БНХАУ-ын Эрээн хот "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн сарын 14-нд хөл хорио тогтоогоод байсан юм. Тэгвэл Эрээн хотод тогтоосон хөл хориог цуцалсан гэх мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Эрээн хотын Консулын газартай холбогдож мэдээлэл авахад хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй. Эрээн хотын хөл хорионы зэрэглэл буурсан, цуцлагдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Тус хотод хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа" гэв.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЭРЭЭН ХЭЗЭЭ ХИЛЭЭ НЭЭНЭ , ХААНА ГЭЖ ШАНАЛЦГААЖ БАИХААР ЯАЖ ЯМАР ҮИЛДВЭР БАРИХ УУ ??? ЯАЖ ҮИДВЭРЛЭГЧ УЛС БОЛОХ УУ ??? ЯАЖ ЗАЛУУЧУУДАА АЖИЛТАИ ОРЛОГОТОИ БОЛГОХ УУ ??? ЯАЖ ЭДИИН ЗАСГИИН ХАРААТ БУС УЛС БОЛОХ УУ ГЭЖ ЯРИЛЦАЦГААЛДАА ...