УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Хувийн байгууллагууд хүний хурууны хээгээр бүртгэл авч түүнийгээ боловсруулан судалгаанд оруулдаг замбараагүй байдал бий. Энэ хуулиар хүний дахин давтагдашгүй өгөгдөл, биометрийн мэдээллийг цуглуулахыг төрийн байгууллагын хил хамгааллын бүртгэл, шүүхийн шинжилгээний байгууллага, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхээс бусад тохиолдолд бүрэн хориглож байгаа. Өөрөөр хэлбэл хувийн байгууллагууд хурууны хээгээр бүртгэдэг, цагийн ирцийн мэдээллээ авдаг байдал энэ хуулиар бүрэн зогсоно. Үүний дараа олон дэвшлүүд гарна" гэв.
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
УИХ-ын залуу гишүүдээс мэдлэг боловсрол сайтай, ирээдүйтэй, нилээд туршлагажсан, ёсзүй хүмүүжил сайтай улс төрч бол Учрал, Тэмүүлэн нар гэж болно. Одоо залуусаа дэмжинэ гээд яриад байхын оронд эдгээр залуусаар төрийн яамдын сайд нараа тавиач ээ.
Төрийн байгууллагууд ч хурууны хээгээр цаг бүртгэж байгаа. Тэрийг бас болиулах хэрэгтэй
Сонгуулийн үед хурууны хээ уншуулах,банкинд хурууны хээ уншуулдаг явдлыг болиулах уу. Бас л хувийн мэдээлэл ашиглаад байгаа биш үү
ЭНэ залуугаар л ерөнхий сайд хийлгэх ёстой юм байгаа юм
Зөв зөв