанарыг цогцлоож, гоо сайхныг хүн төрөлхтний төсөөлөн буй гоо сайхны тэр л дүр төрхөөр буддын шашны лагшинд шингээн урласан байдаг бөгөөд ард түмний түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүд юм.

Гэтэлгэгч ногоон дара эх: Төвөд нэр нь Должан, самгарди нэр нь Шяматара болой. Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг учир тийн нэрлэжээ. Нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, маргад мэт өнгөтэй, энэрлийн мишээлтэй, хос мэлмийн сормуус урт, мэлмийн хар цагааны хувьд үл нийлэлдсэн, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, агшны гялбаа мэт мэдэгдэхүүнийг нэгэн агшинд болгоох чадалтай, нүдний эрхэс нь цагаан бөгөөд гэрэл лугаа төгс, уруул хийгээд гар, хөлийн алга ул нь улаан туяа төгс, тэргүүний үс хар, зөөлөн шанхалж хагас боосны дотор Одбагмэд бурхан заларч байдаг. Арван зургаан насны идрийн цог төгс, баруун өвдөг дээрээ гарын алгыг дээш харуулсан дээдийн өгөгч мутарлагатай. Энэ нь авал орхил дор мэргэн шавь нугуудыг бурханы газарт зорчихыг дуудаж буй, зүүн мутар нь авралын орон чухаг дээд гурвыг бэлгэдсэн, эрхий ба ядам хурууг учруулж бусад хуруунуудыг дээш босгосон нь авралыг өгөхийн мутарлага болно. Арслан мэт омгийн аюул, заан мэт мунхгийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, хулгайч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт хармын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул, биш мэт эргэлзэж тээнэгэлзэхийн аюулаас аварч чадна гэдгийг бэлгэддэг. Мутарт барьсан хөх удвал цэцгийн бэлгэдэл нь огторгуй чацуут амьтан нугуудыг орчлонгийн амгалангаар үл барам бурханы хутагт хүргэмой хэмээхийн хичээлийг үүсгэхийн сануулга юм. Биеийн дээд хэсэг солонгон хувцсыг нөмөргөсөн, баруунаа жийсэн, зүүнээ хагас хумьсан завилгаагаар оршдог нь номын хүрдийг эргүүлж байгаад баяссан шавь нарын сэтгэлийн гадна дотно дайсны омгийн чуулган бүгдийн машид даран зохиож буй болой.

Тэргүүнийх нь их эрдэнийн чимэг нь шинийн нэгний сараар оройгоо чимсэн, тэдгээр нь тэнгэр хүмүүний чимгээс гайхамшигтай, ялгамжаатай. Хүзүүний чимэг тэргүүтэн бусад унжлага чимэгтэй. Эдгээр бүх чимгээс зовлонг арилгагч цагаан гэрэл машид бадарч байдаг. Мөр тэгш дэлгэр, бэлхүүс нарийн бөгөөд түүнээс доошид сэрэмжгүй явдал, ичгүүр сонжуур тэргүүтнийг хаасныг бэлгэдэн хормогчоор их эрдэнийн чимэг сэлттэй бүс бүсэлсэн, ертөнцийн тэнгэр лусын хаан тэргүүтний хамгийн сэтгэлд зохистой эхнэрүүд ч гэсэн дээрхийн биеийн намба төрхтэй тэнцэлдэж үл чадах гоо үзэсгэлэнтэй. Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч ногоон эхийн дүрсэнд ургасан байдаг. Дарь эхийн лагшинг нэгэн үзүүрт сэтгэлээр санан дурдваас цаг бусын үхэл хийгээд гадна, дотнын аюулаас аварч чадна. Хутагт Жанрайсэг бээр хэдий чинээ байгаа амьтан бүгдийг орчлонгоос гаргана хэмээгээд амьтны тусыг хэмжээлшгүй бүтээсэн ч орчлонгийн амьтан дундраагүйд уйсан шантарч мэлмийн нулимс унагасанд тэр нулимснаас нь бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээж Гэтэлгэгч эх бээр мэндэлсэн ёсыг үзүүлжээ. Тэр бээр амьтны тусыг би үйлдье. Хорлол бүгдээс авран хамгаалъя. Намайг сэтгэлдээ аргадсан амьтан тэдгээрийг ханьцашгүй бодид магадтай байгуулж үйлдье хэмээн зарлигдаад итгэлт Жанрайсэгийн үйлсийг зохиохын нугуудыг таалсан байдаг. Гэтэлгэгч ногоон эхийн лагшин, зарлиг, тааллын эрдмийг санахын үүднээс машид сүсэг бишрэлээр шүтвээс, шүтсэн цагаас аваад бодийн хутгийг олох хүртэл аврал итгэл өмөг садан минь болсугай хэмээн нэгэн үзүүрт сэтгэлээр соёрхлыг талбин магтаж, тарнийг тоолбоос юу хүссэн бүхэн биелнэ гэдэг. Өөрийн үндсэн дэх эрдэм бүгдийг дээш дээш арвитган дэлгэрүүлнэ. Гай барцад, нүгэл хилэнц арилж, нас буян арвидна, билиг ухаан төгөлдөржиж, эд баялаг бэлгэдэн , бусдын тусыг бүтээнэ өлзий бусын шалтгаан бүгдийг арилгадаг хэмээнэ.

Цагаан Дара эх: Цагаан Дара эх, санскрит Сита тара, Төвөдөөр Долгар гэдэг. Саран мэт цагаан лагшнаасаа хэмжээшгүй гэрэл цацруулан, үзэсгэлэнт охины дүрээр дэлбээлсэн цагаан бадам цэцгийн мандал дээр очир завилгаа суудлаар заларчээ. Зүүн мутартаа лянхуа цэцгийн иш барьж, баруун мутраар хамаг амьтныг насны зэтгэр бүгдээс гэтэлгэж, өвчин зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлагыг үзүүлсэн байдаг.

Урт насыг хайрлах шидийг агуулдаг учраас цагаан өнгөөр дүрсэлдэг. Цагаан Дара эх бурханыг бурхан бүгдийг төрүүлсэн эх хэмээсэн магтаал тайлбарууд их байдаг Гаутама Буддагийн эх хатан Маяа эртний Энэтхэгийн болоод Буддын шашны бурхан дүрслэлд солонгын дүрслэл онцгой байр суурь эзэлдэг бөгөөд цагаан өнгийг ч мөн солонгон дүрслэлд хэрэглэдэг байжээ.

Цагаан дара эх магнай, мутрын алга хийгээд бойвны уланд сансар нирвааны хамаг үйлийг тольдогч билгүүний долоон мэлмийтэй. Энэ нь энэ ертөнц дээр зовсон хамаг амьтныг харах сонор сэрэмжийн бэлгэдэл болдог. Энэхүү долоон мэлмийт Дара эх нь дара эхийн дүрслэлд онцгойлон монголд уламжлагдан үлдсэн байна. Цагаан Дара эх нь зүүн мутартаа гурван дэлбээтэй, дэлбээгээ дэлгэж буй лянхуа цэцэг барьсан байх бөгөөд анхных нь өнгөрсөн цаг үед заларсан Будда болох Кашапаг бэлгэддэг. Хоёр дахь дэлбээ нь Шагжамуни бурханыг бэлгэддэг бөгөөд гүйцэт дэлбээлсэн байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Даруй дэлгэрэх гэж буй байдалтайгаар дүрслэгдсэн гурав дахь дэлбээ нь ирээдүйд залрах Майдар бурханыг бэлгэддэг. Ийнхүү Бадам цэцгээр дамжуулан Дара эх бурханыг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бурханы бэлгэдэл болгон дүрсэлдэг ажээ. Өглөгийн мутарлагыг ихэвчлэн баруун мутраар үйлддэг. Цагаан Дара эхийн мутрын мэлмий болон дэлгэсэн таван хуруу нь арга билгийн бэлгэдэл болно. Өндөр гэгээн Занабазар Цагаан Дара эхийн гайхамшигт дүрийг бүтээсэн нь хожмын шүтээн зурагт монгол урчуудын даган барих үндэс уламжлал болсон юм. Уг бүтээлд Цагаан дара эхийг монголжуу дүр төрхтэй урласан байна.

Хорин нэгэн дара эхийн тухайд: Эмэгтэй хүн бодь хутгийг олж бурхан болж болохыг мөн бурхдын үйлсийг бэлгэддэг Дара эхийн дүрслэл нь Бурханы шашинт Энэтхэг, Төвд, Монголын урлагт томоохон байр суурьтай юм. Учир нь Дара эхийн шүтлэг тухайн улс үндэстний дотор ихэд түгээмэл дэлгэрсэнтэй холбоотой юм. Улмаар Дара эхийн шүтлэг хийгээд түүний дүрслэл нь шашин номын хүрээнд дэлгэрээд зогсохгүй ард түмний ахуй амьдрал дунд нэвтрэн орж, улс үндэстний уугуул урлагийн бүтээл болон уламжлагджээ.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.83М   • 2022, 6 сарын 15. 12 цаг 18 минут

бүтээлүүд яах вэ Занабазар Равжаа хутагтуудаа судлаачээ алдаршуулаач ээ тэд чин утгаараа өөрсдөө Монголын бурхад шүү дээ

202.131.236.170Зочин   • 2022, 3 сарын 5. 7 цаг 15 минут

Монгол бичгийг арай дэндүү болгожээ.ДАРА ЭХ гэж юу байсийн, ядаж энэ шавар баримлын нэрээ зөв бичвэл яасийн, сурвалжлагч гуай

203.91.115.51Зочин   • 2022, 2 сарын 7. 11 цаг 41 минут

Дарь эх биш бил үү. Бурхан хүртэл нэрээ өөрчилжээ. Бурханы нэр өөрчилсөн ухаантан нас богиносох нигуртай ажгуу.

64.119.19.24M   • 2022, 1 сарын 1. 17 цаг 51 минут

21 дара эх гэдэг чин хүмүүний бүтээл. Харин жинхэнэ шүтээн судлагдахуун чинь Занабазар гэгээнтэн өөрөө шүү дээ.

66.181.177.83М   • 2022, 6 сарын 15. 12 цаг 17 минут

тийм шүү.

103.212.119.120   • 2022, 1 сарын 12. 21 цаг 16 минут

hujaa uvur mongoloor yariad baihshig bn

139.5.219.56   • 2021, 12 сарын 17. 17 цаг 23 минут

shit

192.82.72.173ДД   • 2021, 12 сарын 15. 18 цаг 27 минут

Монголчуудын нэг хэсэгт нь зүгээр хов шив, хэрүүл зодоонл сонирходог болж. Боловсролгүй соёлгүй ард түмэн боллоо. Боловсролыг бүх нийтээр олгож " Соёлын хувьсгал'' хийх цаг үе ирсэн байна. Хүмүүс Fecebook-ын хов шивээс цааш мэдлэг боловсролгүй болсон тул Хүмүүстээ боловсрол олгох ажлыг шинэчлэн бултаар нь өргөн хүрээгээр зохион байгуулья. ЗГ, Боловсролын Яам аа. Сайн ч бай, муу ч бай, юм болгоныг харлуулдаг болж.

203.91.115.53Зочин   • 2021, 11 сарын 25. 20 цаг 27 минут

Удахгүй энэ бурханы нэртэй хөшөө 32 тэрбум төгрөгөөр барих гэж хөөрцөглөж байгаа байх даа. Энэ Номин гэгч сайд ухаантай хүүхэн яасан ч барагддаггүй шуналтай юм. 2 дахь Зонхов гээч нь төрнө дөө.

203.91.115.49Зочин   • 2021, 11 сарын 17. 19 цаг 32 минут

Иймэрхүү хачин бураан хорвоогоор л нэг байна. Энэ хогоор юу хийнэ. Дара эх гэж огт сонссогүй хэл байна. Хятад хэл байлгүй дээ. Өндөр гэгээн гээд байгаа Занабазар гэдэг лам чинь Манж-Хятадад дагаар орсон урвагч хүн шүү дээ.

64.119.25.132   • 2021, 11 сарын 22. 20 цаг 07 минут

yadaj Daria gedeg baigaada tee,humuus ulam l ork bolool hel ni hurtel hachin amitan shig gaaguu gaaguu geed hachin bolood

64.119.25.132   • 2021, 11 сарын 22. 20 цаг 07 минут

udahgui tarvaga shig hoorondoo mig mig mig gej yaridag boloh baihaa ,,

43.228.130.188зочин   • 2 сарын 16. 8 цаг 54 минут

тарвага миг миг гэж дуугардаг ярьдаг билүү тарвага гэдэг амьтанг амьдаар харсан бол ариа л ингэж бичихгүй байхаа битгий их мэдэж байлдаа ичих булчирхайтай баймаар юмаа

203.91.115.49Зочин   • 2021, 11 сарын 17. 19 цаг 29 минут

Дарь эх гэдэг байсан. Яахаараа дара эх болчихов оо. Монгол хэлийг устгах бодлого хэн явуулаад байна аа. Хулгайчуудыг олны өмнө зарлаач ээ.

64.119.25.132   • 2021, 11 сарын 22. 20 цаг 05 минут

ork helleg yum gesen jinhene mongol ayalaga geed yariad baigaa yum,yavaandaa dandaa gaaguu gaaguu gedeg 2 ugeer bugdiig yaridag boloh yum baih

202.21.111.218Зочин   • 2021, 11 сарын 17. 10 цаг 14 минут

Цагийн хуваарийг харвал. Нээлт хийсэн сайд, дарга нар үзэх боломжтой бусад монгол улсын иргэн үэх боломжгүй л байна. Ийм үргүй зардал, ээлгүй төр байж болохгүй шүү дээ.

203.91.115.49Зочин   • 2021, 11 сарын 17. 2 цаг 14 минут

Ацаараа хосгүй үнэт байх вэ. Хогийн бурханыг хэн ч тоохгүй дээ.

43.228.130.188зочин   • 2 сарын 16. 8 цаг 59 минут

өв соёл гэж байлгүйдээ хаанаас юу би болсон ац юм болдоо ац гэдэг юуг хэлдэг оноосон нэрээ мэдэхгүй л хүн байхаадаа

Шинэ мэдээ

Олон улсын таеквон-догийн Монголын холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогдлоо3 сар 13. 20:03Хөшөөнүүд чихэвч зүүсэн нь Монос Хүнс ХК-ийн “ХЭНЭГТЭЙ МОНГОЛ ЭР ХҮН” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ3 сар 13. 19:40СУРВАЛЖИЛГА: ЗУРГААХАН орыг “сахих“ 600 хүний хувь заяа цаг хугацаатай УРАЛДАЖ байна...3 сар 13. 12:46ITF таеквондогийн бага нас, өсвөр үеийн “МОНГОЛ УЛСЫН АВАРГА”-ууд өнөөдөр тодорно3 сар 12. 18:12Улаанбаатарын хөшөөнүүд чихэвч зүүх болжээ3 сар 9. 15:47Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм2 сар 17. 9:18“Бүх хайрыг бүсгүйчүүддээ” хошин урлаг, рок поп, цирк нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт болно2 сар 16. 11:42Д.Чанцалням: Багш хүн оюутнуудаа эхийн хайраар хайрлаж, хамгаалж явах ёстой2 сар 10. 11:17Цаначин ГЭР БҮЛ..2 сар 9. 18:30"Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье, Хүүхдийн тэтгэлэг-Хүүхдийн ирээдүй"2 сар 9. 15:54Орхон аймагт өвлийн спортоор хичээллэгсдийн тоо ГУРАВ дахин нэмэгджээ2 сар 7. 16:45Ихэс дээдсээ, иргэдийнхээ амь насанд ЗАНАЛХИЙЛСЭН ЗАСАГ НОЁНЫГ яах вэ?2 сар 7. 14:59Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ2 сар 6. 12:35“Найрамдал”-г ашиг сонирхолын зөрчилтэй эрхмийн савраас аваръя1 сар 12. 19:25Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “буцалтгүй тусламж” нэрээр төлөөлөгчиддөө 370 сая төгрөг цохож “хахуульдав” уу1 сар 10. 10:42Харааны бэрхшээлтэй хүүхэд төрүүлснээсээ болж хямарч, цонхоороо үсэрч амиа алджээ1 сар 1. 11:19Дамирангийн Энхбатын хүүхдүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Ш.Занданшатар нарт хандан өргөдөл гаргажээ2022, 12 сар 27. 12:20Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна2022, 12 сар 23. 11:57Халдвараа хумиж чадаагүй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ТНБД Я.Амаржаргал нар халаа сэлгээ хийж, цар тахлын үед олон хүнийг ажилгүй болгож байна2022, 12 сар 23. 9:00Эрүүгийн хууль хэрэгжихэд 10 хоногийн хугацаа үлдсэн нь Шүүх дээр дараалал үүсгэжээ2022, 12 сар 20. 20:39ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Б.Хурцын компанид давуу байдал бий болгосон уу2022, 12 сар 19. 13:20Д.Ангар: Монголын Эдийн засгийг 30 жил хорлосон институци бол Монголбанк2022, 12 сар 17. 17:03Шадар сайд С.Амарсайхан “Ипотекийн зээлийн хүүг бууруулах” асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулна2022, 12 сар 13. 22:40"Тавантолгой ХХК"-ийн ТУЗ-өөс уриалга гаргалаа2022, 12 сар 5. 20:3395 дахь удаагийн Архивчдын өдөр тохиож байна2022, 12 сар 5. 14:03“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа2022, 12 сар 5. 14:00Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй2022, 12 сар 5. 13:56Улстөрийн задлан С.Баярцогт2022, 12 сар 5. 13:27ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино2022, 12 сар 4. 13:53Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа2022, 12 сар 2. 13:51
© 2008 - 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.